ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Шар шувуу”-ны амьдралаас татгалзах шалтгаанууд

Эрүүл мэнд  | 2012 / 04 / 27

(...буюу чи яагаад эрт унтаж, эрт сэрэх ёстой вэ?)

“Шар шувуу”-ны амьдралаас татгалзах шалтгаанууд

Бүсгүйчүүд ээ, шөнийн 3 цагт Facebook-ээр хэсэж, өглөөний 8 цагт хавдсан нүд, харласан зовхитой сэрээд ядрангуй царайтай ажил дээрээ очдог зуршлаа хаяцгаая. “Шар шувуу”-ны амьдрал хүний биологийн бүтцэд хэзээ ч таарч тохирдоггүй. Харин зүгээр л түүнд дасан зохицдог юм. Наснаасаа эрт хөгширч, таргалж, сульдаж, чилж, гоо сайхнаа алдахыг хүсээгүй л бол доорх нийтлэлийг анхааралтай уншаарай.

Чи яагаад эрт унтах ёстой вэ?
1. Эрт унтвал жингээ барина
Оройтож унтдаг хүмүүс өлсөөгүй байсан ч, юм идэх хандлагатай болчихдог. Ялангуяа шөнийн цагаар идсэн хоол хүнсийг ходоод боловсруулдаггүй учраас шууд өөх болдог. Дээрээс нь, хэрэв шөнө юм идчих юм бол, өдрийн хамгрийн чухал унд болох өглөөний цайг алгасчихдаг. Өглөөний цай уухгүй гардаг хүмүүс илүү сульдаа, ядрамтгай, эрч хүч муутай байдаг ба оройн цагаар хэтрүүлж идэх үуршилтай болдог.

2. Эрт унтвал нойр сайтай болно
Оройтож унтсаар байвал нойргүйдэлд хүрч болзошгүй. Чи өөрийгөө өдөр унтсанаар нойроо нөхөж авдаг гэж бодож байгаа. Гэхдээ оройны 10-12 цагийн хооронд хүний арьс нөхөн төлжиж, шинэчлэгддэг ба 12-4 цагийн хооронд унтаад байвал биенээс стрессээс хамгаалах, дархлаа сэргээх гормон ялгардаг юм. Өдөр унтах нь нойрны жирийн дэглэмтэй хүмүүст л ашиг тустай.

3. Эрт унтсанаар өглөөд үр бүтээлтэй ажиллаж чадна
Ихэнх чухал уулзалт, хурал үргэлж өглөө эрт товлогддог. Учир нь өглөө хүний толгой хамгийн сэргэг байдаг учраас ажлын бүтээмж өндөр байна гэж тооцоолдог аж. Гэвч оройтож унтдаг хүмүүст энэ дүрэм хамаарахгүй. Яагаад гэвэл тэд гол нойроо аваагүй байдаг учраас, харин ч толгой нь тун муу ажилладаг гэнэ. Хэний ч бие махбодь ч орой унтдаг байхаар програмчлагдаагүй. Тиймээс орой нйор чинь хүрэхгүй байлаа гээд “шар шувуу”-ны амьдралаар амьдрахаар шийдэх хэрэггүй.

4. Эрт унтсанаар илүү эрч хүчтэй болно
Шөнөдөө унтдаггүй хүмүүс өдөр нь 2-3 цагаар тасалж нойроо авдаг. Энэ нь нойрмоглохоо болихыг л болиулах болохоос биш, нойроо бүтэн авахад тус болж чадахгүй.

Нойрны био-цаг:
-Оройны 9 – 11 цаг: Энэ цагуудад хүний биенээс хэрэгцээгүй хорт бодисууд гадагшилж байдаг. Оройны 9 цагийн үед хүн тайван амгалан хэвтэх, суух юм уу,намуухан хөгжим сонсох хэрэгтэй. Хэрэв чи энэ цагийг аяга тавгаа угаах, эсвэл хүүхдүүдээ асрах мэтэд зориулан завгүй бөгөөд сандруу өнгөрүүлвэл энэ нь өдрийн туршид чиний биед цугларсан хорт бодисууд тэндээ хуримтлагдахад нөлөөлнө.

