ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эрчүүдийн өчил: Бидний “13 мэх”

Хайр & секс  | 2012 / 01 / 18

Заримдаа огт сонирхол төрүүлдэггүй эрчүүдэд “найрах арга чинь буруудаад байна” гэж хэлмээр санагдах үе бидэнд олон. “Эрчүүдийг өөртөө татах” тухай бидэнд зориулсан зөвлөмжүүд олон байдаг ч, эрчүүдэд зориулсан тийм зөвлөгөө ховор байдаг болохоор тэд эв дүйгээ олдоггүй юм болов уу?

Эрчүүдийн өчил: Бидний “13 мэх”

Гэхдээ бид сайхан залууг харахаараа уруулаа шилэмдэж, эрүүгээ доошлуулдаг шиг, бас таалагдсан эрийнхээ нийгмийн статусыг мэдэхийн тулд хийдэг ажлынх нь тухай асуудаг шиг тэдэнд ч бас өөрсдийн гэсэн “арга барил” байдаг байх нь. Бидний зүрх сэтгэлийг тандахын тулд хэрэглэдэг “мэх”-ийнхээ талаар өөрсдийгөө туршлагатай гэж тодорхойлсон эрчүүд ярьцгаалаа.

-Миний дурласан бүсгүй эхэндээ намайг тоохгүй байсан юм. Тэгэхээр нь би утсыг нь авч байгаад өдөр бүр тогтсон цагуудад “Өглөөний мэнд”, “Сайхан амраарай” гэдэг мессеж явуулаад л байсан. Түүнийг над руу хариу бичихгүй байсан ч би тасралтгүй явуулж байсан юм. Бараг 2 сар тэгж мессеж бичсэний эцэст түүнээс “Би арай унтах болоогүй байна аа. Чи ч бас сайхан амраарай” гэдэг хариу ирж бид хоёрын хайрын эхлэл тавигдсан юм. /26 настай /26 настай Г.А/

-Эмэгтэй хүний хойноос хэт их гүйгээд байхаар тэд зугтчихдаг. Тийм болохоор би таалагдсан бүсгүйгээ залхаахгүйн тулд арай сонирхолтой байхыг хичээдэг л дээ. Жишээ нь нэг бүсгүйн гэрийн үүдэнд 7 хоногийн турш өдөр болгон очиж байгаад, 8 дахь хоног дээрээ би очдоггүй. Тэгээд 9, 10, 11, 12 дахь хоног дээрээ очиж байгаад 13, 14 дөх дээрээ бас л таг чиг болчихдог. Тэр үед эмэгтэй хүн өөрөө миний утас руу залгаж, ирж байгаа эсэхийг асууж, намайг сонирхож эхэлдэг. /22 настай А.Х/

-Эмэгтэй хүний нүд бол зүрхэнд нь хүрэх гүүр гэж би боддог. Тийм болохоор би эмэгтэй хүний сэтгэлийг татахын тулд гараас нь атгаж, нүд лүү нь эгцэлж ширтээд инээмсэглэдэг. Уянгын дуу явдаг кафед байвал зүгээр. Ямар ч бүсгүй энэ энгийн үйлдлийг хараад уярдаг. /25 настай Б.Т/

-Би найз бүсгүйгээ надад сайн хань болж чадах эсэхийг нь шалгах гээд нэг удаа болзоондоо албаар машин, түрийвч хоёроо орхиж очоод зүгээр л гадуур алхаж цагийг хамт өнгөрөөхийг санал болгож байсан. Миний эд хөрөнгөнд биш, миний мөн чанарт хайртай эмэгтэй надад хэрэгтэй болохоор би тэр өдөр өөрийнхөө компанийг дампуурах гэж байгаа гэж хэлж хүртэл үзсэн шүү. Тэгээд дараагийн хэд хоногийнх нь хандлагыг ажигласан. Ер нь эрэгтэй хүн ханиа сонгохдоо их няхуур ханддаг. /28 настай Г.Н/

-Эмэгтэйчүүд үзэл бодолдоо биш, сэтгэл хөдлөлдөө илүү их анхаарал хандуулдаг хүмүүс. Тийм болохоор бүсгүйчүүд надад татгалзсан хариу хэлсэн ч би нэг их тоодоггүй. Түүний сэтгэлийг татах гэж тууштай тэмцдэг. Бүсгүйчүүдийн зүрх дасаж дурладаг болохоор, өөртөө итгэлтэй байгаад л байвал тэд намайг сонирхож эхлэдэг. “Би намхан эрчүүдэд дургүй” гэж хэлсэн мөртлөө л тэд намхан эртэй гэрлэж орхидог шүү дээ. Тэгэхээр эрэгтэй хүн сармагчингаас жаахан л царайлаг байхад болно гэдэг “теором” үнэн ч байж магадгүй. /30 настай Б.Ч/

-Урьд нь уулздаг байсан бүсгүй маань миний нохойг анх хараад сэжиглэж, түлхэж байсан. Энэ үйлдлийг нь хараад л би түүнийг энэрэнгүй сэтгэлтэй биш гэж дүгнэсэн. Тэрнээс хойш би эмэгтэй хүнийг бусдыг хир хайрладаг болохыг нь шалгахын тулд нохойтойгоо ‘танилцуулдаг” болсон. /24 настай Ж.Т/

-Эмэгтэй хүнд таалагдахыг хүсч л байвал түүний найзуудад ч бас таалагдах ёстой гэдгийг би сайн мэднэ. Тиймээс би найзуудынх нь дэргэд байхдаа өөрийгөө аятайхан залуу гэдгээ мэдрүүлэх бүхнийг хийдэг. Бас найзуудаас нь, өөрийн таалагддаг бүсгүйнхээ юунд дуртайг үргэлж асуудаг. Мөн түүний талаар найзуудад нь “ маш гайхалтай эмэгтэй” гэж магтаж, шагшиж ярьдаг. Найзууд нь дараа нь түүнтэй уулзахдаа намайг тэгж хэлснийг өөрт нь дамжуулах болно гэдгийг би мэднэ. /26 настай С.Н/

-Би эмэгтэй хүний дугаарыг асуухдаа бусдаас арай өөр үр хэрэглэх гэж хичээдэг. “Надад дугаараа өгчих тэгэх үү?” гэхийн оронд эхэлж жаахан ярилцаж байгаад “Би чамтай цаашид ч гэсэн ярилцаж баймаар байна. Надад дугаараа өгч болох уу?” гэж хэлвэл тэд илүү уриалгахан хүлээж авна. /24 настай С.Э/

-Би эмэгтэй хүнтэй харилцахдаа нэг их яаравчилдаггүй. Дугаарыг нь авсныхаа маргааш нь залгалгүй өнжиж байгаад, нөгөөдөр нь залгадаг. Яагаад гэвэл намайг сонирхоогүй байсан ч, бүсгүй хүн дугаараа өгсөн эр хүнийхээ залгахыг битүүхэн хүлээдэг. Мөн утсаар ярихдаа хэзээ ч юу байна гэж асуухад нь юмгүй гэж хариулдаггүй. Ямар нэг сонирхолтой хариулт бодож олдог. /22 настай Л/

Юу гэж бодож байна даа? Энэ эрчүүдийн бяцхан зальжин “мэх”-нүүд бидний сэтгэлийг хэр хөдөлгөх бол? Мөн өөрийнхөө мэддэг эрчүүдийн мэхнүүдийн талаар бидэнтэй хуваалцаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(651)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com