ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таалагдсан залуугаараа болзоонд уриулах 9 зальтай арга

Хайр & секс  | 2012 / 01 / 19

Ажлын газрын чинь аятайхан залуу сүүлийн үед сэтгэл гижигдээд байна уу? Эсвэл найзын чинь танил эр, цээжийг чинь “шатаагаад” байна уу? Заримдаа эрчүүд илэрхий дохио илгээгээд байхад ч, бидэнтэй зөвхөн найзын хүрээнд харьцаад байдаг.

Таалагдсан залуугаараа болзоонд уриулах 9 зальтай арга

Эмэгтэй хүн эр хүнийг өөрөө түрүүлж болзоонд урих нь орчин үед тийм ч сонин үзэгдэл байхаа больсон боловч бүрэг ичимхий бүсгүй чиний амнаас түрүүлж үг гарах шинжгүй байвал дараах 9 зальтай аргыг хэрэглээрэй.

Сануулга: Эхлээд тэр эрийг аль хэдийн өөр хүнийх болчихоогүй эсэхийг нь олж мэдээрэй. Тэгвэл эвгүй байдалд орохоос сэргийлэх болно. Мөн түүнд, өөрийг нь зөвхөн сонирхож байгаа гэдгээ л мэдэгдүүл. Хэрвээ тэр чамайг өөрт нь дурласан гэж бодох юм бол, өөрөө болзоонд уримаар байсан ч сэтгэлээ нууж, чамайг эхэлж ямар санаачлага гаргахыг харах гэж хүлээх болно. Энэ аргуудыг бүгдийг нь нэг дор ашиглаж болохгүй шүү. Өөртөө таалагдсан цөөн хэдэн залийг л ашиглаарай.

#1 Найзаасаа тусламж хүс
Өөрийнхөө итгэлт найзаас тусламж хүс. Таалагддаг залуутайгаа юм яриад зогсож байтал чинь, чиний найз та хоёр дээр хүрч ирээд “Та хоёр хосууд шиг л харагдаж байна ш дээ” эсвэл “Та хоёр нийлвэл их сайхан хос гарч ирэх нь дээ, тийм ээ?”гэж хэлэх ёстой юм. Хэдий хацар улайлгамаар үг ч гэлээ, энэ нь түүний толгойд “Нээрээ бид хоёр хос болж яагаад болохгүй гэж?” гэсэн сэдлийг төрүүлж өгөх юм. Тэр цагаас эхэлж өнөөх залуу чинь чамайг өөрийнхөө найз бүсгүй болгох бодлоор харж эхлэх болно.

#2 Найзаараа түүнийг “хатгуул”
Хоёр дахь арга бол өөр нэг итгэлт найзаараа түүнд “Чамд манай найз таалагдаж байгаа нь илт байна ш дээ. Яасан? Болзоонд урих зориг хүрэхгүй байвал би хэлээд өгөх үү?” маягийн өдөөн хатгасан үг хэлүүлэх явдал юм. Гэхдээ чиний найз энэ үгийг тоглоом шоглоом маягаар мөртлөө, цаагуураа жинхэнээсээ хэлж байгаа нь илэрхий ойлгогдохоор хэлэх ёстой шүү. Энэ бол маш шулуун, шударга арга юм. Үүнийхээ хажуугаар болзоонд урихыг санал болгосон хүн нь чи биш, танай найз учраас үнэ цэнээ алдана гэж айх явдалгүй. Энэ “хуйвалдаан”-ы дараа тэр чамайг хэрэв үнэхээр сонирхож байсан бол болзоронд урих нь дамжиггүй.

#3 Түүнийг урь
Хэрэв чи найзуудтайгаа цуг амралтын өдрүүдээр ямар нэг юм хийхээр төлөвлөсөн байгаа бол, түүнийг өөрсөдтэйгөө нэгдэхийг уриал. Түүнтэй хамт байх боломж гармагц, аар саар юм ярьж байгаад яриан дундаа ‘урилга”-аа хавчуулаарай. Олуулаа хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно гэдгээ хэлээрэй. Энэ нь түүнээр шууд болзоонд уриулах арга биш боловч, ядаж түүнтэй хамт цагийг өнгөрөөнгөө өөрийгөө таниулах боломж юм.

