ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийг “асаадаг” гайхмаар үнэрүүд

Хайр & секс  | 2012 / 04 / 26

Үнэндээ, яг ямар төрлийн үнэрүүд чиний залууг галзууруулдаг гэдгийг сонсоод чи лав гайхна даа. 5 дусал Шанель №5 ч биш, секси гэдэг тодотголтой ямар ч сүрчиг биш, харин дараах 8 хүнсний үнэр тэдний хүслийг өдөөдөг аж. Эрчүүдийн зүрхэнд ходоодоор нь хүрдэг гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой.

Эрчүүдийг “асаадаг” гайхмаар үнэрүүд

1. Лаванда& Хулууны бялуу
(Хулууны бялууны жорыг ирэх Баасан гаригийн жорын буланд нийтлэх болно) Чикагогийн “Үнэр амтын эмчилгээ”-ний судалгааны газрынхны саяхны судалгаагаар энэ хоёр үнэрийн хослол нь эрчүүдийн “болдоггүй бор”-д очих цусны эргэлтийг 40 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Хэрэв түүнтэй онцгой шөнийг өнгөрүүлэхийг хүсч байвал хаалгаар орж ирмэгц нь лавандатай лаа (lavender), болон хэрэв олдвол хулууны бялуун үнэртэй лаа (pumpkin pie) аваад асаагаарай. Бэлэг дурсгалын дэлгүүрүүдээс ийм лаануудыг олж болно. Хүсвэл хулууны бялуу өөрөө хийгээд хүлээгээрэй.

2. Ваниллин
Эрчүүдийн анхаарлыг татахыг хүсч байвал цүнхэндээ шүршдэг ваниллийн охь авч яваарай. Хүзүүндээ хэдхэн дуслыг цацахад баланд хошуурах зөгийнүүд шиг эрчүүүд чам руу татагдана. Хайртынхаа хамгийн амтлаг мөрөөдөл нь болоорой.

3. Жүрж
Жүржийн хүчиллэг үнэр нь чиний залуугийн бүх мэдрэлийн төгсгөлүүдийг сэрээх шидтэй. Тиймээ, бүсэлхийнээс доорх хэсгийнхийг нь ч бас.

4. Попкорн
Өнөө орой гэртээ “кинотой болзоо” хийх гэж байна уу? Халаадаг попкорн худалдаж аваад түүнийг ирэхийг дөхүүлэн шарах шүүгээнд хий. Гэрээр чинь тархсан тослог нялуун үнэр түүний анхаарлыг зурагтын дэлгэц рүү биш, чам руу төвлөрүүлнэ.

5. Донат (Donuts)
Donut буюу амтлан цагирган талхыг шинэхнээр нь бейкэригээс худалаж аваад гэртээ очоод халааж өгөөрэй. Эрчүүдийн сексийн аппетитыг яагаад ч юм ийм үнэр их хөдөлгөдөг болох нь тогтоогджээ.

6. Гаатай чихэр
Гаатай чихэр нь жүржийн адилаар мэдрэхүйн төгсгөлүүдэд “сэрүүлэг” болдог. Амьсгал чинь ч цэвэрлэгдэн, түүний ч сэрэл өдөөгдөнө. Гайхалтай болзооны төгсгөлд өөр юунд санаа зовох билээ?

7. Ногоон алим
Шүүслэг шинэхэн ногоон алимны сэргэг үнэр түүний мэдрэмжийг асаана. Ногоон алим хазсаныхаа дараа түүнийг ямар хурдан бэлэн болохыг хараад бүү гайхаарай. Алимтай гаатай чихэр байвал бүр ч...

8. Шоколад
Шоколадны баялаг арома, хайлмаг чанар нь л түүнийг хамгийн тачаангуй амттан болгосон. Шоколад нь аз жаргалын гормоныг ялгаруулдаг учраас та хоёрын дунд дотно дулаан тэмүүлэл үүсэхэд нөлөөлж, цаашлаад өглөөг хамт угтахад ч хүргэх чадвартай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(485)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com