ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Ашигтай” нөхөрлөл: Сексийн хамтрагчтай байхын давуу сул талууд

Хайр & секс  | 2012 / 04 / 05

Ямар ч сэтгэлийн холбоогүй хирнээ, сексийн харилцаатай байдаг эрэгтэй эмэгтэй найзууд. “Friends With Benefits” гэдэг үгийг урбан толь бичигт ийнхүү тайлбарлажээ. Хайр дурлалын харилцаанаас түр зуур залхсан, эсвэл “залхуурсан” үедээ бүсгүйчүүд өөртэйгөө адилхан эрх чөлөөтэй ганц бие эрчүүдтэй FWB-ийн харьцаа тогтоодог.

“Ашигтай” нөхөрлөл: Сексийн хамтрагчтай байхын давуу сул талууд

Хэдхэн жилийн өмнө л анхны ханьдаа өврөө нээгээгүй эмэгтэйчүүдийг “нүгэлтэн” мэтээр үздэг байсан бол, одоо хүмүүсийн харилцаа харьцангуй чөлөөтэй болоод байна. “Сексийн хамтрагч” хэмээх ойлголт шинэ, ичгүүртэй байхаа болиод удаж байна. Гэвч ийм харьцааг удаан үргэлжлүүлэхэд хэцүү байдгийн нэг шалтгаан нь эмэгтэйчүүд бидний уян зөөлөн, дасамтгай зан юм.

“Ашигтай” талууд
• Сексийн хамтрагчтай байхын хамгийн том давуу тал нь өөрийнхөө ч, өөр хэн нэгний ч зүрхийг шархлуулахгүйгээр, амар хялбар аргаар оргилоод байгаа дур хүслээ нөхөх юм. Ийм харьцаа цэвэр шударга тохиролцоон дээр тогтдог. Хэн нь ч өөрийгөө ашиглуулж байна гэж гомдоллохгүй, хамтрагчаа хардахгүй, утсыг нь шалгаж үзэхгүй, ер нь “зүрх сэтгэл”-ийн асуудлыг үүнд огт оролцуулахгүй. Тиймдээ ч ямар ч дарамтгүй, драмгүйгээр хүссэн таашаалаа авдгаараа давуу талтай юм.

• Сексийн хамтрагчдад болзох, бие бие рүүгээ байнга мессеж бичиж хаана байгаагаа илтгэх, тайлбар тавих, 100 хоногийн ойгоор бэлэг авч өгөх шаардлага байдаггүй. Хэзээ хүссэн цагтаа бие биенийгээ дуудаж болно."Унтах болохоороо л дуудлаа!" мэтийн гомдол та хоёрын хэнээс нь ч гарахгүй. Учир нь анхнаасаа л та хоёрыг холбох зүйл нь зөвхөн секс байсан.

• Сексийн хамтрагч нар ихэвчлэн бие биетэйгээ нээлттэй харьцдаг. Учир нь тэдэнд нэг нэгнийхээ сэтгэлийг эмзэглүүлэх вий гэсэн айдас байдаггүй. Тиймдээ ч дотно харьцаанд орж байхдаа 100 хувь өөрийнхөөрөө байж, хүссэн бүхнээ туршиж үзэх боломжтой.

• Сексийн хамтрагч нар бие биедээ ямар ч өргүй. Нэг нь уулзахгүй гэж хэллээ гээд гоморхох эрхгүй, шаардлага ч байхгүй. Ихэвчлэн сексийн өндөр мэдрэмжтэй хүмүүс ийм харилцааг сонгодог тул, амрагийн ажилдаа туршлагажаад авна.

Сул талууд
• Хамтрагч нарын хэн нэг нь нөгөөгөөсөө сексээс илүү гүнзгий харилцаа хүсч эхлэх үед ихэвчлэн FWB нарын холбоо дуусгавар болдог. Эсвэл хамтрагч нарын нэг нь өөр хүнд сэтгэл алдрах үед нөгөө нь хардаж эхлэх тохиолдол бий. Ялангуяа бүсгүйчүүд бидний хувьд сексийг, сэтгэлээсээ ялгаж салгах нь тун төвөгтэй байдаг. Гэвч хэрэв чи зөвхөн “ашигтай” нөхөрлөлийг хүсч байгаа бол зүрхээ хазаарлахаас өөр аргагүй. Хэрэв чи төрөлхийн өмчлөгч зантай нэгэн бол анхнаасаа ийм харилцааг эхлүүлэхгүй байсан нь дээр.

