ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Суудлаасаа босолгүйгээр хийх 8 йогийн дасгал

Эрүүл мэнд  | 2012 / 01 / 16

Таны биед хуралдсан хуян, стресс, ачааллыг арилгаж, амраах 8 амархан йогийн дасгал. Та эдгээрийг яг одоо ширээний ард сууж байхдаа ч хийж болно.

Суудлаасаа босолгүйгээр хийх 8 йогийн дасгал

Эхлээд сандал дээрээ өөртөө аль болох тухтайгаар суу. Нуруугаа цэхлэж, толгойгоо өргөөд, эрүүнийхээ шугамыг шалтай паралель болго. Хүзүүнийхээ ясыг нурууныхаа шугамтай зэрэгцүүл. Эрүүгээ суллаж, мөрөө сул тавь. Хамраараа урт гэгчийн амьсгал аваад аажуухнаар буцааж гарга. 3-5 удаа давтаж амьсгал. Дараа нь хөлөө тэнийлгэж улыг нь сэгсрээд, буцаагаад шалан дээр тэгшхэн тавь.

1. Гараа цээжнийхээ өмнө хавсарна
Дээрх байрлалаасаа хөдлөлгүйгээр, хоёр гарынхаа алгыг цээжнийхээ урд хавсарч барь. Нүдээ аниад, аьсгаагаа гурвын тоогоор авч, гурвын тоогоор гарга. Энэ дасгалыг 3-5 удаа давтаж хий.

2. Хавсарсан алгаа дээш өргөх
Алгаа нийлүүлсэн чигээрээ, дээш сунгаж, толгойныхоо дээр аваачна. Мөрөө, эсвэл эрүүгээ чангалж болохгүй. Харцаа зөөллөж, эгц урагшаагаа хар. Биеэ дээш сунгангаа, 3-5 удаа гүн амьсгал авч гарга.

4. Гараа баруун, зүүн тийш сунгах
Хавсарсан алгаа дээш өргөсөн чигээрээ хоёр гараа салаавчилж атгаад, долоовор хуруунуудаа сунгаж нийлүүл. Ингэхэд таны хоёр долоовор хуруу дээшээ чиглэл рүү заасан байх болно. Өгзгөө суудалнаасаа салгалгүйгээр, цээжин биеэ баруун тийш сунга. Ингэхдээ эрүүгээ газартай паралель байлгахыг хичээгээрэй. Мөр, ташаагаа шулуун байлгахыг оролд. 3 удаа гүнзгий амьсгал авч гаргаад буцаад бос. Гар чинь өвдөөд байвал, хавсарсан алгаа гэдэснийхээ хавьд аваачаад, амьсгалаа тогтворжуул. Дараа нь зүүн тийш энэ дасгалыг дав.

5. Суусан кобра
Гараа гуян дээрээ ав. Хөлийн чинь ул газар дээр бүрэн тавигдсан байх ёстой. Гараа хоёр хажуу талдаа аваад, амьсгалаа гаргахдаа толгойгоо хойш савж, цээжээ түвийлгэж, нуруугаа хотойлгоно. Хоёр далныхаа ясыг хооронд нь нийлүүлэхийг оролдох мэт. 3-5 удаа давтаад буцаад энгийн байрлалд ор.

6. Бугуйгаа эргүүлэх
Алгаа гуян дээрээ тавь. Дараа нь хоёр гараа мөрний түвшинд өргөөд, атгаж, бугуйгаа баруун зүүн тал руу тус бүр 5-7 удаа эргүүл. Дараа нь атгасан гараа суллаад, 30 секунд сэгсэр.

7. Нуруугаа эргүүлэх
Нуруугаа цэхлэж, эрүүгээ сулла. Зүүн хөлөө баруун хөлөн дээрээ ачаад, баруун гараа ачсан өвдгөн дээрээ тавь. Аажуухнаар нуруугаа зүүн тал руу эргүүлж, зүүн мөрнийхөө дээгүүр хар. 3-5 секунд энэ байрлалаа бариад буцаад энгийн байрлалд оч. Дараа нь баруун хөлөө зүүн хөлөн дээрээ ачиж, зүүн гараа ачсан өвгөн дээрээ тавиад баруун гар тийшээгээ нуруугаа эргүүлнэ.

8. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх
Алгаа дээш нь харуулсан байдлаар хоёр гараа гуян дээрээ тавиад, нуруугаа цэхлэж, нүдээ ань. Тэгээд үлдсэн хэдэн минутыг амьсгалаа чагнахад зориул.

Бэлэн болохоороо аажмаар нүдээ нээгээд, стресснээс салсан өөрийгөө тэвэр. Одоо алжаалаа тайлж, тайвширсан та ажлаа үргэлжлүүлж хийж болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(693)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com