ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьд “цахилгаан” Блейк Лайвли

Одууд  | 2012 / 02 / 27

Леонардо Ди Каприог “орхин одож”, Райн Рейнолдстой болзож байгаа цахилгаан шиг эрч хүчтэй, өөртөө маш итгэлтэй энэ бүсгүйн нэр Блейк Лайвли. Тэр Gossip Girl киноны Серенагийн дүрээр, мөн өөрийнхөө загварын мэдрэмжээр, үлгэр жишээ авмаар нүүр бардам зан аашаараа олон улсад танигдсан юм. Блейкийн Elle сэтгүүлийн энэ 3 дугаар сарын дугаарт өгсөн ярилцлагыг хүргэе.

Амьд “цахилгаан” Блейк Лайвли

Өвлийн хамгийн хүйтэн үдшээр Блэйк Лайвли Манхаттан хотын төвд байрлах “ABC kitchen” орчин үеийн рестораны хаалгаар задгай тавьсан үсээ хийсгэж, инээдээ сул асгасаар салхи татуулан орж ирлээ. Тэр чавганы өнгөтэй Burberry-гийн савхин тренч, гялтганасан Lanvin-ы өндөр өсгийтөөр гоёод, хоёр гартаа Christian Louboutin, Chanel-ын альных нь ч биш, харин Barnes&Noble-ын жижигхэн бүтикийн том цаасан ууттай бараа барьчихсан байлаа. Ийшээ ирэхээсээ өмнө найз бүсгүйчүүдтэйгээ цуг тэндэхээр ороод гарчээ.

“Дотор нь ихэвчлэн загварын номнууд байгаа юм” гэж чангаар хэлээд тэр гаран дээр минь өнөөдүүлээ тавьлаа. “Эд нар хүнд байгаа биз? Чамайг намайг өрөвдөөсэй гэж би хүсч байна” гэж тэр шоглон хэлэв.

Блейк яг л нэр шигээ, амьд цахилгаан гэсэн үг. Үргэлж л дүрэлзэж, асаж явна. Энэ удаад ч бас тэр гэнэтхэн гараас минь зуураад, олон хүнийг зүсэж, нарийн боовны тусгай сургалтанд очихоор намайг чирээд хар эрчээрээ гүйчихэв. Замдаа тэр надад номын дэлгүүр дээр хэрхэн бяцхан “дайралт”-анд өртсөн тухайгаа ярилаа. “Ганц нэг танихгүй хүмүүс намайг цохиод авсан. Зарим хүмүүс миний малгайг сонирхоод байх шиг байсан. Өөр хэдэн хүн гутлыг минь шохоорхоод ч байгаа юм шиг аашлаад байсан” гээд тэр шаргал үсээ сагсалзуулсаар өчиж байв. “Хөөе надад малгай чинь таалагдаад байна, алив л дээ хөгшөөн гээд л”

Дэлхийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэгийг ичгүүр сонжуургүйгээр, зоригтойгоор дээрэлхэж чадсан этгээдүүд байдаг байх нь ээ? Ганц “Намайг хараач” гэж хашгирах шиг анхаарал татам дүр төрхтэйгөө ч биш, кино одын нэр алдартайгаа ч бас тэр аль хэдийн эвлэрсэн бололтой. Бүтэн таван улирлын турш “шинэ Лорен Хаттен” гэгддэг тэрээр энэ эдийн засгийн уналтын үеэр Америкийн эмэгтэйчүүдийг стрессээс салгах ганц гарц болсон “Gossip Girl” киноны гол дүрд тоглосоор ирсэн байна. Бас болоогүй ээ. Бен Эффлекийн “The Town” кинонд тоглосон хөөрхийлөлтэй баян охины дүрээс өөрийг бүтээж чадна гэдгээ ч харуулаад авсан. Үүнийхээ хажуугаар тэр загварын ертөнцийн эрхэмсэг акулуудтай гэрээ байгуулаад амжсан. “Chanel”-ын Mademoiselle гар цүнхний сурталчилгаанд тоглосон явдал нь түүнийг өмнө нь тэр загварын нүүр царай болж байсан Audrey, Keira Knightley, Kate Moss нарын зиндаад очсон гэдгийг тодорхойлох шиг. “Тэр бол Америкийн мөрөөдлийн охи. Түүний нэр нь хүртэл төгс. Түүнд өөрийн гэсэн онцгой ааш араншин, цэвэр агаар шиг шинэлэгнатур бий” гэж Карл Лагерфилд Блейкийг тодорхойлж байсан юм.

Энэ бүхэн цогцлоод Блейк хэмээх ямар ч эрийн татгалзаж чадахгүй “коктейл”-ийг найруулж байгаа юм. 2010 оны 12 дугаар сард тэр Нвй Йоркын “Blue Valentine”-ын үдэшлэг дээр жүжигчин Райн Гозлингтой хамт явж харагдсан. Өнгөрсөн жилийн 5 дугаар сард тэр “хүршгүй” Леонардо Ди Каприотой цуг Стивен Спийлбергийн завин дээр зугаалж яваад фэнүүддээ “баригдсан”. Саяны зул сарын баярааар, хэрэвзээ сонины мэдээллүүд үнэн бол тэр жүжигчин Райн Рейнолдстой дотно харилцаатай болоод байгаа юм.

Харин өнөө орой тэр эдгээрээс арай өөр төрлийн “гал”-аар наадаж байна. Зефирэн бялуу хэрхэн хуйхлахыг сурах гээд зогсож байгаа нь эвлэгхэн. Туршлагатай тогоочийн хувиар тэр хуйхлагч дэнлүүг iPhone атгаж байгаа юм шиг л зоримог барьж байлаа.

