ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бэлгийн уруул засах мэс ажилбар

Эрүүл мэнд  | 2012 / 02 / 01

Нандин эрхтний бас нэг чимэг бол жижиг, хэвийн хэлбэртэй бэлгийн уруул юм. Зарим бүсгүйчүүдийн бэлгийн уруул янз бүрийн шалтгаанаас болж сунаж, харласан байдаг. Үүнээс болж сэтгэл санаагаар унаж, сексээс хүссэнээрээ таашаал авч чадахгүй байх явдал байдаг учраас бэлгийн уруулын хэлбэр засах мэс ажилбар хүчээ аваад байгаа юм. Энэ мэс заслын талаар түгээмэл асуулт хариултыг хүргэе.

Бэлгийн уруул засах мэс ажилбар

Бэлгийн уруул засах мэс ажилбар гэж юу вэ?
Бэлгийн уруул засах мэс ажилбар нь заавал хийлгэх ёстой мэс ажилбар биш юм. Зарим бүсгүйчүүдийн бэлгийн дотоод уруул нь гар хангалга, жирэмслэлт, төрөлт зэргээс болж сунах тохиодлдол байдаг. Мөн зарим нь төрөлхийн том бэлгийн уруултай ч байж болно. Labiaplasty буюу бэлгийн уруул засах мэс ажилбар нь сандал дээр суух, өмд өмсөх үед таагүй мэдрэмж төрүүлдэг, үрэвсдэг, загатнадаг том бэлгийн уруултай бүсгүйчүүдэд зориулагдсан. Гэвч ийм хүндрэлгүй байсан ч сексийн гоо сайхны үүднээс ийм мэс засалд орж болдог. Ямар нэг хөдөлгөөн хийхэд хүндрэлгүй, гадаад болон дотоод уруулын харьцаа жигд, гадаад байдлаасаа хэт онцгүй биш, дотор талдаа ягаавтар, эсвэл бага зэрэг бор өнгөтэй бэлгийн уруулыг хэвийн гэж нэрлэнэ. Харин хар бараан өнгөтэй, нэг нь нөгөөгөөсөө хэт урт бэлгийн уруулыг хэвийн бус гэж нэрлэж болно. Гэвч өөрт таагүй биш бол ийм мэс засалд орох зайлшгүй шаардлага үгүй юм.

Хэн бэлгийн уруул засах мэс засалд орох хэрэгтэй вэ?
Ямар ч эмэгтэй хүн өөрийнхөө гоо сайхан, гадаад үзэмжинд санаа тавих эрхтэй. Сүүлийн үед нандин эрхтний гоо заслыг сонирхох бүсгүйчүүд ихэсч байгаа нь сексийн гоо зүйд өгөх ач холбогдол өндөрсөж буйн шинж юм. Хэрэв чиний бэлгийн уруул таашаал авахад чинь нөлөөлж, өөртөө итгэлгүй байдал үүсгэж байгаа бол мэс засалд орж болно. Гэвч дахин хэлэхэд, заавал хийгдэх мэс засал биш юм. Хүн бүрийн бэлгийн уруулын хэлбэр, суналт адилгүй учраас бүх хүнд яг адилхан мэс засал хийдэггүй.

Бэлгийн уруул засах мэс ажилбрыг яаж хийдэг вэ?
Сүүлийн үеийн ихэнх эмэгтэйчүүдийн эмнэлэгт энэ мэс ажилбрыг хийдэг болсон. Гэхдээ энэ нь таны эрүүл мэндтэй холбоотой учраас туршлагатай, сайн эмчийн гарт найдах хэрэгтэй юм. Энэ мэс ажилбрыг хийдэг түгээмэл арга нь илүүдэл бэлгийн уруулыг тайрч, оёх юм. Лазераар зүсэлт хийлгэх арга байдаг бөгөөд энэ нь арай үнэтэй. Гэвч лазераар зүсэлт хийх үед өвдөлт , хавдалт бага, эдгэрэлт түргэн байдаг. Бэлгийн уруул тайрах жижиг мэс ажилбрыг мэдээ алдуулах эм уулгах юм уу, тосон түрхлэг түрхсэний дараа хийнэ. Мэс заслын дараа ихэнхдээ амьдралын хэвийн хэв маягт шууд ороход хүндрэл байдаггүй. Гэвч мэс засал хийлгэснээс сарын дараа бэлгийн харьцаанд орж болно. Ийм мэс ажилбар нь эрүүл мэндийн даатгалд ордоггүй ба өртөг нь эмнэлэг болон эмчээсээ шалтгаалан өөр өөр байдаг.

Labiaplasty-гийн ашиг тус болон сөрөг нөлөө юу вэ?
Эмэгтэй хүний сексийн өөртөө итгэлтэй байдал шууд дээшлэх сайн талтай. Мөн өмнө нь том бэлгийн уруулаасаа болоод бариу өмд, усны хувцас өмсч чаддаггүй байсан бол, чаддаг болно. Бэлгийн уруул тайрах нь өнгөц мэс ажилбар учраас нэг их цус гардаггүй. Цус гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй ба ийм эрсдэл гаргахгүйн тулд туршлагатай эмнэлэг сонгох шаардлагатай юм. Тухайн хүний эдгэрэлтээс шалтгаалан, хоёр уруул хоорондоо бага зэрэг өөр хэлбэртэй болж болно. Гэхдээ илт мэдэгдэхүйц ялгаа гарахгүй. Мөн мэдрэлийн эсээс шалтгаалан бэлгийн уруулын сэрэл өмнөхөөсөө ихсэх юм уу багасч болох талтай.

Мэс заслаас өөр аргаар бэлгийн уруулыг багасгаж болох уу?
Одоогоор тийм арга нээгээгүй байна. Нэгэнт сунасан бэлгийн уруул нь дахин хэвэндээ буцаж орохгүй. Мөн төрөл бүрийн эм тарианы эмчилгээгээр ч шийдэх боломжгүй юм. Харин мэс заслын аргаар хуучин хэлбэрт нь оруулж болно.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(699)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bolroo.   2015-08-31
Ene talaar medeelel baina uur mongold yamar emnlegt handwal zvger we vne hansh geed miniih ih unjsan ter hesgin awad baga tsewerhen bolgmor bn

Зочин: miroki.   2015-08-30
bma uu

Зочин: о.   2015-08-04
sain bainu? bi belgiin uruulin mes zasalin talaar unshlaa heregtei medeelel ugsund bayrlalaa. Belgiin uruul yagaad sunj bas harldag ym bol oo? hagalgaa hilgej ynzluulval dahiad sunj harlahgui bj chadah bol u ?

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com