ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Төрөлтийн дараа ч гоолиг хэвээр үлдэж чадсан 9 одын нууц

Гоо сайхан  | 2012 / 04 / 16

Эмэгтэй хүний өөртөө хир хайртайг нь, хүүхэд төрүүлснийхээ дараа биеэ хэр сайн хадгалж үлдсэнээр нь тодорхойлдог гэдэг. Үнэхээр л зарим бүсгүйчүүдэд хэд хэдэн хүүхэд төрүүлэх байтугай, жирэмсэн болсон ч ул мөр харагдахгүй байхад, бидний зарим нь анхныхаа хүүхдийг төрүүлээд л өмнөх өөрийгөө гээчихдэг.

Төрөлтийн дараа ч гоолиг хэвээр үлдэж чадсан 9 одын нууц

Сайхан харагдахын тулд заавал модел шиг биетэй байх албагүй л дээ. Гэхдээ цаг хугацааг, бас хөгшрөлтийг арай удаан “явуулахын” тулд галбираа хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй. Дараах 9 од бүсгүйн дэглэм чамд урам зориг, үлгэр жишээ болох байх.

1. Беойнс-Бейонс бол энэ жагсаалтан дахь шинэхэн ээжүүдийн нэг, гэхдээ тэр Блю Айвигаа төрүүлснийхээ дараа хуучин галбиртаа ид шидийн юм шиг л хурдан орж чадсан! Destiny’s Child-ийн хуучин гишүүн тэрээр бяцхан Блюг унтаж байх хооронд өдөрт 6 удаа 20 минутын дасгал хийдэг аж. Шинэхэн ээж болох хэцүү л ажил баймаар. Гэтэл тэр үүнийхээ хажуугаар өөрийгөө ийн дайчилж, нэмсэн 13 кг-аа шатаасан юм байна.
2. Женнифер Лопез- JLO, Мэрк Энтони хоёрын гэрлэлт бүтэлгүйтсэн ч, нэгэн цагт дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр тодорч байсан тэрээр 2 өхөөрдөм хүүхэдтэйгээ үлдсэн! Тэр төрөлтийнхөө дараанаас нягт бөгөөд эрүүл хоолны дэглэм, тогтмол дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн байна. Тэрээр жирэмсэн байх хугацаандаа 18 кг нэмсэн учраас 1400 калорийн хоолны дэглэм барьж, долоо хоногт 4 удаа фитнесст хичээллэн, улаан махнаас хэсэг татгалзжээ. Угаас чанга биетэй байсан Женни амархаан гэгч нь халуухан бүсгүйн биеэ эргүүлж олсон.
3. Хайди Клум- 4 сайхан хүүхдийн ээж болсон Project Runway-ийн хөтлөгч бүсгүй маань дасгалжуулагч David Kirsch-д биеэ даатгажээ. Тэр өдөрт 2 удаа дасгал хийн, дасгалжуулагчийнхаа бэлдэж өгсөн хоолны дэглэмийг барьдаг байжээ. Чи ч бас тусгай мэргэжилтэн дээр очиж, өөрт тохирсон дасгал, дэглэмийг бичүүлж яагаад болохгүй гэж? Хайдиг төрөөд 8-хан долоо хоносныхоо дараа VS-ийн тайзан дээр хэрхэн гарч байсныг санаж байгаа биз дээ?
4. Жессика Алба-Жессика Алба өмнө нь ч туранхай байсан л даа. Гэхдээ тэр төрснийхөө дараа өмнөхөөсөө ч илүү галбиртай, секси биетэй болсон юм шиг. Тийм ээ, ингэж хурдан сайхан биетэй болсонд түүний генийн онцлог нөлөөлсөн ч, хажуугаар нь давхар хичээл зүтгэл гаргасан нь эргэлзээгүй. Жессикаг төрснийхөө дараа маш их уураг, хүнсний ногоотой хоол идэж, боксоос авахуулаад янз бүрийн спортоор хичээллэн хөгжилтэй замаар жингээ хассан гэдэг юм билээ. Кэш ч азтай “дамшиг” шүү!
5. Хали Берри- Бондын бүсгүйчүүдийн нэг, Халли Берриг хүүхэд төрүүлж байсанд нь зарим хүмүүс итгэдэггүй! Халли бол шоубизийн хамгийн сайхан биетэй хүүхнүүдийн нэг ба төрснийхөө дараа жингээ хуучинд нь барихын тулд долоо хоногийн 5 өдөр хичээллэж, ус, хүнсний ногоо, тахианы мах, өндөг гэх мэт уураг ихтэй хоол идсэн юм байна.
6. Викториа Бекхэм- Posh хэмээн алдаршсан Спайс Гёрлсын хуучин гишүүн Викториа 4 хүүхэд төрүүлснийхээ дараа ч өөрийн гоолиг, fashionista төрхөө алдаагүй байна. Нууц нь юу гээч? Охиноо төрүүлснийхээ дараа тэр 5 атгын дэглэмийг барьжээ. Энэ дэглэм нь өдөрт 5 атга хоол л идэж, элсэн чихрийн хэмжээг багасгах жортой аж. Гэвч энэ дэглэмийг нэг их удаан барих гээд хэрэггүй.
7. Кортни Кардашиан- Саяхан л Кортнигийн бяцхан хүү Мэйсон мэндэлж байсан бол, одоо тэр дүүтэй болох гэж байна! Кортнигийн хүүхдээ төрүүлснийхээ дараа ч биеэ хадгалж үлдсэн нууц нь өдөр бүр гүйж, идэж буй калорийнхаа хэмжээг багасгажээ. Ингэхдээ тэр латтены оронд эспрессо, дасалсан самарны оронд давслаагүйг иддэг болжээ. Жижиг өөрчлөлт ч том үр дүнг авчирдаг шүү!
8. Анжелина Жоли- 6 хүүхдийн завгүй ээж, хүмүүнлэгийн ажилтан, жүжигчин Энжи төрснийхөө дараа маш их хэмжээгээр жимс, ногоо идэж, гэдэсний таталт хийснээр хэвийн хэмжээндээ оржээ. Жоли ямар нэг дасгалын дэглэм бариагүй гэнэ. Харин өдөрт 3 удаа ихээр биш, олон удаа бага хэмжээгээр хооллож байснаа нуугаагүй.
9. Миранда Керр- Миранда, чамд хөөрхөн хүү, Орландо Блүүм, VS-ийн сахиусан тэнгэрийн нэр хүнд байна. Шударга биш байна шүү! Тийм ээ, тэр хүүгээ төрүүлснийхээ дараа маш их хөдөлмөрлөж байж моделынхоо галбирыг эргүүлэн олсон. Сахиусан тэнгэр маань эрүүл өглөөний хоол идэж, йог хийж, сайн унтаж амран, маш их хэмжээний ус уусныхаа ачаар ийн туржээ. Орландог өвөртөө оруулсан юм чинь өдрийн 24 цаг йог хийхгүй гээд яах вэ дээ тийм ээ?
Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(365)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com