ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний амжилтанд хүрсэн түүх

Ажил & Мөнгө  | 2012 / 01 / 25

Зориг, итгэл, чин сэтгэл гурав байхад бүсгүй хүнд хийж чадахгүй зүйл гэж үгүй. Үүнийг өөрсдийн амьдралаар баталж яваа, эрэмгий, дайчин, золбоотой Гооингоогийн бүсгүйчүүд амжилтанд хүрсэн бодит түүхээсээ бидэнтэй хуваалцаж байна.

Миний амжилтанд хүрсэн түүх

-Би анх Солонгост сурч байхдаа өөрийн гэсэн бяцхан бүтикийг нээх санааг олсон. Тэр үед би 19 настай, бизнесийн талаар анхны мэдэгдэхүүнгүй, 200 мянгаас их төгрөг гар дээрээ авч үзээгүй охин байлаа. Гэсэн хэдий ч зүгээр л хийгээд үзэхийг хүссэн, найдах юмгүй мөртлөө чадна гэдэгтээ маш их итгэсэн. Хүн болгон намайг жаахан гэж голж байсан ч, би өөрийгөө 30-тай эмэгтэй шиг сэтгэх ёстой гэж шахаж, бүгдийг тооцоолж, хөөцөлдөж эхэлсэн. Аавынхаа таньдаг хүнээс 2 мянган доллар гуйж зээлээд, ээждээ энд түрээслэх байр хайх даалгавар өгөөд, өөрөө тэндээсээ хувцаснуудаа цуглуулж эхэлсэн. Шинэхэн, жижигхэн дэлгүүрт эхний хагас жил орж ирэх хүн цөөтэй байсан ч, би орж ирсэн ганц хүнээс, манай хувцсыг магтсан нэг үгнээс урамшдаг байсан. Ер нь ямар ч ажил хийхэд өөрийгөө урамшуулж байх маш чухал юм билээ. Анх удаа алдагдалд орж үзэхэд өдөржингөө уйлж байсан ч, дараа нь алдагдал гэдэг зүйлтэй эвлэрч найзалж эхэлсэн. Том амжилт их бага хэмжээгээр золиос шаарддаг гэж бодсон юм. Одоо би 23 настай. Магистрт сурахынхаа хажуугаар дэлгүүрээ ажиллуулж, тийм ч их цаг зарцуулахгүйгээр дажгүй орлого олдог. /23 настай М/

-Гоолингоогийн охид бүсгүйчүүддээ би ажлаа явуулдаг арга барилаасаа хуваалцмаар санагдлаа. Би бүх хүмүүсээ чин сэтгэлээсээ хайрлаж, ойлгохыг хичээдэг. Өөрийнхөө хэлтсийн ажилтнуудыг, захирлаа,тогооч, цэвэрлэгчээ хүртэл. Бас ямар ч үед тэдний байранд өөрийгөө тавьж бодохыг хичээдэг. Компанийхаа ажлыг өөрийн бизнесээ явуулж байна гэж бодоод чин сэтгэлээсээ хичээдэг. Гаднаас ирж байгаа харилцагчаа ч гэсэн сайн найзаа ирж байна л гэж боддог. Ингэлээ гээд хэлтсийн ажилтууд даварч, би өөрөө ядарч, хүмүүс намайг ашиглах гэж оролддоггүй. Харин ч намайг хүндэлж, харьцахад илүү хялбар болдог. Ийм орчинд ажлаа явуулдаг болохоор ажил гэдэг хүмүүсийн ярьдгаар "ял" юм шиг санагддагүй, өөрийн "хобби" юм шиг л бодогддог. Нэг үгээр хэлэх юм бол бүхнийг чин сэтгэлээсээ хийдэг л гэсэн үг юм. Чин сэтгэл гэдэг яг л шавхагдашгүй далай шиг, тарааж өгөөд байхад дуусч дундардаггүй юм шүү. Гэрийн ажилдаа ч гэсэн чин сэтгэлээсээ ханддаг. Хань, үр хүүхдийнхээ оронд дандаа өөрийгөө тавьж боддог минь намайг өдий зэрэгтэй явуулж байгаа гэж боддог. /amidral saihan/