• Урьд нь найзууд байсан хүмүүс сексийн хамтрагч болох үед тун удалгүй тэдний дунд байсан хуучин нөхөрлөлийн үнэлэмжүүд үгүй болж эхэлдэг. Тэд найзууд шиг ярьж, хуучилж чадахаа болино. Хэрэв чамд багаасаа найзалсан эрэгтэй байдаг бол түүнтэй хамт согттолоо уухгүй байхыг зөвлөе. Учир нь чи дараа нь сайн найзыгаа алдсандаа харамсаж мэднэ.

• Чөлөөт сексийн амьдралтай байсан хүмүүсийн тал хувь нь хамтрагчтайгаа ирээдүйд ч холбоогоо тасалдаггүй. Жирийн найзын түвшинд ч бай, бага зэрэг харилцаатай хэвээр байдаг. Энэ нь ирээдүйнх нь жинхэнэ хайрд саад болж мэднэ.

Яагаад эмэгтэйчүүд хамтрагчдаа дурладаг вэ?
Чи түүнийг үерхдэг байсан бүх бүсгүйгээ араар нь тависныг мэднэ. Чи түүний хайр дурлалын талаарх “тэрсүүд” гэмээр үзэл бодлыг ч мэднэ. Чи түүний сэтгэл зүрх хэн нэгнийг хайрлахад бэлэн бус гэдгийг мэднэ. Түүнтэй унтаж эхлэхээс өмнө чи иймэрхүү дутагдлуудыг нь хүлээн зөвшөөрч, найзын үүднээс харьцдаг байсан.

Гэвч хэд хэдэн удаа түүнтэй цуг шөнийг өнгөрөөсний дараа-дур тавилтын өнөөх хүчтэй, эерэг мэдрэмж тэдгээр хөгийн чанаруудыг нь өчүүхэн жижиг зүйл болгож харагдуулна. Гэнэт л сексийн хамтрагч, найз чинь үнэхээр сайн, сайхан залуу мэт харагдаж эхэлнэ. Сайхан харагдах нь цаашлаад хайр мэт бодогдож эхэлнэ. Хэдий түүнийг муу залуу гэдгийг нь мэддэг ч, чамтай л байвал тэр өөрчлөгдөж магадгүй юм шиг санагдана. Тэгээд энэ талаараа түүнд хэлтэл-BOOM!-тэр гайхаж, цухалдах болно. Яагаад чи түүнийг өөрчлөгдөнө гэдэгт тэгтлээ итгэнэ вэ?

Бүх учир гайхал гормонд л байгаа юм. Дур тавих үед бидний тархинаас “халамжийн гормон” хэмээгддэг окситоцин ялгардаг. Хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах, хэн нэгнийг хайрлах үед ч бас мөн адил бодис ялгарч, бие сэтгэлийг тайвшруулж, гүн сэтгэгдэл төрүүлдэг байна. Гэвч эрэгтэй хүнээс окситоцин ялгардаггүй. Тиймээс чи түүнд дурлаж эхлэх үед, тэр чамайг зөвхөн “ашигтай” найзын нүдээр харж байж ч мэднэ. Эсвэл багаасаа сексийг зөвхөн хайртай хүмүүсийн нандин холбоогоор төлөөлүүлж ойлгож ирсэн бүсгүйчүүд хамтрагчаасаа илүүг хүсдэг юм.

Дурлахгүйн тулд яах ёстой вэ:
• Хэрэв зохих ёсны хамгаалалт аюулгүй байдлыг хангаж чадна гэж үзвэл нэгээс илүү хамтрагчтай байж болно. Тэгвэл хэн нэгэнд нь онцгойлон татагдахгүй.
• Хамтрагчтайгаа утга учиртай зүйлийн талаар бүү ярь. Яриагаа хөнгөн байлга.
• Нэг нэгнийхээ найзууд, гэр бүлийнхэнтэй бүү танилц.
• Ирээдүйн талаар бүү бод, бүү ярь.
• Бие биетэйгээ дотночлон хамт байх цаг бүү гарга.
• Түүнээс илүү зүйлийг бүү хүсэн хүлээ. Хэзээ нэг өдөр чамайг хайрлаж эхэлнэ гэдэгт бүү итгэж найд.

