ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тураах шөлний дэглэм

Гоо сайхан  | 2012 / 03 / 09

АНУ-ын Миннесота мужийн Мэйогийн эмнэлгийг учир мэдэх хүмүүс дэлхийн анагаах ухааны урлан хэмээн үздэг билээ. Энэ эмнэлгийн санал болгодог тураах аргуудас хамгийн шилдэг нь өөх шатаагч "сонгины шөл" юм. Энэ дэглэмийг мэс засалд орохын өмнөх бэлтгэлд хэрэглэх нь бий. Учир нь бие организмын бодисын солилцооны явцад үүссэн хорыг цэвэрлэх, илүүдэл жинг арилгаж энерги, амин дэмээр тэжээх зориулалттай аж.

Тураах шөлний дэглэм

Энэ шөлний дэглэмийг танилцуулъя. Нэг талаас харвал дураараа, дуртай цагтаа идэж болдог ч дэглэм л юм хойно хатуу биелүүлэхийг шаардана гэдгийг анхаараарай. Шөлийг долоо хоногийн турш өдөр бүр идэх ёстой, идэх тусмаа их өөх шатаж арилна. Орцыг хатуу дагана, дур мэдэн аль нэг найрлагыг нэмж хасаж болохгүй. Дэглэмийн үед ямар ч согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, талх, өөх тос зэргийг хатуугаас хатуу хориглоно. Цэвэр усыг ихээр ууна.

Хэрэв энэ дүрмийг баримтлах юм бол долоо хоногт 5-8 кг хаях боломжтой. Тэмдэглэн хэлэхэд, дэглэмийн үр дүнд бие хөнгөрч залуужихаас гадна сэтгэл зүрх баяр баясгалангаар бялхаж, энерги буцалдаг онцлогтой! Хэрэв доорх шөл танд таалагдвал та дэглэм гэхгүйгээр дуртай үедээ хийж идэн жингээ тохируулж байхад болохгүй зүйл үгүй.

Орц:
1 ширхэг дунд зэргийн хэмжээтэй байцаа
6 ширхэг бөөрөнхий сонгино
3 ширхэг улаан лооль
2 ширхэг ногоон чинжүү
Нэг багц ногоон майльз (сельдерей, celery)
Давс, перец

Хийх арга:
-Бүх ногоогоо жижиг нарийн хэрчиж саванд хийгээд ус хийнэ. Давс перецээр амтлаад ширүүн гал дээр 10 минут буцалгана. Галаа дөнгөж буцлах хэмжээнд багасгаад болтол чанана.

Нэг дэх өдөр:
Өдрийн турш дээрх шөлөө, дуртай жимстэйгээ хавсаргаж иднэ.(гадилаас бусад). Шөлөө хүссэн хэмжээгээрээ, хүссэн цагтаа иднэ. Их идэх тусам сайн. Чихэргүй цай, кофе ууж болно, гэвч голчлон ус уу.

Хоёр дахь өдөр:
Дээрх шөлийг ногоотой хавсаргаж иднэ. Эрдэнэ шиш, ногоон вандуй, шошийн төрлийн ногооноос бусдыг сонгоорой. Энэ өдөр жимс идэхгүй. Зөвхөн цадталаа хүнсний ногоо, шөл хоёроо л иднэ. Чанасан, түүхий, даршилсан - ямар ч хэлбэрээр идэж болно. Өдрийн хоолондоо шарах шүүгээнд болгосон 1 ширхэг төмсийг цөцгийн тосоор амтлан идээрэй. Мөн энэ өдөр 8 аяга ус уу.

Гурав дахь өдөр:
Энэ өдөр шөл, жимс, ногоо гурваа хавсарч иднэ. Хүссэнээрээ идэж болно. Төмс идэхгүй. Мөн усаа ч мартаж болохгүй.

Дөрөв дэх өдөр:
Өдрийн турш шөл, жимс, тослоггүй сүү, 3 ширхэг гадилаар хооллоно. Цадталаа, таашаалтайгаар иднэ. Их хэмжээний ус ууна.

Тав дахь өдөр:
Шөлөө иднэ, дээр нь өөхгүй үхрийн мах шинэхэн улаах лоольтой хольж иднэ. Хүссэн хэмжээгээрээ тамшаалан иднэ. Энэ өдөр хагас кг мах ч идэж болно. Усаа ууна.

Зургаа дахь өдөр:
Шөл, үхрийн мах, ногоо (ялангуяа ногоон навчит ногоо) иднэ. Цадталаа таашаалтайхан иднэ. Мэдээж ахиухан ус!

Долоо дахь өдөр:
Шөл, ногоо, бор будаа, чихэргүй жимсний ундаа. Дураараа иднэ. Ус ихээр ууна. Энэ өдрийн төгсгөлд - хэрэв та бүх дүрмийг барьсан бол - та бүсэлхийгээрээ эрс нарийссан байх агаад бие чинь хөнгөн, энергээр дүүрэн, сэтгэл хангалуун баяр баясгалантай байх болно. Маргааш өглөө жингээ үзээд толинд харан инээмсэглэж, өөртөө баяр хүргэн шагнаарай. Одоо харин хичээл зүтгэлийн үр дүнд олж авсан сайхан галбираа хадгалж явах үүрэг л танд ноогдлоо.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн-д ирүүлсэн захидал
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(122)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Зочин.   2015-08-04
Сэтгэгдлүүд нь ерөөсөө харагдахгүй юм.

