ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны ам ангаймаар сексийн түүх?

Миний амьдрал  | 2011 / 12 / 16

Бүсгүй хүн болгонд мартагдашгүй сексийн түүх байдаг. “Тэр нэг шөнө”-ийн тухай бодмогц л хамаг бие хачин болоод эхэлдэг шүү дээ. Хором мөч, үнсэлт үйлдэл бүхэн нь тод үлдсэн “зүүдэнд ч оромгүй явдал”-ынхаа талаар Гоолингоогийн бүсгүйчүүд нуулгүй ярилаа.

Таны ам ангаймаар сексийн түүх?

Мөрөөдлөө биелүүлсэн минь...
Эмэгтэй хүн болгонд нэг тийм, мөрөөдлийн эр гэж байдаг даа. Өмссөн хувцас, зүс царай, зан ааш, харагдах байдлыг нь төсөөлчихсөн. Би үргэлж л хар үстэй, надаас нилээн өндөр, тийм ч булчинлаг биш хирнээ өргөн мөртэй, сайхан инээмсэглэлтэй, товчхондоо “cool” залуутай болзож үзэхийг хүсдэг байсан юм. Гэтэл би нэг удаа шөнийн клуб дотор бүжиглэж байгаад жинхэнэ “ханхүү”-гээ олсон. Тэрэнд ч бас би таалагдаж байгаа нь илт байсан. Намайг коктейлээр дайлснаар нь далимдуулж танилцаж аваад түүнтэй цуг гэр лүү нь явлаа. Хэн хэн маань согтоогүй байсан л даа. Би урьд нь хэзээ ч тийм зүйл хийж байгаагүй. Тэгсэн ч мөрөөдлөө олчихоод, алдмааргүй санагдсан юм. Хүсэх ч үгүй байсан. Тэдний гэрт би жинхэнэ ам ангаймаар шөнийг өнгөрүүлсэн. Хамгийн хөгтэй нь би одоо түүний нэрийг биш, надаар хүзүүгээ үнсүүлж байхдаа гаргасан царайг нь л тод санадаг. Тэр ч намайг, би ч түүнийг сайн танихгүй болохоор би түүнд өөрийгөө яаж энхрийлүүлмээр байгаагаа бүгдийг нь хэлж орхисон. 2 жил үерхсэн экстэйгээ туршиж үзээгүй хирнээ, танилцаад нэг л шөнө болсон түүнтэй би 69 хийж орхисон гээд бод доо! Би одоо огт харамсдаггүй. Гэхдээ намайг битгий дуурайгаарай гэж бүсгүйчүүддээ зөвлөмөөр байна. /26 настай Т/

Дуугүй эрийн дуусашгүй “чадал”
Их сургуулийн оюутан байхад болсон явдал. Би дээд ангийнхаа хичээлээс өөрийг мэддэггүй нэг залуутай үерхэж үзэхээр шийдлээ. Яг үнэндээ би түүнээр дараа улирлынхаа хэд хэдэн хичээлийг аргалуулах гэсэн хэрэг. Түүнтэй үерхээд 7 хонож байтал, тэр намайг эв хавгүйхэн үнсэж байснаа гэнэт нүд рүү минь харж байгаад “Хоёулаа унтах уу?” гэдэг байгаа. Өөр хүн байсан бол би писхийтэл инээх байсан байх. Харин тэр жинхэнээсээ асууж байгаа нь илт байсан юм. Би ч үгүй гэлтэй нь биш зөвшөөрлөө. Хичээл тараад гэртээ дагуулж очихдоо би түүнийг бараг л эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй байх гэж бодож байлаа. Харин тэр надад секс гэж юу байдгийг мэдрүүлсэн. Тэр их удаан, зөөлөн хөдөлж байлаа. Бусад эрчүүд шиг оруулж гаргахын төдийд мэдрэмж өгсөнгүй. Тэр эхлээд миний бүх биенд массаж хийж байснаа, духнаас минь эхэлж хөл хүртэл нэг ч газар үлдээхгүй үнсэж байсан. Тэр миний дотор “ороод”, эхлээд зүүн тал руу, дараа нь баруун тал руу минь бага багаар тойрог хэлбэрээр хөдөлгөж байсан. Түүний ачаар би өөрийнхөө сэрлийн цэгүүдийг цоо шинээр нээсэн. Заримдаа стиль хөөдөг дажгүй эрчүүдээс илүү, эмэгтэй хүнийг гэсэн чин сэтгэлтэй хичээлийн донтонгууд илүү байдаг юм байна лээ шүү. Одоо хүртэл би тэр явдылг мартдаггүй. /24 настай А/