-Би 30 настай, өөрийн гэсэн үсчний салон ажиллуулдаг. Би их сургуульд ордог жилдээ хүүхэд төрүүлээд, хүсч байсан сургуульдаа орж чадаагүй юм. Хувийн сургуульд орох боломж байсан ч, бүх сурах хүсэл эрмэлзэл унтарчихсан байсан болохоор орхисон. Тэгээд л эхний 6 сар юу ч хийсэнгүй, хүүхдээ харж суулаа. Өдрөөс өдөрт зэвэрч байгаа өөрийгөө хараад нэг л өдөр ухаан жолоогүй юм хайж эхэлсэн. Үсчний мэргэжлийг мөнгө бага олдог, дэмий гэж нөхөр маань зэмлэж байсан ч би өдрөөс өдөрт хүмүүсийн гадаад төрхөндөө тавих анхаарал нь нэмэгдэнэ гэдгийг тооцоолоод үсчний сургалтанд явж эхэлсэн. Өнөөдөр би өөрийнхөө доор 3 үсчин бэлтгэж, ажиллуулаад, өөрөө зөвхөн тайлан баланс, орлого зарлага, түрээсээ тооцсон шигээ эрх чөлөөтэй амьдарч, сард сая гаруй төгрөгний цэвэр орлого олж байна. Арван жилдээ би эмч болохыг хүсдэг байсан ба тэр хүсэл минь талаар болоход надад өөр хүсэх тэмүүлэх юу ч байхгүй юм шиг, өөр ямар ч зам байхгүй юм шиг санагдаж байсан. Гэхдээ хорвоо дэлхий дүүрэн боломж юм гэдгийг олж хараад, би эмч болох ганцхан хүсэлдээ баригдалгүй өөрийнхөө зүг чигийг зоригтой өөрчилж, шинэ содон юмыг сонирхож чадсан нь өнөөдрийн минь жижигхэн ч гэсэн амжилтын минь түлхүүр юм болов уу. /30 настай БЖ/

-Нэг хэсэг би ямар ч амьдралын зорилгогүй, хүнийг хүндэлж мэддэггүй, ирээдүйгүй бүрхэг охин байлаа. Эмээгийнхээ ачаар би өөрийгөө огцом өөрчилж, биеэ шургуу дайчилж эхэлсэн. Өөрөө өөрийгөө нээх хэрэгтэй гэдгийг ойлгож, хэрэггүй зүйлсийг зоригтой хаяж чадсан. Илтгэх урлагийн хичээл, загварын дугуйлан, сагсны лигт зэрэг явж, дээр нь ажил хийж, арван жилийнхээ сургуулиас гарсан мөртлөө энэ бүхнийхээ хажуугаар өөрөө өөрийгөө шалгалтанд бэлдээд хүссэн сургуульдаа орсон. Олон юмыг зэрэг хийх тусмаа би бага цагт ихийг амжуулж сурдаг болсон. Одоо би загвар өмсөгч, сагсны улсын лигийн тамирчин, улсын том сургуулийн оюутан, цалинтай ажилтан. Энэ бүхний ачаар би өөртөө ирээдүйгээ өдөр бүр нээдэг, бас юм хийх тусам хүнийг хайрлах, хүндлэх сэтгэлийг олж авдаг гэдгийг ойлгосон. /16 настай Хулан/

-“Хүн ямар ч зовлон зүдгүүрийн давж гарах чадвартайгаар бүтээгдсэн”-Энэ бол миний хэлэх дуртай үг. Миний бодлоор үхэх, төрөх хоёроос бусад бүх юмыг засч, залруулж болдог. Бас өчигдөрийн төлөө харамсана гэдэг шал утгагүй зүйл, учир нь өчигдөр алдсаныхаа ачаар чи өнөөдөр илүү хүчирхэг болсон гэж өөртөө хэлдэг. Миний хувьд, Монголын нэгэн нэртэй компанийн гадаад харилцааны албыг хариуцдаг. Бас тэр компанийнхаа хувьцаа эзэмшигч. Би өнгөрсөн үед өөрийнхөө давж байсан бүх эрсдэлд талархдаг. Хүн өөрийнхөө чадахгүй гэж бодож, эргэлзэж, айж байсан зүйлээ чаддаг гэдгээ мэдрэхэд л амьдралын амт оршдог байх. Би анх их сургуульд орохдоо жаахан л хэцүү санагдсан зүйлээс зугтаадаг байсан. Харин одоо хүмүүсийн боломжгүй гэж хэлж байгаа зүйлийг яаж ийж байгаад болгох гэж оролдох нь надад сонирхолтой санагдах болсон. Жижигхэн төсөл, багахан ажил дээр ч өөрөө өөрийгөө алхам тутамдаа ялан дийлж, айдсаа даван туулснаараа надад одоо хэцүү санагдах юм юу ч үгүй болсон. /33 настай Ө/