Тэр гал тогооны хормогчоо тайлаад, надад саяхны амралтынхаа тухай ярьж эхэллээ. Парист тавигдсан Chanel-ын кутюрын шоуны дараа Блейкийг гарч ирэхэд түүнийг загвар зохион бүтээгч Christian Louboutin дэгжин хослол өмсөж, мөнгөлөг мотоциклон дээрээ суугаад хүлээж байсан гэнэ. “Чи жинхэнэ Парисыг нүдээр үзмээр байна уу? Зурагтаар гардаг хулхийг нь биш ээ. Хөшигний цаана байдаг жинхэнэ дэгжин Парисыг? гэж түүнийг хэлэхээр нь би араас нь сундалсан. Даашинзны минь хормой Louboutin-ы туфлийг минь шүргэж хийсээд л...Тэгээд тэр намайг эдлэн газар дээрх Парис маягийн хуриман дээр аваачсан юм. Амттаны ширээ нь Мэри Энтойнетте-ийнх юм шиг л харагдаж байсан гээч. Бид хойд хашаанд нь орж хэдэн цагийн турш юм яриад, Нина Симоны My Baby Just Cares For Me-гийн аян дээр бүжиглэсэн”

Спийлбергийн завь? Парис хурим? “Gossip Girls”-ын Серенагийн амьдрал хэзээ дуусч, жинхэнэ Блейкийн тухай яриа эхлэх юм бэ? Тэр надад хийсэн жигнэмэгээсээ амсуулангаа “Нэгт, би хэзээ ч хүн хорлож байгаагүй шүү” гэж хэлээд инээлээ. Блейк бага байхдаа хэзээ ч жүжигчин болохыг хүсдэг байгаагүй ч, шоубизийн гэр бүлд өсч хүмүүжжээ. Аав нь Англи профессор, жүжигчин бэлтгэгч, ээж нь шоу менежер байж. Түүний эгч Робин 1980-аад оны “Teen witch” кинонд тоглож байсан ба, дүү Эрик нь “The L world”-д дүр бүтээж байжээ. Анх дөнгөж арван жилээ төгссөн 19 настай Блейк “Gossip Girl”-д тоглохоор Нью Йоркт ирээд нэг өрөө жижигхэн түрээсийн байран дотор амьдардаг байжээ. “Forever 21”-ийн охин байсан түүнийг “Gossip Girl”-ийн шинэ дизайнер Эрик Дэймэн, мөн Майкл Корс нар өөрчилсөн юм. Майкл түүнийг 2007 оны коллекцийнхоо нүүр царайгаар сонгож, өөрийнх нь загвароуудаас дуртайгаа сонгож өмсөхийг зөвшөөрчээ. Лайвлид одоо 600 хос гутал бий. Тэр одоо ч стилистийн тусламжгүйгээр өөрөө бүх хувцсаа сонгодог. “Би ямар нэг үдэшлэгт орохоор болвол Кристиан Лүбүтан луу өмсөх даашинзныхаа зургийг явуулаа, доор нь ямар гутал зохицох бол гэдгийг асуудаг.”

2009 оноос өмнө, хэкс найз залуу, хамтран тоглогч Пенн Бэжлигээсээ салахаасаа өмнө тэр тийм ч алдартай байсангүй. Харин нэрт салалтын дараа тэр гэнэтхэн л femme fatale болж эхэлжээ. Том дизайнеруудаар хувцаслаж, өөртөө зориулагдсан тансаг амьдралыг баяртайгаар эзэгнэж, өөрийгөө том жүжигчин болсон гэдгээ байгаа байдлаараа зарлан тунхаглаж эхэлсэн. Өнгөрсөн намар болсон Gossip Girl-ийн 100 дугаар ангийн үдэшлэг дээр Лайвли Versace-гийн сандааль, Marchesa-гийн цацагтай даашинзаар гоёсон байсан. “Тийм хурц, эзэрхэг даашинзыг өөрийнхөө үдэшлэг дээр өмсөхгүй юм бол, өөр хэний үдэшлэг дээр өмсөх билээ?” Тэр ингэж хэллээ. Байзаарай. Үдэшлэг болгон “түүнийх” байдаг биш билүү?

“Би амьдралдаа дөрвөн л найз залуутай байж үзсэн” гэж тэр миний асуултанд хурдан, бас итгэлтэй нь аргагүй хэллээ. Тэр хүмүүсийн боддог шиг “эр залгигч” биш дэг ээ. “Би миний найз залуу болоогүй байгаа хүмүүстэй болздоггүй. Би хэн нэгний талаар маш сайн мэдэж, түүнд зуун хувь итгэдэг болсон хойноо л түүнийг найз залуугаа болгодог. Би ямарвааг, ялангуяа хайр дурлалыг хөнгөнөөр хүлээж авдаггүй, ямар ч шийдвэрийг удаан бодож шийддэг. Би бүрэн итгэдэггүй хүнтэйгээ цуг цагаа дэмий үрэхийг хүсдэггүй.”

“Хүн болгон л ингэж хэлдэг л дээ. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал үнэхээр сэтгэл татам. Өөртөө итгэлтэй эрийн дэргэд байхдаа эмэгтэй хүн хамгаалалтаа сул тавьж, түүний хажууд аюулгүй гэдгээ мэдэрч, өөрийнхөөрөө байдаг.”

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Бид яагаад “ну-а”-тай болдог вэ?
Дараах мэдээлэл
3-р сарын зурхай

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(937)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com