“Марафон” секс
Би шинэ ажилд ороод, хайрттайгаа дөнгөж танилцаад байсан үе. Тэр бид хоёр нэг албанд ажилладаг байсан юм. Бие биенийхээ талаар ч сайн мэдээгүй атлаа, хоёулаа сэрэл өндөртэй болохоор 3 дахь болзоон дээрээ л нэг оронд орчихсон байлаа л даа. Нэг өдөр ажлынхан маань өдрийн хоолонд гараад явчихсан хойгуур, ажлаа дуусаагүй байсан би өрөөндөө үлдэж таарлаа. Дарга томилолтоор явчихсан, эргэн тойрны бүх хүмүүс гараад явчихсан байтал хайрт минь ороод ирдэг юм байна. Эхлээд ажил ярьж байсан хоёр чинь гэнэт л оволзоод ирлээ. Юу хийж байгаагаа ч мэдэхээ болиод, компьютерийнхээ ширээн дээр хэвтэж нэг үзээд, хана налж нэг үзээд, сүүлдээ бүр ажлынхаа газрын шалан дээр хэвтсэн. Жинхэнэ ухаан санаагаа алдсан байсан даа. Арай гэж бүх юм дуусаад сэргээд харсан чинь хамаг бичиг баримтаа нугалж орхисон байсан. Сандарсандаа маш хурдан хийсэн хирнээ, энэ хооронд ямар их юм сүйтгэж орхисноо хараад гайхсан шүү. Гэнэтийн марафон секс, шөнө бүрийн нэгэн хэвийн сексээс амттай байдаг гэдгийг би тэгэхэд мэдэрсэн. /31 настай О/

Экс-секс
Би түүнтэй их сургуулийнхаа 3 дугаар курсад байхад танилцаж байлаа. Анхныхаа бүхнийг түүнд зориулсан гэхгүй ч, бид хоёр их жаргалтай 6 сарыг өнгөрүүлсэн. Түүнээс хойш 5 жилийн дараа би нэг газрын нээлтэнд уригдчихаад, дарс шимээд зогсож байтал хэдэн алхмын цаана нэг хослол өмссөн цэмцгэр залуу зогсож байхыг харлаа. Надад таалагдсан болохоор анхааралтай ажиглахын тулд хөлнөөс нь дээшээ толгой хүртэл нь хараад би зогтусчихлаа. Залуу насны минь томоогүй хайр өмнө минь жинхэнэ эр хүн болчихоод зогсож байх нь тэр. Цэл гайхаж мэл хөхөрсөн намайг тэр ч бас олж хараад инээмсэглэлээ. Харин инээмсэглэл нь яг хэвээрээ байсан юм байна шүү. Бусад бүх юм, үс засалт, хувцаслалт, бие хаа, өөрийгөө авч яваа байдал нь өөрчлөгдсөн байв. Бид хоёр эелдэг мэндэлж гар бариад, нээлтийн арга хэмжээний талаар жаал хөөрөлдөв. Хүмүүс тарсны дараа тэр намайг оройн хоолонд урьж, би нэг ёсондоо гэнэтийн болзоонд явчихлаа. Өдөр уусан хэдэн хундага вермут, оройн хоолон дээр уусан мерлот хоёр холилдоод би муужирч унахад тун ойртоод байтал, тэр намайг түшиж аваад, машиндаа суулгаж гэр лүүгээ аваачлаа. Тэр шөнийн тухай нэг их юм санадаггүй ч, ой тойнд минь хамгийн тод үлдсэн секс тэр байсан. Өглөө нь би ямар аз жаргалтай сэрснээ огт мартаж чаддаггүй. /25 настай Ү/

Таны ам ангаймаар, мартагдашгүй сексийн түүх?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(224)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: aminaa.   2016-06-16
Seksdeh zsluu bna uu?

Зочин: зочин.   2016-03-21
хххэ

Зочин: Zochin.   2016-02-03
Goy ym bna

Зочин: Joe.   2016-01-07
Хэхэ бүгд л тохиолдлын секс шахуу байх юм. Тохиолдлын 1 удаа болохоор л магадгүй мартагдашгүй сайхан байдаг юм байхдаа. Миний хувьд миний анхных л мартагддаггүй юм. Хэдийгээр их өвдсөн ч түүндээ хайртай байсан болохоор тод дурсамж болж үлдэж

Зочин: Hhhujbv.   2016-01-06
Hehejhh

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com