ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гэрийн ажил хийнгээ, жингээ хас

Эрүүл мэнд  | 2012 / 01 / 25

“Discovery” сувгаас гарсан сүүлийн үеийн судалгаагаар гэрийн ажил хийх нь эмэгтэйчүүдийн сэтгэл санааг тайвшруулж, эмчлэхээс гадна хөдөлгөөний дутагдлаас сэргийлдэг болох нь тогтоогджээ. Дундаж эмэгтэй хүн долоо хоногт 16 цагийг гэрийн ажил хийхэд зарцуулдаг гэнэ. Тэгвэл бид өдөрт 2 цаг 23 минутыг арчиж зүлгэж өнгөрүүлдэг байх нь. Фитнесс заалыг мартая. Энэ судалгаа хэрэв үнэн бол, бидэнд гэрээсээ ч гаралгүйгээр дасгал хийх цаг хангалттай байна.

Гэрийн ажил хийнгээ, жингээ хас

Гэрийн ажил бол жингээ хасах сайхан арга. Нэг сумаар хоёр туулай буудна л гэсэн үг. Гэхдээ энэ тохиолдолд хэр их хичээл зүтгэл гаргана төдий чинээ үр дүн нь сайн гарна. Арчих, гөвөх, шүүрдэх, шалаа угаахад, гарын булчин ажиллаж шууны унжсан өөх алга болдог. Мөн цонх угаах, хувцас угаах, ор босгоход сууж босох шаардлагатай болдог. Энэ үед уян хатан байдал сайжирч гуяны булчин чангардаг байна.

1. Мебелийнхээ тоосыг арчихдаа шүршдэг арчигч биш, тосон өнгөлөгч ашиглаарай. Ингэвэл тавилгаа гялалзуулахын тулд чи гараараа илүү хүчтэй үрэх хэрэгтэй болно.

2. Хэрэв танайх хоёр давхар бол, гэрийнхээ ажлыг дээд, доод давхартаа ээлжилж хийхээр төлөвлөөрэй. Жишээ нь эхэлж доод давхарт аяга тавгаа угаачихаад, дараа нь дээд давхрын өрөөнүүдийг янзлаад, буцаад доод давхрын хивсийг цэвэрлэх гэх мэтээр. Шатаар дээш доош гүйх нь нэг цагт 500 гаруй калори шатаадаг.

3. Хувцастай сагсаа шалан дээр тавьж байгаад юмаа индүүд. Ингэвэл хувцсаа авахын тулд сууж босох хэрэгтэй болно. Бусад ажлыг хийж байхдаа ч аль болох ийм хөдөлгөөн шаарддаг ажлыг хөнгөвчлөх гэж бүү оролд. Тэр чигээр нь хий. Хөлөнд чинь сайхан дасгал болох болно. Бөхийж авсны хэрэггүй шүү.

4. Гал тогооныхоо ажлыг хийхдээ илүү бүтээлч бай. Мах, ногоогоо аль болох жижиглэж хэрч. Гурил зуурч, нухаж элд. Бүгд гарын чинь шууг чангаруулна.

5. Гэрийн ажил хийж байхдаа дуртай хөгжмөө тавиад, чангалаарай. Ингэвэл чи илүү эрч хүчтэй, хичээнгүйлэн хийх болно. Мөн нөхрийнхөө машиныг угаахад нь туслаарай. Гол нь ямар ч ажлыг зүрхээ түргэстэл эрчимтэй хийгээрэй. Энэ л калорио шатаах түлхүүр юм.

6. Аливаа ажлыг хийх явцдаа байнга гэдсээ тат. Угаалтуурны өмнө зогсож аяга таваг угаахдаа хөлөө нийлүүлж чангал. Угаасан аягаа тавиур руу тавихдаа зөвхөн цээжин биеэ эргүүл. Уян хатны дасгал болж өгнө. Цонх, эсвэл хаалга, хана угааж байхдаа дээрээс доош огцом хөдөлгөөнөөр дарж арч.

7. Тоосоо соруулж байхдаа бариулных нь хамгийн дээд хэсэгт гараа тавь. Тэгвэл нуруу чинь цэх байх болно. Ихэнх хүмүүс тоосоо соруулахдаа бөхийж хүзүүндээ ачаалал өгдөг нь буруу юм.

8. Жижиг ширээгээ арчиж байхдаа нэг хөлөө урдаа тавиад, нөгөө хөлөөрөө бохирч суу. Гуянд чинь тустай.

9. Тэр ч байтугай өвдөглөж, бөхийгөөд шалаа угааж байхдаа нэг хөлөө дээш өргөж өгзөгний дасгал хийж болно.

Нэг цагт хэр их калори шатаах вэ?
Тоос сорох- 193.7
Тоос арчих- 173.6
Хашааныхаа зэрлэгийг зулгаах-268
Шал угаах- 193.7
Машин угаах- 234
Цонх угаах- 180.3
Индүүдэх- 113.1
Ханын цаас наах- 133.2
Шатаар дээш доош тогтмол алхах- 516.3
Хоол хийх-182
Хувцас угаах-260

* Эдгээр хэмжилтүүд нь 37 настай 70 кг жинтэй эмэгтэйн үзүүлэлт дээр суурилсан болно. Үүнээс илүү жинтэй нь илүү их калори шатаана. Харин үүнээс бага жинтэй нь арай багыг шатаана.

Одооноос гэрийн ажил хийхээ тээр садаа, цагийн гарз гэж бодолгүйгээр илүүдэл жингээсээ салж, гоо сайхан би галбиртай болох дагсал гэж бодож хичээнгүйлэн хийцгээе. Наад захын гэрийн ажлыг хийхэд ч ямар нэг булчин ажиллаж л таараа. Энэ чанарыг нь өөртөө ашигтайгаар эргүүлээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Gene-"Бүжиг коллекц"
Дараах мэдээлэл
Миний амжилтанд хүрсэн түүх

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(332)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com