ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2012 / 01 / 24

Гоолингоо чамд хэрэгтэй хэд хэдэн шинэ зүйл олж мэдлээ. Гутлаа яаж хальтирахгүй болгох, бензинээ яаж хэмнэх, цагаан сараар хэрхэн хямд бөгөөд тансаг харагдахаар гоёж болохыг энэ удаагийн зөвлөгөөнөөс уншаарай.

1. Жолооч бүсгүйчүүд ээ! Сэтгэл амар машинаа жолоодоход бидэнд юу саад болж байгаа билээ? Хальтиргаатай зам, орооцолдсон үс шиг түгжрээ, дээр нь бензиний өссөн үнэ. Энэ гурвын нэгээс нь ч болов ангжирмаар л байгаа биз дээ?

Тэгвэл эхлээд тээшнийхээ ачааг хөнгөлж, хурдны зам дээр ч удаан явж, түгжрээтэй үед машинаа түр унтрааж хэвшээрэй. Учир нь машин хэр их ачаа тээж, хурдан явна, төдий чинээ их бензин иддэг гэнэ. Мөн агаар шүүгчээ шалгаад үз. Ингэхийн тулд өгаар шүүгчээ гаргаж, наранд өргөж үзээрэй. Хэрэв нарны гэрэл нэвт харагдаж байвал зүгээр, үгүй бол солих цаг болжээ гэсэн үг. Муудсан агаар шүүгч ч бас бензиний хэрэглээг ихэсгэдэг.

2. Давхар биеийнхээ гоо сайхнаар бахархах “моод” дэлгэрч байна! Victoria’s secret-ийн сахиусан тэнгэр Алессандра Амбросио өхөөрдөм бондгор гэдэстэй, Colcci-гийн тайзнаа гарчээ. Жирэмсэн үедээ л эмэгтэй хүн болж төрснөөрөө хамгийн их бахархах хэрэгтэй гэж Гоолингоо боддог. Хэрэв чи ч бас бяцхан үрээ хүлээж байгаа эх хүн бол, өөрийнхөө өдрөөс өдөрт томорч байгаа гэдсээрээ бахархаж, гайхуулаарай!

3. Өвлийн цагт ч гудамжаар гунхаж алхмаар байдаг, гэтэл өндөр өсгийт чинь хальтираад байна уу? Тэгвэл гэрээсээ гарахаасаа өмнө гуталныхаа өсгий рүү бага зэрэг үсний спрей цацаарай. Энэ нь барьцалдуулагч, наалдуулагч шинжтэй учраас хальтирахаас сэргийлж чадна. Одоо чи энэ хотыг загварын алхаагаараа чимж чадахаар боллоо!

4. Каллиграфанд дуртай юу? Хэрэв тийм бол Монголын үндэсний уран зургийн галерейд зочлоорой. Тэнд “Шинэ цас-2012” уран бичлэгийн үзэсгэлэн долоохон хоног тавигдах гэж байна. Зураачдын дотоод сэтгэл нь гар бичмэлээр хэрхэн илэрсэн бол?

5. Хувцас загвар, гоо сайхны “донтон” чамд шинэ дүр төрхийн санаа хэрэгтэй байна уу? http://dulcecandy.com/ -оор ороод нэг гараарай. Бараг 100 сая “шавь”, дагагчтай блогчин бүсгүй Dulce-гийн хувцасны шүүгээ, косметикны цүнхнээс зээлдмээр юмс олон шүү!

6. Чи арван жилийнхээ анхны үерхлийг санаж байна уу? Болзооны үеэр тэр хөвгүүний хэлж байсан ганц хоёр үг, өгч байсан бэлгээс нь өөр тодхон дурсагдах юм үгүй байвал, хайрынхаа түүхээр тэмдэглэл хөтлөх цаг чинь болжээ. Өдөр ирэх тусам бидэнд шинэ дурсамжууд нэмэгдсээр, хуучин дурсамжууд бага багаар мартагдаж эхэлдэг. Нэг л мэдэхэд анхны үнсэлтийнхээ эзнийг нэр төдий мэддэг болчихсон байвал яана? Тусгай тэмдэглэлийн дэвтэр аваад өөрийнхөө хэзээ ч мартахыг хүсэхгүй байгаа нарийн нандин дурсамжуудаа бичээрэй.

7. Эсвэл “Бидний хайрын түүх” нэртэй шинэ дэвтэр нээгээд, нөхөртэйгөө цуг өнгөрүүлсэн дурсамжит болзоо бүрийн тухай санаж байгаагаараа тэмдэглэл бич. Тэгээд Валентиний баяраар хайртдаа бэлэглээрэй. Маргаашнаас дэвтрээ хайгаад, бичиж эхлэхгүй бол сэтгэлээ бүрэн шингээж амжихгүй болох нь байна шүү!

8. Бусдаас өөр байхыг хүсдэг бүсгүй чи сар шинийн баяраар торгон дээлний оронд монгол захтай ноолууран даашинз өмсөөрэй. Үндэсний бүх ноолууран бүтээгдэхүүний брэндүүд энэ жилийн шинэ загварууддаа монгол хээ, захыг оруулж өгсөн байна лээ. Үнийн хувьд арай хямд тусахаас гадна, дулаахан, нүнжигтэй харагдах нь.

Зөвлөгөө таалагдсан уу? Хэрэгжүүлээд хариу мэдэгдэхээ мартуузай. Ирэх долоо хоногт эргээд уулзъя.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(498)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com