ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний худалдаж авсан нөхөр /орчуулгын өгүүллэг/

Чөлөөт цаг  | 2012 / 01 / 10

Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...
Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрхи ямар ч бүсгүйн туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би ярьж эхлэхээр шийдсэн.

Миний худалдаж авсан нөхөр /орчуулгын өгүүллэг/

Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхүү нууцаа бичэхээр шийдсэн юм.

Би Гэнрид хайртай байсаан. Одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгүй хүн нэгээхэн ч үгүй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхэл хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ.

Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггүй юм. Надад угаасаа чухал ч биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж ягаад түүнйиг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнйиг хайрладагаа ухаарсаныгаа бол бүүр ч мэдэхгүй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2-хон үгнээс бүрдэж байсан: "Гэнри Стаффорд". Тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байлаа. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггүй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Yргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүхэл хамт олон даяараа түүнийг гайхан биширдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм. Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидийг галзууруулах дөхдөг байв. Гэнригийн аав түүнд томоохон бизнес өвлүүлж орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг зан, төгс тоомжиргүй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан. Ноён Барнс- бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгүй залуу... Би түүний хайрлах бүсгүйд атаархана... харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн уедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархлыг төрүүлсэн: Гэнри Стаффорд намайг хайрласан юм. Тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байлаа. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бүүр дасчихсан байв.

Энэ өгүүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Хүмүүс бүгд л намайг "Дэндүү сайхан ухаалаг охин" "асар их ирээдүйтэй бүсгүй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө занд маань нэг их дуртай байгаагүй шиг санагддаг.

Би Гэнри Стаффорд-д хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбэ гуай ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ, тэр миний амьдрал байсан юм байж.

Стаффорд ч надад хайртай байсаан. Бүүр чин сэтгэлээсээ. Энэ бол түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггүй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. Яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зүйл." гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хүртэл маань үнсэж байсныг нь би мартдаггүй юм.

Би харин түүн рүү харахдаа энэ хорвоо дээрх өөр юуг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Түүний хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бүгд л намайг чичрүүлж орхидог... Yүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чинь нэг орчихвол хэзээ ч гардаггүй юм билээ. Сүүлчийн амисгал чинь л үүнийг төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгүй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндүү их жаргал...

Би нэг өдрийг бүүр аягүй тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид 2 дүүжин даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талаас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бүүр амьсгалж ч чадахгүй болчихсон байсан юм. Дээшээ... Дооошоо... Дээшээ... Дооошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илүү хурдан, илүү хурдан" хэмээн хашгирч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. Цамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хүртлээ шуучихсан тэр мааньи ямар ч үзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн хөдөлгөөн, хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс нь салхинд намираад л...

Амьсгалж ч чадахгүй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би түүний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй базсан байлаа.) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь цамцных нь онгорхой заханд хүртэл үнссэн. Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч...Иринэ...Yүрд".

Дараагийнх өдөр тэр ирсэнгүй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хүлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярисаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюулд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхлээр нь сонсож билээ. Гэнри бүүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогүй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ. Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй бүгд шалбаагт унасан юм.

Түүний компань сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнриг өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнриг хүндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж. Эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...

Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангүй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью— манай нийгмийн тэргүүн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлүүлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нүүрээ будангаа хажуугаас нь “Тэгэхээр хонгор минь дараагинх нь хэн бэ?” гэх нь дуулдана.

Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүЙ байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгүй болгож уу үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа ярьж байсныг нь би санамсаргүй сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз”. Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгүй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгүй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй. Ширээн дээр сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандалных нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь үл мэдэг чичирнэ. Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгүй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ хари Ирэнэ.” гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”

Үргэлжлэл бий... /Энэхүү өгүүллэгийн орчуулагч нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв та орчуулагчийнх нь нэрийг мэдэх бол сэтгэгдлээр үлдээнэ үү?/

