ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ хаврын гуталны шилдэг загварууд

Загвар  | 2012 / 02 / 15

Сайхан гутал бүсгүй хүний хөлийг урлагийн бүтээл мэт харагдуулдаг. Улирал бүрийн гуталны чиг хандлагыг Christian Louboutin, Brian Atwood, Casadei, Charlotte Olympia зэрэг нэртэй брэнд, дизайнерууд тодорхойлдог. Ирж буй хаврын өндөр өсгийтийн моод хаашаа зүглэхийг эндээс мэдээрэй.

Энэ хаврын гуталны шилдэг загварууд

Ширэнгэн ойн хатан хаан- Тропикийн чийглэг ойн уур амьсгалыг шингээсэн гуталнууд энэ хавар бүсгйүчүүдийн хөлийг чимэх нь. Charlotte Olympia-гийн навчин хагалбартай туфль, Sergio Rossi-гийн далбагар цэцгээр чимэглэсэн сандааль, Brian Atwood, Sergio Rossi-ын аварга могойны арьсан өнгөт гуталны загварууд байгальтайгаа ойртохыг хүссэн бүсгүйчүүдэд тохирно. Гутлын дэлгүүрүүдээс ногоон, хөх өнгө, модон өсгий, цэцгэн хээ, олс мэт сүлжмэл оруулгыг хайгаарай. Мөн мандаж буй нарны хурц шар, улбар шар, ягаан гэсэн гурван өнгөний нийлбэр нилээд олон загваруудад харагдаж байна.

Усны гүнж- Далайг санагдуулам гүн хөх,цэнхэр өнгөнүүд болон загасны хайрс тренд болж байна. Усны ургамал шиг орооцолдсон чимэглэлийг Diego Dolcini-гээс хараарай. Харин усны хөөс шиг солонгорч гялтганасан шигтгээтэй гуталнуудыг Gaetano Perrone урлажээ. Далайн жижиг амьтдын хэлбэр бүхий чимэглэлтэй гутал, цэнхэр угалзтай туфль Nicholas Kirkwood-ын коллекцод багтсан байна.

Сансрын охин- Футуристик хувцасны трендийг даган өндөр өсгийтэй гуталнуудад ч бас хурц өнцөг, ташуу хэлбэр, өрж тавьсан мэт байгууламж нэвт шингэжээ. Alejandro Ingelimo, Aperlai-н загваруудаас үүнийг тод харж болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(159)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com