-Оройн11–Өглөөний 1 цаг: Яг энэ үед элэг өөрөөсөө хорт бодисыг гадагшлуулдаг. Гэхдээ зөвхөн “эзэн бие” нь гүн нойрондоо автаж байвал...

-Үүрийн 1 – 3 цаг: Харин энэ үед цөс цэвэрлэгддэг. Мөн л гүн нойрон дунд л цэвэрлэх процес явагдана.

-Үүрийн 3 – 5 цаг: Үүрийн энэ үеэр уушги өөрийгөө цэвэрлэдэг юм. Тиймээс яг 3-5 цагийн хооронд хүн нойрондоо бага зэрэг ханиалгах нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл учраас, үүнээс болж ханиадны эм уух хэрэггүй.

-Өглөөний 5 – 7 цаг: Бүдүүн гэдэсний цэвэрлэгдэх цаг. Энэ үеэр хүндээр бие засч гэдсээ хоосолвол сайн.

Өглөөний 7 – 9 цаг: Энэ үеэр нарийн гэдэс нь шим тэжээлийг боловсруулдаг. Тиймээс үүнээс өмнө өглөөний цайгаа уусан байвал сайн. Өвчтэй хүмүүс өглөөний 6:30-аас өмнө өглөөний цайгаа уух хэрэгтэй. Харин биеийнхээ жинг хадгалахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд 7:30 минут илүү ашигтай.

Чи яагаад эрт босох ёстой вэ?
1. Эрт сэрэх нь чиний өдрийг сунгана
Хэрвээ чи өглөө эрт сэрээд, хийх ёстой зүйлсээ эртхэн амжуулчихвал чамд үдээш хойш найз хүүхнүүдтэйгээ уулзах, залуустай болзох, хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх, өөрийгөө арчлах цаг зав гарна. Тэгвэл чи илүү таашаалтайгаар амьдрах болно. Ажил чинь хүнд ачаа мэт санагдахаа болино.

2. Эрт сэрэх нь чиний амжилтанд нөлөөлнө
“Нойрыг унтаж биш сэрж бардаг” гэдэг хэлц бий. Амжилтанд хүрсэн хүн болгон өглөө эрт сэрэх дадлыг өөртөө хэвшүүлсэн байдаг нь санамсаргүй тохиолдол биш юм. Тэд бүгд мандах нарны үнэгүй түгээдэг эрч хүчийг ашиглаж сурсан байх.

3. Эрт сэрснээр чи шинэ өдрийг илүү тайван угтана
Оройг яаж өнгөрүүлснээс өглөө хамаарч, өглөөг яаж угтсанаас өдөр хамаардаг. Хэрвээ чи ажилдаа явахаасаа хоёр цагийн өмнө босоод сурчихвал, орноосоо үсэрмэгцээ “хэн хувцсаа хурдан өмсөх вэ?” гэдэг уралдаанд орж байгаа мэт сандрах шаардлагагүй болно. Тайван гэгч нь суниаж босоод, ороо цэвэрхэн гэгч нь хурааж, цайгаа уунгаа ширээний номоо ганц хоёр эргүүлчихээд, хайртыгаа үнсчихээд гэрээсээ гарсан өдөр ямар бүтэмцтэй байдаг гээч?

4. Эрт сэрснээр чамд өдрийг эхлүүлэхээсээ өмнө бодлоо цэгцлэх боломж гарна
Тэр өдөрт хийх хамгийн чухал ажлуудаа төлөвлөж тавьчихаад, бүгд бүтнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэх цаг гарна. Шүдээ угаангаа толь руу харж инээмсэглэх цаг гарна. Нүүрээ хичээнгүйлэн сайхан будах, үсээ ороох цаг гарна. Түгжрэл дунд бухимдаж зогсолгүйгээр, өглөөний сэлүүхэн талбайг аажуу уужуу ажиглангаа явах цаг гарна. Эрт боссоноор чи өдрийн 24 цагт огтхон ч яаралгүйгээр ямар их юм амжуулж болохыг ойлгоно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(724)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com