#4 Түүний хоббиг дэмж
Түүнээс чөлөөт цагаараа, хагас бүтэн сайнд юу хийдгийг нь асуу. Тэр чамд амралтын өдрүүдээр юу хийж өнгөрүүлдгээ хэлэх юм бол, инээмсэглээд “Би ч бас тэрийг чинь хийх дуртай ш дээ” гэж хэлээрэй. Хэрэв тэр чиний мэдэхгүй зүйлийг хийх дуртай гэж хэлвэл, түүнд “Би ч гэсэн тэрийг чинь хийж үзэхийг хүсдэг байсан юм” гэж хэлэхэд л болно. Чамайг энэ хоёрын аль нэг хариултыг хэлмэгц, тэр өөртэйгөө цуг нэгдэхийг санал болгож магадгүй. Эсвэл тэр чамайг өөртэй нь санаа бодол нэгтэй гэдгийг анзаарах болно. Энэ арга та хоёрыг ижил сонирхолтой үед л бүрэн хэрэгжинэ гэдгийг санаарай.

#5 Түүнд өөрийнхөө төлөвлөгөөг ярь
Тэр чамайг болзоонд уримаар байсан ч, яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байж болох юм. Түүнд “шпи” өгөөрэй. Яриан дундуураа өөрийгөө ажлаа тарчихаад хоёр цаг бассейнд сэлдэг, эсвэл гэрийнхээ хажуугийн кафед ном уншиж суудаг зэргийг хэл. Тэр өөрөө чамтай цуг чиний хийдэг юмыг хийе гэж хэлж болох юм.

#6 Түүнээр ойрхон газарт хүргүүл
Хэрэв чиний онилсон эр чамтай хамт ажилладаг бол, ажлын шугамаар хаа нэг тийшээ явах хэрэг гарахад, түүнээс машинаараа хүргэж өгөхийг хүсээрэй.Тэгээд түүнээр хүргүүлснийхээ дараа, дараа кофегоор дайлъя гэж хэл. “Намайг хүргэж өгсний чинь ачыг хариулмаар байна”. Энэ нь түүнийг ил биш далд байдлаар болзоонд урьж байгаа хэрэг юм. Тэгээд кофе уунгаа “болзож” байхдаа түүнд өөрийнхөө сайн талуудыг харуулаад ав.

#7 Түүнээс тусламж хүс
Түүнээс тусламж хүс. Энэ арга үргэлж хэрэгждэг. Эрчүүд тань шиг хөөрхөн бүсгүйн тусламж хүссэн асуултанд яавч татгалзаж чадахгүй. Компьютерээ форматлуулахыг, ажлын өрөөнийхөө ширээний хөлийг засуулахыг, хүнд ачаанаас өргөлцөж өгөхийг хүсч болно. Тусласных нь дараа, талархснаа илэрхийлж түүнийг хийсэн хоолоороо дайлаарай. “Эрчүүдийг ходоодоор нь” гэж...

#8 Өвдөж байгаа юм шиг жүжиглэж, хажуугаар нь секси харагд!
Бусдыгаа бодвол жаахан “бохир” арга юм шиг боловч, хүссэн үр дүндээ хүрч байвал яагаад туршиж үзэж болохгүй гэж? Оройхон түүнтэй цуг явж байхдаа, толгойгоо өвдөж байгаа мэт жүжиглэ. Тэр чамайг гэрт чинь хүргэж өгөх үү гэж асууна. Мэдээж энэ хүсэлтийг чи хүлээж авах хэрэгтэй. Гэртээ хүргүүлэх замдаа сонирхолтой зүйлийн талаар ярилц. Тэгээд хүргүүлснийхээ дараа, түүнээс орж аяга цай уух эсэхийг нь эелдгээр асуу. Хэрэв тэр зөвшөөрвөл зочны өрөөндөө оруулаад, гэртээ өмсдөг юм шиг харагдахаар, задгай энгэртэй биш хирнээ өөрийгөө хөөрхөн харагдуулдаг хувцсыг өмс. Ажлын өрөө, найзуудын уулзалт, олон хүнтэй кафенаас илүү гэр дотор байгаа нөхцөлд та хоёр илүү чөлөөтэй илэн далангүй ярилцаж болно.

#9 Түүнд ганц бие байгаа гэдгээ ойлгуул
Яриан дундаа түүнд ганц бие байгаа гэдгээ ойлгуул. Мөн түүнийг далдуур харж явдгаа ч бяцхан илэрхийлээд авахад гэмгүй.

Заримдаа юмыг шууд утгаар нь хэлэхээс нааш ойлгодоггүй, юм боддоггүй эрчүүдэд өөрийнхөө хүслийг ингэж мэдрүүлэхэд илүүдэхгүй шүү! Хэрэв тэднийг тэр чигт нь орхичих юм бол, болзооны тухай яриа хэзээ ч гарахгүй байж ч мэднэ. Таалагддаг залуугаа уургалаад авахад юу нь буруу байх билээ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(417)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: мулан.   2016-07-15
End nar ch gsn hetsvv l sanagdaj bn shvv. Nad shig hvn tvrvvlj bolzoond urij chadah hvn bish bololtoi.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com