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Ayn Rand-ийн зохиол The husband I bought
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(220)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Бүх л атаархмаар сайхан хосууд энэ 5 шатыг туулж гарсан
    Хос 2 хоёулаа өөр өөр шатанд байх тохиолдол байдаг болов уу. Миний хайртай залуу намайг ерөөсөө байгаагаар минь хүлээж авахгүй юм аа. Байнга шүүмжилнэ, тэглээ ингэлээ гэнэ. Энэнээс нь болоод өөрийгөө үзэх үзэл минь ч бас өөрчлөгдөөд байх шиг. Би ч аажмаар ухраад түүнийг байгаагаар нь хүлээж авах шатнаас тэгвэл чи ч гэсэн гэдэг шат руу унасан. Сая хэд хоног ээж, аавтайгаа хөдөө амраад л ямар тэнэг замаар яваад байгаагаа ойлгосон доо. Би үнэхээр тэгж шүүмжилж байвал таарах хүн юм уу, эсвэл тэр намайг хайрлаж чадахгүй байна уу гэдэг асуултандаа хариултаа олсон. Уржигдар салах шийдвэрээ гаргаад гэрээсээ хувцсыг нь өгөөд явууллаа. Өөрөө ухаангүй хайртай ч гэсэн өөрийг минь хайрладаггүй хүнтэй яаж насыг барахав дээ.
  • 1 бүдэг зураас...
    Сайн байнуу? миний сарын тэмдэг 7.27нд ирэх ёстой байсан юм лдаа, найз залуутайгаа 7.26нд харьцаанд орсон чинь өнөөдрийг/7.29/ хүртэл сарын тэмдэг ирдэггүй. Би жирэмсэн болсон юм болов уу, одоо тестээр үзвэл мэдэгдэх болов уу?
  • 1 бүдэг зураас...
    Сайн байнуу? миний сарын тэмдэг 7.27нд ирэх ёстой байсан юм лдаа, найз залуутайгаа 7.26нд харьцаанд орсон чинь өнөөдрийг/7.29/ хүртэл сарын тэмдэг ирдэггүй. Би жирэмсэн болсон юм болов уу, одоо тестээр үзвэл мэдэгдэх болов уу?
  • Хийсэн бүхэн чинь чиний мөрөөдөлдөө хүрэх шатны аль нэг гишгүүр байх болно
    mundag emegtei bna shvv. amjilt hvsie.
  • Араас чинь гүйгээд байгаа залууг өөд нь татах 12 шалтгаан
    yag odoo ene buhniig mederch bna, anh yamar ydargaat saldaggui tsarai muutai zaluu ve gj boddg bsan bodol maani uurchlugdd harah tusam l hair hurdeg shan zaluu bolson doo. gantshan tsarai muutai gdg shalguuraar neg mundag zaluugiin ter gaihaltai ertuntsiig uguisgej bsan daa uuriiguu ch gaihsan. Unguts dugnelt hiiheesee umnu huvi hun ni chuham yamar hun be gdg l tanij medeh heregtei sanagdsan. Odoo bol uneheer jargaltai bn, budaggui bosood heneggui alhah daa ch uuriiguu huurhunuur mederdeg, halamj anhaarald ni erhleh deee uuriiguu huuhed met setgedeg, hiisen joohon zuild mini bayarlaj magtahad super huchten met bodogddog, hutulj tevrehed ni, hamt daa hevtehdee amar taivniig mederdeg. bi zugr l ene bgaa mini tuunii huvid tugs bdagt bayarladag. Er hun hichneen tushig tulguurtaig odoo l utgaar ni mederch bn daa. Hamt daaa buteeh shan ireedui dee itgeed aidas teehgui amidrana. Erchuud bugd adilhan gj bi tuuniigee busadtai zuirlehgui. Araar mini tavih vii gj aidas teej shanalahgui. Heterhii undur naidvar teej uuriin tuluvlusn ireeduin tuluvluguuguu uurchluhgui. yag l umnu ni bsan uuriin zangaaraa hiih zuilee hj udur buriig tuuntge jargaltai unguruuj, aidas teej bish itgel uvurluj amidrana daa. gants oldoh amidral daa uurt taalagdsan hunee songono gd araasaa guij bga zaluusiig aniad ungurch bgaa busguichuud deee minii zugees helehd uulzaad uchraad uzeerei, busdiin bolon uuriin unguts dugneltend buu avtaarai. Odoo bi setgel hangaluun bna. Chi chini sohorchihsn yumuu gj helsn nziin mini ug yamar goyiin be, aztai maaa chi gdg ugeer soligdoh ter agshin.... hen ch chinii jargalg medrehguigs hoish uurtuu unench, shiidvertee ergelzelgui baih heregtai. emegtei hun bolgon shan hairtaigaa uchirnaaaa, amidral uneheer baylag.
  • Шилэн бөмбөлөгтэй, хар нүүрстэй, цэнхэр одтой, цэцгийн дэлбээтэй далайн эргүүд
    би нэг л өдөр энэ бүх далайн эргүүдэд очино оо
  • Үргэлж муу залуутай учирчихаад байдгийн чинь шинжлэх ухаанч 6 шалтгаан
    naizuud boloh busgui bwal add me talkfree583@yahoo.com
  • Хийсэн бүхэн чинь чиний мөрөөдөлдөө хүрэх шатны аль нэг гишгүүр байх болно
    uurin turshlagaa haramgui huvaaltscand bayrlalaa. bas goolingoodoo bayrlalaa.
  • Өглөөний цайны оронд уух 10 смүүтиний жор
    Уучлаарай ургамлынхаа нэрийг хаалтанд англи эсвэл латинаар бичиж огооч
  • Ярилцах сэдэв: Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Өөрт төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач!
    Yamar nom unshih ve?

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com