Бид бүх бүсгүйчүүдийг амбицтай, дэвшилттэй, эрч хүчтэй байгаасай гэж хүсдэг. Чамд ч бас бидэнтэй хуваалцах амьдралын туршлага, амжилтын түүх бий биз дээ? Сэтгэгдлээр үлдээгээрэй.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(712)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ganchimeg.   2016-04-08
Sain uu uram zorigoo huwaaltssand bayrlalaa.bi 29n nastai.minii bodloor amidral bol uuruu uurtuigee temtseh yum shgee.hen negnees tuslamj huleeh bish tsag uye mederch erch huchiig dotrosoo urguulj uragshlh ystoi gj boddog.Hunees hun l ulddeg horwood 5n huuhed uldeene gj zorij bga kk.odoo 2 ohintoi...tegehin tuld bi sn bolowsroh ni zuitei gj uurtuu zoriod odoo doktort surj bgaa.ulsin bgullaga hurj chdhgui bga ter niigmiin hamgiin chuhal asuudlig hundun uuriin zorilgoo bolgon zorij ywnadaa.udahgui gargah nomig mine unshaad ta buhen minii dotood yrtuntsuur aylaarai...suuld ni helehed emegtei hun hatan uhaanaaraa buhniug chadna hairlah enrengui setgeld orchlon uuruu uusna shuu dee.

Зочин: Болормаа.   2016-01-07
Busdadaa setgelee huvaaltssan ta buhend bayarlalaa . Heleh gesen zuilee setgeldee hadgalah bish busdadaa helne gedeg hunii sain tal gej boddog. Ta buhend ajlin undur amjilt husie,

Зочин: muugii.   2015-11-03
uneheer setgeleesee goe amidraliin turshlagaasaa huwaaltssand bayarlalaa olon olon hun unshaasai