FWB-ийн дүрэм:
• Хамтрагчид хоёул ганц бие байх ёстой.
• Эв найртайгаар салсан экс хосууд гайхалтай сайн сексийн хамтрагчид болох нь бий. Гэвч хэн нь ч хэнийгээ гомдоогоогүй тохиолдолд.
• Хэрэв хамтрагчид ийм харилцаанаас таашаал авч чадахгүй байвал, өөрөөр хэлвэл өөрсдөө үүнийг хийснээрээ аз жаргалтай болохгүй байвал зогсоох хэрэгтэй.
• Хэрэв чи түүнд сэтгэл алдраад эхэлвэл, түүнийг ч бас чамд дурласан гэж өөртөө итгүүлэх оролдлого бүү хий. Хэрэв энэ мэдрэмж чинь даамжраад ирвэл харилцааг зогсоо.
• Нөгөө талаар, чамд сэтгэл алдарсан хэн нэгнийг сексийн хамтрагчаар сонгох хэрэггүй. Хүний зүрхээр бүү тогло.
• Түүнээс өөр хүнтэй унтаагүй байлаа ч,тогтмол шинжилгээнд өөр. Тэр чамд мэдэгдэлгүйгээр өөр бүсгүйтэй учирсан байх боломжтой гэдгийг санаарай. Боломжтой бол цуг явж шинжилгээ өгдөг байвал сайн.
• Хамтрагч нар эхнээсээ л заагаа тогтоож, харилцан ярилцсан байвал сайн. Юуг хийж болох ба болохгүй, бие биенийхээ талаар юуг мэдэх ёстой гэдгээ тогтоо.
• Энэ харилцааг хэзээ дуусгахаа тодорхой болго. Хэрэв та хоёр гэрээ хийх гэж байгаа бол эхний ээлжинд 3 сараар тогтоо. Юм юмыг бодолцож үзэхэд энэ хугацаа хангалттай. 3 сарын дараа хэн нэг нь өөр хүнтэй гүнзгий харилцаатай болсон бол гэрээгээ дуусга. Хэрэв үгүй бол үргэлжлүүлэх юм уу, бие биенээ өөрөөр харж эхэлсэн бол жинхэнээсээ үерхээд үзэж болно.

Хэдий иймэрхүү эрсдлүүд байгаа ч, хэрэв чи хэсэг хугацаанд хайр дурлалын харилцаанаас хол хөндий байхаар шийдсэн бол өөрийгөө стресст оруулалгүйгээр, таашаал авах боломж нь “ашигтай” нөхөрлөл ч байж болох юм. Хамгийн гол нь өөрийгөө аюулгүй, эрүүл байлгах тал дээр анхаарч, хэзээ дуусгахаа мэддэг байгаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(615)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tugsuu.   2019-09-12
21 zaluu hamtragch haij bn. minii huwd tsewerhen ywdalgu tsarai tsus tsewerhen arisni ungu tsagaan undur 178 emegtei huntei neh oirtoj uzeegui daruuhan zaluu. mini sonirhoj bui emegtei nas 20 30 nasnii emegtei baih. undur oiroltsoo bol sain. dugaar 80046208

Зочин: bataa.   2016-07-24
Дарханд хамтрагч хайж байна 24tai zaluu bn bataab94@yahoo.com holbogdooroi. Хонгор хүсвэл холбогдоорой

Зочин: Goy zaluu .   2016-07-01
36nastai er.hamtragchtai haij bna haramsahgui shu

Зочин: Goy zaluu .   2016-07-01
36nastai er.hamtragchtai haij bna haramsahgui shu

Зочин: eh.   2016-07-01
hamtragchtai blaa, deerh niitlel yosoor tuundee durlaad teged setgelee ilchleed daanch ter yaah ged bga n medegdehgui bhaar n uur hureed salaad. ene yostoi heregtei niitle bna, daanch hojimdoj unshlaa

Зочин: хонгор.   2016-07-01
Дарханд хамтрагч хайж байна

Зочин: Bilguun..   2016-05-19
saihan hamtragchtai bolj chadlaa, aliwaa zuil ehelsen bol duusdag jamaar Bayrtai naiz min WE WERE COOL !!! :)

Зочин: Bilguun.   2015-11-29
mun 21tei oyutan zaluu hamtragch haij bna

Зочин: Khangai.   2015-11-19
khangai_11@yahoo.com niceoo 8582

Зочин: mm.   2015-10-26
za, hayag utasaa uldeechih khangai.

Зочин: khangai.   2015-10-26
25tai udirdah ajil erheldeg zaluu hamtragch haij bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com