ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 01 / 30

“Хар, богино, даашинз бол бүсгүй хүн бүрт байх ёстой гоёл”, “Толгойноосоо хөл хүртэл 3-аас илүү өнгө оруулах нь заримдаа зохисгүй хэрэг”, “Өсгийтэй гутал шилбэний булчинг чангалдаг”...Энэ мэт хувцаслалтын үндсэн дүрмүүдийг мэддэггүй бүсгүйг Гоолингоочууд дундаас олох нь өвсөн дотроос зүү олохтой адил болсон гэхэд буруудахгүй байх аа. Санал нийлж байна уу?

Эмэгтэй хүнийг “эмэгтэй хүн” болгодог зүйлсийн нэг нь яахын аргагүй дэлгүүр хэсэх дуусашгүй хүсэл, хувцас загварын “хорхойсол” юм шиг байна. Цаг үеийн моод дагадаг ч бай, өөрийн гэсэн стилийг бүрдүүлсэн ч бай, эмэгтэйчүүдийн хувьд хувцаслах соёл гэдэг хоол хийхтэй адилхан, сайн эзэмшээд авбал амьдралыг илүү “амттай” болгодог эрдэм билээ.

Жаахан харгис ч гэлээ, хаа нэгтээ халдлага гарсан тухай мэдээллээс илүү Диорын шинэ коллекцын зурагнуудыг олон хүн үздэг цаг иржээ. Учир нь “фэйшн” бол зүгээр л нэг нүцгэн биеэ халхлах, үл халхлахын тухай юм биш, дэлхийн хэдэн сая эмэгтэйчүүдэд аз жаргал мэдрүүлдэг хүчирхэг, бас өгөөмөр салбар юм. Нимгэн түрийвчтэй байсан ч мөрөөдлийнхөө даашинзыг өмсөж үзэх нь биднийг инээмсэглүүлдэггүй юм гэж үү? Тийм ээ, чи таалаа. Гоолингоо дараа долоо хоногийг хувцас загварын өдрүүд болгон зарлаж байна.

• Шинэ классикууд: Ямар хувцаснууд “цаашид ч” хуучрахгүй вэ?
• Энэ хаврын ТОП трендүүд
• Ороолтоо загварчлах 9 арга
• 2012 онд үлгэр жишээ авах 7 од
• Бүх цаг үеийн хамгийн зоримог дизайнерууд
• 19-тэй дэлхийн од Карли Клосс

Эдгээр нүд хужирлам мэдээллүүдээс гадна бэлгийн уруул тайрах мэс ажилбар, сексийн дараа хийж болох зүйлс, амьдралыг хөнгөвчлөх зарчмууд зэрэг олон хүрээг хамарсан сэдвүүдийн талаар халуун яриа өрнүүлэхдээ бэлэн байгаарай.

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Би гадаадад амьдраад 3 жил гаруй болж байна. Одоо хувирааа жижиг бизнес эрхэлж, тэндээсээ сард дор хаяж 3 саяыг олдог л доо. Тэр мөнгөнийхөө хагасаар нь стиль сайтай хувцас, эрэлттэй барааг эндээс хямд худалдаж аваад Монгол руугаа явуулдаг. Ээж маань бас хувиараа жижиг газар ажиллуулдаг болохоор тэндээ нөгөө бараануудыг өлгөөд л дор нь гялалзуулаад зарчихна. Тэр барааг авсан үнэ, ашгийг би авдаггүй ээ. Энэ нь миний эцэг эхдээ бага ч болов хүргэж байгаа тус. Би оюутан болоод 18-тайгаасаа эхлээд ажил хийж мөнгө олдог байлаа. Одоо бол сайхан амьдарч байна аа. Өөрийнх биш ч гэсэн түрээсийн тохилог байранд амьдарч, унах унаатай ч боллоо. Авахыг хүссэн үнэтэй брендийн хувцас, цүнх юу л байна, гараа сунгаад л авдаг болсон. Оюутан байхад энэ бүхэн зүүд байлаа. Хамгийн гол нь би өөрийнхөө шударга хөдөлмөрөөр бахархадаг. Зарим үеийнхээ бүсгүйчүүд шиг хялбар аргаар мөнгөтэй хөгшнийг дэгээдэх зэргээр хэзээ ч мөнгө олохгүй гэсэн баримтлалтай. Гар маань хөдөлж байгаа цагт хэзээ ч тэгж бие, сэтгэлээ булингартуулахгүй гэж боддог. /56 таалагдлаа/

Хөдөлмөрч, эрч хүчтэй бүсгүй Димка-даа баярлалаа. Гоолингоо чамд болон бусад бүх дайчин, зоригтой найзууддаа амжилт хүсч байна! Жич сануулахад, долоо хоног бүрийн санал асуулгад оролцож, өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл goolingoo_poll@yahoo.com хаягийг нэмээрэй.

Дараа долоо хоногт эргээд уулзацгаая! Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(243)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com