ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалын мэдээг хайртдаа яаж дуулгаж байсан бэ?

Гэр бүл  | 2012 / 04 / 25

Хэвлий дотроо бяцхан ид шид бүрэлдэж байгаа гэдгийг мэдмэгцээ, манай бүсгүйчүүд хайртдаа энэ хорвоогийн хамгийн гайхалтай, баярт мэдээг дуулгах мартагдашгүй аргыг бодож олцгоодог. Хүүхэд хэмээх ховорхон нандин бэлэгний тухай зүгээр л хэлчих нь харамсалтай биш гэж үү? Гоолингоогийн бүсгүйчүүд бидэнд хүүхдийнх нь тухай аавд нь хэрхэн дуулгаж байсан сонирхолтой, сэтгэл хөдлөм түүхүүдээсээ хуваалцлаа.

Аз жаргалын мэдээг хайртдаа яаж дуулгаж байсан бэ?

Нууц үгийг таагаарай!
Би хайртдаа шинэ гишүүнтэй болох гэж байгаа гэдгээ үг таалгадаг тоглоомоор дамжуулан дуулгаж байлаа. Оройн хоолны дараахан би түүнийг хоёулаа тоглоом тоглоё гэждуудаж суулгаж байгаад, бичгийн цаасан дээр тус тусдаа 3, 8, 6 нүдтэй тэгш өнцөгт зурж, “hangman” гэдэг тоглоом шиг таалгаж эхэлсэн юм. “Бид гурвуулаа болсон” гэж таах ёстой байсан юм. Миний хань эхэндээ буруу тааж байгаад дүүжлүүлэхийн даваан дээр таагаад, ширээнийхээ өмнө хэсэг гацсан. Тэгээд л над руу ширтээд “нээрээ юу” гээд инээсэн. /26 настай Золоо/

Эртнээс бэлдсэн нь... Анх хүүхэдтэй болж байгаагаа хэлэхдээ дэлгүүрт явж байгаад хүүхдийн хувцасны тасагт очоод жижигхээн гутал малгай 2 аваад нөхөртөө : Энэ бид 2-ын хүүхдэд яг таарах байх. 9 сар хадгаллаа гээд чанар нь муудахгүй байхаа. Авчих уу? гэж байсан. нөхөр маань гайхаад юу гэж асуухаа мэдэхгүй байгаа бололтой харж харж байснаа, бид 2 чинь 3-уулаа болж байгаа юм уу гээд дэлгүүрт тэвэрч аваад үнсээд одоо намайг сонсож байгаа юу, юм ярьвал ойлгох уу гээд л байж билээ. /Адъяа 24/

Сахиусан тэнгэрийн дохио
“Бурхан бид хоёрт нэг бяцхан сахиусан тэнгэр илгээжээ хайраа!”гэж хэлэхэд минь тэр намайг тэврээд, “Би чамдаа маш их хайртай, насан туршдаа хайрлаад ч дуусахгүй дундрахгүй тийм их хайртай. Баярлалаа чамдаа.” гээд үнсэхэд нь яагаад ч юм нүд рүү нь хараад л уйлчихсан. Гэхдээ нулимас гараад байгаа хирнээ өөд өөдөөсөө харж инээлдээд л, үгээр илэрхийлэхийн аргагүй жаргалтай байсан. /Зулаа 21 нас, үерхээд 3 жил/

Үлгэрийн аз жаргалтай төгсгөл
Би жирэмсэн барби, эрэгтэй барби, жирийн барби гурав худалдаж авч байгаад, бичил жүжиг тоглож үзүүлж байсан. Эртээ урьдын цагт Жанна, Баяраа гэдэг хоёр хүн байжээ. Тэр хоёр нэг өдөр тийм газар бүжиглэж байгаад танилцжээ...(хамгийн сүүлд жирэмсэн Барбигаа гаргаж ирээд) Тэгээд одоо тун удахгүй Жаннагийн гэдэснээс ийм бяцхан хүүхэд гараад ирэх юм гэнэ гэж хэлээд дуусгачихсан. Жүжгийг маань их л сонирхож, инээж үзэж байсан найз залуу маань эхлээд тийм ч сайн ойлгоогүй бололтой, над руу гайхаж харахаар нь би гэдэс рүү гээ заасан чинь босч ирээд миний өмнө өвдөглөж суугаад тэвэрсэн. /25 настай Жанна/

Гэнэтийн бэлэг
Нөхөр бид хоёр 2 дох хүүхдээ хүлээж байсан ч жирэмсэн бололгүй 1 жил өнгөрч байсан юм. Сарын тэмдэг хагас өдөр л хойшлогдмогц тест авч үздэг байлаа. Сүүл рүү гээ бараг шантрах дөхөөд байтал, 8 дахь сар дээрээ хүсэн хүлээсэн хариугаа харсан. Тэгээд тэр оройноо гарч бэлэг дурсгалын дэлгүүрээс тууз худалдаж аваад хэвлийгээрээ ороогоод бантик хийчихсэн. Тэгээд 3 настай хүүдээ “Аавыгаа орж ирэхээр нь би том агаа болсон гэж хэлээрэй” гээд захьчихсан. /32 настай Одгэрэл/

Шидэт вандуй
Би их энгийн атлаа мартагдашгүй аргаар хайртдаа энэ мэдээг дуулгахыг хүссэн юм. Тиймээс би бодож бодож байгаад, эмчийн “Чиний хүүхэд одоо нэг вандуйны хэмжээтэй байгаа” гэснийг нь санаад лаазтай вандуй худалдаж авсан. Орой хоолоо идэж байхад нь, нөхрийнхөө гарыг дэлгэж байгаад нэг ширхэг вандуй атгуулсан. “Хайраа энэ юу юм?” гэж асуухаар нь “Хоёулангийнх нь үр одоо яг ийм хэмжээтэй байгаа гэнэ ээ” гээд хэлчихсэн. Нүдэнд нь тодроод ирсэн баяр баяслыг юугаар ч зүйрлэшгүй байсан шүү. /29 настай Зояа/

Та хайртдаа аз жаргалын мэдээг хэрхэн дуулгаж байсан бэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(696)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com