ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2012 / 01 / 15

“Сохорч байна, чиний үзэсгэлэнт гялбаанд би” гэж эхэлдэг Никитоны нэг гоё дуу бий. Зоригтой, ухаалаг, инээмсэглэхээ хэзээ ч мартдаггүй Гоолингоогийн бүсгүйчүүд бид өдөрт хэдэн эрийн нүдийг өөрсдийн мэдэлгүй “сохолж орхидог” бол...Энэ талаар бодохоос ч толгой эргэж,нүд эрээлжилж байна гээч. Тоолж дуусашгүй болохоор тэр.

Гэхдээ бидний тэр дотроосоо цацраад, туяараад байдаг гоо сайхныг гадны “довтлогчид” болох стресс, агаарын бохирдол, эрүүл бус хоол зэрэг “хорон санаатнууд” бүдэгрүүлээд байдаг юм биш байгаа? Үүнийг бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй! Тиймээс ч Гоолингоо дараа долоо хоногт байгалийн аргаар хэрхэн өөрийнхөө beauty-г ил гаргах талаар мэдээллүүд хүргэхээр бэлтгэлээ.

• Сандалнаасаа босолгүйгээр хийх 8 хялбар йогийн дасгал
• Арьсаа “шинэчил”: Өөрийн гараар хийх 5 төрлийн гуужуулагч
• Хэзээ, юу уух вэ? (Өглөөнөөс орой хүртэлх тодорхой мөчлөгүүдэд юу уувал сэргэх вэ?)
• Тослог болон батгашилттай арьсны арчилгаа
• Органик хоолны жор

Эдгээрээс гадна:
• Загварын эрхэм дээдэс: Кейт Мосс
• Эрчүүдийн өчил: Бидний 13 мэх
• Таалагдсан залуугаараа хэрхэн болзоонд уриулах вэ? зэрэг мэдээллүүд

Энэ долоо хоногийн шилдэг сэтгэгдэл: Би эхнэрээ жаахан турж өөртөө итгэлтэй толгой дээгүүр байж, дуртай хувцсаа авч чаддаг байгаасай гэж хүсэж байна. Яахав миний хүүхдийг төрүүлээд жин нэмсэн. Би нэг их дургүйцээд байдаггүй. Харин хааяа дэлгүүр хамт хэсэхээр авахыг хүссэн хувцас нь таарахгүй болохоор их урам нь хугардгийг анзаарсан болохоор тураасай гэж хүссэн юм. /нэр нь мэдэгдэхгүй/

Эхнэрээ сэтгэл хангалуун байлгах гэсэн энэ эрийн бодол таалагдлаа. Энэ комментын эзэн байвал нэрээ сэтгэгдлээр үлдээнэ үү? Тэгээд бас эхнэрээ өөртөө итгэлтэй байгаасай гэж хүсч байвал түүнд яг одоо байгаагаараа л дахин давтагдашгүй, сайхан бүсгүй болохыг нь үйл хөдлөлөөрөө мэдрүүлээрэй гэж Гоолингоо зөвлөж байна.

Удахгүй хавар ирнэ. Хүүхнүүд бидний жинхэнэ дэлбээгээ нээдэг, цэцэглэдэг улирал хэдхэн долоо хоногийн дараа айсуй. “Түүнийг” ирэхээс өмнө Гоолингоо чамайг эрүүл аргаар гоо үзэмжээ дээшлүүлэхэд чинь туслана. “BFF”-үүд ийм л байдаг шүү дээ. Доторхи гэрлээ хаа сайгүй түгээж “Сайхны өмнө харц буруугүй” гэдэг үгийг эрчүүдийн амнаас унагацгаая.

Жич: Долоо хоног бүр тавигддаг, Гоолингоогийн асуулт хариулттай сонирхолтой судалгаанд оролцож байхыг хүсвэл goolingoo_poll@yahoo.com хаягийг мессенжэртээ бүртгээрэй.

Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Өмнөх мэдээлэл
Мөнгөө “үр”
Дараах мэдээлэл
Georges Rech-энэ улирлын ad campaign

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(970)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com