ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy hour: Мандах нарны туяагаар “цэнэглэгдэе”

Эрүүл мэнд  | 2012 / 04 / 25

Хөшигний завсраар тусах нарны туяа өдөр өдрөөр урагшлан ирж яваа цагийг бидэнд сануулна. Өглөөний цэнгэг агаар хамар цоргин, нарны илч наашилж нүд гялбуулна. Хаврын энэ л өдрүүдэд хайртай хүнтэйгээ нар мандахыг харж эрч хүчээ сэлбэнгээ, харилцаагаа улам сонирхолтой болгох аргыг танилцуулж байна.

Happy hour: Мандах нарны туяагаар “цэнэглэгдэе”

- Маргаашийн эхлэл урд өдрийн оройноос гэдэг. Тиймээс маргааш өмсөх хувцасаа орой нь бэлдэж тавиарай.

- Хайртдаа, эсвэл гэрийнхээ хэн нэгэнд нар харах тухай төлөвлөгөөгөө дуулга. Тэгээд бэлтгэлээ хамт базаагаарай.

- Өглөөний нар өнөөдөр яг 06:00-ээс мандсан. Нар мандах цаг өдөр бүр нэг минутаар урагшилж байгааг санаарай.

- Өмсөх хувцасаа бэлдчихсэн учир өглөө 05:00 цагаас босоход тохиромжтой. Тиймээс орой 11 гэж унтвал яг “нормал”. Насанд хүрсэн хүн өдөрт 6 цаг унтахад хангалттай гэж үздэг.

- Нар мандахыг бид гэрийнхээ тагтан дээрээс харж болно л доо. Гэхдээ илүү их мэдрэмж, эрч хүч авахын тулд, өглөөний энергээр өөрийгөө сэлбэхийн тулд “Зайсан” дээрээс нар харахыг санал болгож байна.

- Ургах улаан нар улам өөд хөөрөх агшинд хүслээ, мөрөөдлөө, зорилгоо шивнээрэй.

- Өндөрлөг цэгт өглөөний агаар улам цэнгэг байдаг учир сэтгэл чинь сэргэж, цоо шинэ эрч хүчээр сэлбэгдэх болно.

- За ингээд нар мандахыг харчихлаа, сэтгэлээ сэргээчихлээ. Ажилдаа явах гэсэн чинь арай л эрт байгаа биз? Өглөөний цэвэр агаарт, сэлүүхэн гудмаар алхах сайхан шүү. Урьд нь хайрттайгаа “хотын гудамжинд шөнө болдоггүй ээ” гээд л алхаж байсан бол өглөөний гудам ч бас сайхан гэдгийг мэдрээрэй.

- Зарим өглөө ширээний ард хамт суух ч зав олдохгүй ажил ажилдаа яаран гардаг уу? Тэгвэл өнөөдөр та гал тогоонд эргэлдэхгүй, нөхөр чинь танаас ямар зангиа зүүхээ асуулгүйгээр өглөөний цайгаа хамт уугаарай. Энэ долоо хоногийн Гоолингоо зөвлөж байна буланд өглөө эрт онгойдог кофе шопуудын жагсаалтыг гаргасан байгаа. Үнэнч уншигч нар маань аль хэдийн мэддэг болчихсон байх.

- Эцэст нь Гоолингоо найзууддаа бяцхан гэрийн даалгавар өгье. Өглөөний нар мандахыг хараад хэрхэн эрч хүч авсан тухайгаа мөн Зайсан нийт хэдэн шаттай болохыг бидэнд хариу ирүүлээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-Iris
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(353)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com