Сүүлийн сэтгэгдэл

  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Muuraa taniltsii holbogdoh dugaar a uldeenuu
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Hi.gants bie 35 tai emegtei bn.haay galzuu cekc hiichdeg zaluutai bolmoor bn.cekciig bol utgaar ni hiine shu.gol ni uulzahaara bolzoondoo dajgui mungu zartsuuldag bh heregtei.hogiin buudald oroh geed tenegteed bdaggui.
  • Та амжилтанд хүрэх хувьтай юу?
    үнэний хувьтай
  • Эрчүүдийн өөртөө татах орчин үеийн арга
    ehnertei huniig oortei dasgaj boloh boluu
  • Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч, амьдралыг минь амар хялбар болгосон бэ?
    Goolingoo bur medeelel oruulahaa bolijee. Tsagtaa tsalgij baisan site yumsan. Taaruuhan bagiin gart orj dee
  • Яах уу: Найз чинь харсаар байтал буруу сонголт хийх гээд байвал...
    minii nziig zulaa gdeg bid neg surguuli uur angi ter ebe jiliin zunaas ehleed ger hawiin butehgui baahan sonin sinin ul biten huuhduudteii taniltsaad niilfeg bolchij bi ch ehendee zaz yhawdee grel toohgui bsan chin ter huuhduudteigee hamt negniindee aww eejiig ni ezguid ochij arhi. Piwo unee munee ch genuu medehgui ee bodwil tom arhiig l tgj hldeg yum bh hamt uudag gj ter nz maani nadad hlsen tgl bi chin nz n yum bolohooroo uurlaad naad chinii niilj bgaa huuhduud chin chamaig uruuduulnuu ghees deesh n tatahgui shuugj. Hlsen tooj bgaa ch yum bhgui odoo bol tugsuh angi shuu dee getel nmraas hoissh hicheeldee suuhfui taslaad bdag bolchloo yroosoo suuhgui yum tgd neg udaa chi tgd irejgui bgaa yum gsn chin uudus eroosoo bitehgui sonin sonin ym yriad nzuudtai gaa tgj ywaad tgd tgd ah zqluutao yaniltsaad dandaa tsug ingdg tgdg geed l bi oilgohgui bna nadad uneheer hetsuu bna busad hunii huwid bi nziinhaa huwiin amidrald oroltsoj bgaa ngn bolj haragdaj mgadgui gjdee bi trend uneheer ih sanaa zowinoj bna zowolgoo ogooch egch naraa
  • Ээж маань уурлахаараа яг галзуу хүн шиг болдог
    Зулаад: хүний бага насны өсч төрсөн орчин ерөнхийдөө хүнийг бүтээдэг. Тийм болохоор чи өөртөө итгэлгүй өөрийгөө буруутгаж байгаа чинь зөв. Гэхдээ танай аав ухаан муутай хүн байсан байна. Мөн эгч нар болон ээж чинь ч ухаан муутай хүмүүс байсан байна. Тэгэхээр тэдний буруутай үйл хэрэг чиний амьдралд нөлөөлсөн байна. Сэтгэл судлалаар хүн хүүхэд насныхаа сэтгэлийн гэмтлийг өөрөө хичээж засаж чаддаг, хүн өөрчлөгддөг гэдэг нь батлагдсан. Тийм болохоор бясалгал хий байнга завгүй бас өөдрөг бай найз нөхөдтэй бол. Өөрөө өөрийгөө өөрчил. Хүн хичээвэл ямар ч амжилтанд хүрч чадна. Амжилт хүсэе. Чи бол амьд эрүүл байгаа азтай эмэгтэй
  • Сарын найз чинь хугацаандаа ирэхгүй байна уу?
    Sariin temdeg irehgvi sar boljn testeer uzheer 1zuraas garsan
  • Элл Вүүдс хэрхэн надад урам зориг өгч, амьдралыг минь амар хялбар болгосон бэ?
    Зулаад: Миний дүү одоохондоо хичээлээс өөр зүйл бодохгүй байсан нь дээр ээ. 16 насанд мэдээж үерхэж нөхөрлөлгүй л яахав. Гэхдээ унтаж хэвтэх нас чинь биш шүү. Найз хөвгүүндээ цаг нь болоогүй гэдгийг хэлээрэй. Тэр чамд хайртай л бол ойлгоно.
  • Асуулга: Намайг шоконд оруулсан болзоо
    Bi neg sain bnditaigaa neg udaa guilgj2 bolzovoo. Tgd suriinhaa omno duudsin. Dogdolj dogdolj garaal ochson chn neeehh aimar muuxai beltfelin omd tsamtstai har saravchtai duuren ym chihtsen uurgevch uurtsen buur neh guilgachin shg ym haragdaad, bi tgd sain bsn bolhoor bjigad daschij bgm chn. Tgeel uulzaal snu gl jhan icheel tgsen shuud bi say emeeginde ochood baagan zagnuulj bgd irlee, bi muu suraad egch yoo chi araichde gsn, emee uilaad muilaad bolood yvchlaa. Nada aimr sonin sanagdaal tgd yu helhude bi duuguu sonsool. Tgsnee bi say ajlasa irsen ajlaasaa halagdtsan hehe ntr. Tgsne gara haruulsnaa ajlaa hij bgd shalbartsan gl (bi uleeh ystoi bsn bh hha )... tgl surguulinh n omno suugaal ym yrial bjisnaa bi 10n jilde 2 jil neg ohintoi uerhjisen anhnii min hair bsn bolool yvchlaa shvv, tgsne bi bas anginhaa neg ohint uerhjisen gl za bur. Bi shuud dunsiigeel buruu haraal hamag bie salganaad yvtsan. (Bid2 arvan jild paralel angi bsn bi uerhj bsniig n eroso medegum bnle tgeel). Tgl nmg argadaal chi ygd uuralchiv chihshg, chi yg yunaas bolchvoo ntf hhahaha tgsnee bi ehelj bosood yvii gh ystoi bzde? Hha tgsen chn bosj irsnee tsunh munhee humial yvkeel bur bi bantad aras n bosood. Tgd hurgeed ogchhim boluu gsn chn chi yaj yvhin gher n alhana gsn chn aaan gl bye gd salsan. Daraa n zondo msj bichij ntr nadas uuchlalt guisanlda thdee teneg bsaan =)))))

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com