ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 02 / 12

Ороолтондоо шигдэж алхах хүмүүсийн тоо цөөрч, оронд нь хүйтнээс айлгүй эрүүгээ дээш нь өргөөд алхах хүмүүсийн тоо ихэсч байгааг харах сайхан байна. Гудамжинд бээлийгүй гар, бээрээгүй царай, задгайлсан пальто харалгүй уджээ. Дэлгүүрийн лангуунуудад бүдүүн нэхээстэй ороолт, зузаан куртканаас илүү богино ханцуйтай цамц, бошинз, трико харагдах болсон нь болзооны улиралын жингэнэх чимээ улам бүр ойртсоор буйг тодхон илтгэнэ.

Ирэх долоо хоног билгийн тооллоор хавар цаг эхлэхийн өмнөх сүүлийн өдрүүд байх болно. Валентин, цагаан сарын бэлтгэлээ базаагаад наашилж байгаа нарны цацрагийг ч анзаарах сөхөөгүй завгүй яваа бүсгүй таныг нэг амьсгаа авангаа дээвэр дээрээс чинь унах мөсний дусагнах чимээг анирдаарай гэж зөвлөж байна.

Гоолингоо ирэх долоо хоногт чиний хайр дурлалын амьдралд туслах ямар мэдээллүүдийг хүргэх вэ:
-Чиний эрэгтэй хүнээс авч байсан хамгийн “мэдрэмжгүй” бэлэг?
-Зүрх, зүрхээ “амталъя” (Зүрхэн хэлбэртэй өндөг, пицца, латте хийх арга)
-“Гэгээн хайрын аялгуу”-нууд (О.Дашбалбар агсны шилдэг хайрын шүлгүүд)
-Киноны хамгийн романтик ишлэлүүд
-Мөнгөнд нь биш сэтгэлд нь дурла!
Мөн:
-Сайхан ширээ засах 10 нууц
-Ээж болоход бэлэн болсон бүсгүйн 5 шинж
-Найзыгаа хэрхэн зоригжуулах вэ? зэрэг чиний хувийн амьдралд хэрэгтэй олон мэдээллүүдийг хүргэхээр зэхээд байна. Даваа, Лхагва, Баасан гариг бүрт нийтлэгддэг фото мэдээллүүд ирж буй хаврын чиг хандлагыг чинь тодорхойлж өгнө. Оддын ярилцлага, хоолны жор, номын тойм, захидлын булангууд ч бас сайн найзынхаа үүргийг гүйцэтгэх байх аа.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Баярлалаа Гоолингоо DIY булантай болмоор байгаа юм ккк гоё шүү дээ дэмжиж байгаа хүн байвал лайк /49 таалагдлаа/

Гоолингоодоо өөрийнхөө саналыг хэлсэн Гүзээлгэнэд баярлалаа. Тэгээд юу гээч? Долоо хоног бүрийн Пүрэв гаригт DIY булан гарч байхаар болсон шүү. Таалагдаж байна уу?

Дараа долоо хоногт эргээд уулзъя. Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(115)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com