ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Том болсон охид”-ийн хууртдаггүй 7 үг

Хайр & секс  | 2012 / 01 / 26

Уярамтгай, гэнэн цагаахан бүсгүйчүүд маань урагшгүй эрчүүдийн увайгүй урхинд амархан орчих нь бий. Гэхдээ “юм үзэх”-ийнхээ хирээр “том болсон” эмэгтэйчүүд лав л залуусын хэлсэн дараах 7 үгэнд хууртдаггүй.

“Том болсон охид”-ийн хууртдаггүй 7 үг

“Зүгээр л секс ш дээ”
Өө, нээрээ юу? Үнэхээр л тийм юм бол тэд цаг нь болтол хүлээхэд юу нь болохгүй гэж? Залуу байхад ганц хоёрхон болзооны дараа тэд чиний хориотой бүсүүд рүү нэвтрэх гэж оролдохдоо “Зүгээр ээ, секс юуг ч өөрчлөхгүй” гэж ам гарцгаадаг. Заримдаа тэдний энэ үг үнэн байх нь ч бий. Гэсэн хэдий ч эмэгтэй хүнийг хүндэлж мэддэг, сайн залуус хэзээ ч ийм юмыг яаруулдаггүй.

“Би амлалт өгөх дургүй”
Залуусын занг мэддэггүй, гэнэн бүсгүйд хэн нэг эр ингэж хэлвэл тэр түүнийг алдчих вий гэхээс үхтлээ айж эхэлнэ. Эсвэл түний бардам аашийг нь байранд нь оруулах гэж оролдоно. “Надад амлалт өгдөг болтол нь өөртөө дурлуулна даа” гээд л. Гэхдээ чи “Зөрүүд эрийг номхотгосон нь” кинонд тоглоогүй шүү дээ. Том болсон охидын хувьд эр хүний амнаас ийм үг гарна гэдэг бол “улаан гэрэл” гэсэн үг. Үнэндээ энэ үг нь түүнийг хичнээн найдваргүй эр болохыг нь л харуулж байна. Туршлагатай бүсгүйчүүдийн сэтгэлийг үнэнч байдал илүү их догдлуулдаг.

“Утасны сүлжээ уначихсан”/Эсвэл “Чиний утас болохгүй байсан”
Хэрвээ тэр чамайг үнэхээр сонирхож байгаа бол яаж ийж байгаад холбоо барьж, завгүй байсан ч түүнийгээ илтгэж уучлал хүссэн мессеж илгээдэг. Ядаж л таг болдоггүй. Том охид үүнийг сайн мэднэ. Тиймээс ч дээрх үгийг олон дахин сонсвол, салах юм уу шинэчлэл хийх шийдвэр гаргадаг.

“Сүртэй ш дээ”
Түүний эрэгтэй найз нь үргэлж чамайг хүмүүсийн хажууд шоглож, доош нь хийх юм уу үл хүндэтгэсэн байдал гаргадаг. Эсвэл түүний эмэгтэй “найз” нь түүн лүү илт сээтэгнэсэн өнгө аястай мессеж бичиж, чамаас хайрыг чинь булаахыг оролддог. Эсвэл тэр үргэлж л эцсийн мөчид болзоогоо цуцалдаг. Энэ бүхний эцэст тэр “Шал сүртэй юм” гэдэг ганц л үгийг хэлдэг. Дин-дон! Тэр чиний сэтгэлийг үл хүндэтгэж байна охин минь! Залуу, эсвэл хэтэрхий гэнэн бүсгүйчүүд ийм үгийг сонсохоороо “шал сүртэй” болж харагдахгүйн тулд амаа хамхичихдаг. Харин том болсон охид эр хүнээс хүндлэл хүлээхгүй байвал тэр байдлыг зогсоож чаддаг.

“Би зүгээр л завгүй байсан юм”
Тэр ирээд л, яваад л байдаг. Харин чи болохоор дуудсан үед нь очоод л, үлдээд л байдаг. Ийм харилцааг том болсон охин хогийн сав руу чулууддаг. Зөвхөн шөнийн цагаар, наргиж цэнгэх болохоороо л чамайг дууддаг бол өөрийгөө хүүхэлдэй биш гэдгийг ойлгуулаад яв. Тэд чамд зориулан тусгай цаг гаргах ёстой болохоос биш, өөрийнхөө завтай цагаар чамайг дуудах ёсгүй.

“Би өвчингүй”
Бэлгийн харьцааны эрүүл мэндийн тухай бид том болох тусмаа илүү мэдлэгтэй болж эхэлдэг. Том болсон охид “Би өвчингүй ээ. Надад итгэ” гэж хэлээд хувцсыг нь тайлахыг ум хумгүй оролдож байгаа эрд “Бэлгэвчгүй бол санасны чинь гарз” гэж чанга дуугаар хэлж чаддаг.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(199)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com