Сүүлийн сэтгэгдэл

  • Тэрбумтан шиг “үрцгээе”-2
    амьдралд хэрэг болохуйц чанартай сайн зөвлөгөө байна.баярлалаа.гоолингоодоо
  • Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1
    зарим нэгийг нь хэрэгжүүлэх болно.таалагдлаа.баярлалаа гоолингодоо...
  • Гуниг дүүрэн анхны минь хайр
    Hunii huwi tawlan gj bodoj tosolj bsanas mash or bdag s.han goyo oguleg bnao . Amjilt huseye
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    chamd hairgui huntei amidrana gej tam shdee. 2 huuhedtei baisan ch gsn. Gants oldoh amidral. Bi law nadad hairgui hartai nuhruusuu 2 huuhedtei salaad odoo nadad hairtai bi ch bas hairtai sain huntei saikhan amidarch bna
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Заа энэ хачин хачин зөвөлгөө өгөөд бгаа зарим хүүхнүүдийг ёстой үл ойлгомой. Тэр чигээрээ гамшиг !!! Захиа бичигч бүсгүй та нэг л бишээ. Үйлийн үр гэж бий. Тэнд зовж суугаа өөр шиг чинь бас нэг эмэгтэй хүн эх хүн бна гэтэл та мэдсээр байж сохороор хайраа сонголоо гэжүү? Тэр нэг хүүхдээ орхиод яваа залуу дүүрч эргүү ухна. Гэтэл өөрөө бас эх хүн та хийж бга алдааг нь ухааруулаад буцаах байтлаа намайг гээд ирсэн гээд хээвнэг хүлээж аваад байж байдаг таарчихсан улсууд л юм бналдаа та 2. Одоо тэгээд нүгэл үйлдчихээд бас дахиад хайр халамж хүсээд гоншигноод суунаа ??? Гайхалтай !!!
  • ЯАЖ: Амархан, хурдан төрөх вэ?
    Yanaa l daa iin ainr hetsuu bdg ym bh daa bi doch gard l eej bolno doo kk bi neg l ohinto bolno gj toloblsn bagsa j bi huuhded durgu bsn gehde odo torh gdg asuudl bish gd hun bolgn yarih ym bi henz neg ohinto bold tuunteige erhleld l bj baya gj boddg aab n zobshoorch bga sh d kk
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Hairgui huntei nasig barna gej yu bh ve. Hurdan buts. Huuchin zaluugaa buu ald. Haashdaa bugdee hayan baij chamtai niilsen bol chamd hairtai l gesen ug. Harin huuhed dahij gargah tal deer oiriin hugatsaand demii bol vuu daa. Oshoo harznah heregtei baih. Neg aldsan 2dahaa oshoo hashir hyanuur ehluulne shyy. Naad huuhdiinhee aavaas holdoo. Uter turgen. Hentei yaj ch uerhej bolno. Gagtshuu hun chanaraa bitgii aldaarai. Bi neg aldangaa aldsan. Buur tolgoi ergesen. Gehdee l ehnerees ni bas 2 nyalh urees ni salgaj suuh zurh zorig yagaad ch garahgui ym bilee. Odoo mani er nutag butssan. Ergej irne l geed bgaa. Ehner huuhdee hayaad shyy. Aajim aajmaar gesen shyy buur. Bi zovshooroogui. Arai ch hunii ger bul salgaj suuhdaa tulaagui ee. Ter huuhduudiin bas ehneriinh ni tsarai nudend haragdaad bi suuchih ym bol nasan turshdaa hamgiin tom nugel uildeh ym shug sanagdaad yagaad ch chadahgui ym bilee. Hun setgel aldarch bolno, gehdee janjin shugamnaasaa het hazaih hereggui bolvuu. Hichneen sain zaluu saihan zaluu ch gesen. Ali hediin amidral zohiogood ur huuhedtei bolson bol tedniigee asran hamgaalj osgoj ondiilgoj humuujuuleh ni etseg eh humuusiin gol uureg gej boddogiin shdee. 1000 saihan sex bailaa geed 1000 saihan hair durlal bailaa geed torson ur shig min hairiig min hodolgoh zuil ene horvood bhgui l bolvuu. Chi urtei hin ym chin uree l bodoj daraah amidraldaa zov songolt hiigeerei dee. Hairgui huniihee hajuud baih tam baidaggui gedgiin huvid bol oij bn aa. Hairgui hunee hairladag boloh bolvuu gej hichneen hicheegeed ch hairgui l bol hairgui l bdg ym bilee. Hun gadaad orond mash ih gantsaarddag. Tegj bgaad butshaar eh heleer hereldej bgaa konduktar hyrtel hichneen saihan haragddag gej bodoj bn. Tegehed dood kursii zaluu anhaaral tavihaar yaj setgel aldah ni oilgomjtoi. Setgegdel mash huchtei medregddeg. Tiimees busgui min yutai ch huuhdee bodhoosoo turuund ooriinhoo setgel dotorh zorchildoonii asuudliig shiidverleh heregtei baih. Ene hoorond ooriigoo shine orchind gargaj dasgaj ooriigoo tanij meddee. Tegj baital aandaa daraah zam haragdaad ehlene. Za amjilt...
  • Сэтгэлийн “гэр” дэх их цэвэрлэгээ
    Zoblon jargal heniig ch yalgdgu gdg buh mongol humuustee sar shiniin mend hurgye
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Manaihaan :) neg negendee ali boloh bolj buteh aldaag ni evteihen uhaaruulah zovolgoo uguul zugeer ym bish uu...hunii amidrald yu ch tohioldoj, uchirch bolno tiim biz dee. Negniihee aldaan deer ulam l nulimaad bh ym
  • Хайргүй хүнтэйгээ нэг насыг барах уу?
    Үйлийн үр гэдэг зүйл байдаг. Үнэн шүү.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com