ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ

Чөлөөт цаг  | 2011 / 12 / 16

Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ би
Амраглаж тоглодог
Айл гэр болж
Аав ээж болж
Алагхан үрээ үнсэлж эрхэлдэг

Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ

Хайрын чулуугаар гэр өрөн
Хамтдаа мөнхөрөе гэж ярилцан тоглодог

Уяралын бурмаар дарс исгэж
Уучлалын утсаар даашинз нэхэж
Гоморхолдоо аргадал зангидан
Тунирхалдаа ааш эмжин
Зүүдэндээ үнэгчилэх үрээ
Зүүсгэл чимэг болгон
Амьдралаа чимэж тоглодог
Аз жаргалаа нэмэж тоглодог

Өдөр хоногийг өрж эвлүүлэн
Өргөө гэр босгож
Үүдэнд нь сэтгэлээ нийтгэж цэцэг шиг дэвсээд
Үнэнчийн сүм болгож тоглодог
Эргэлзэлээ нулимсаараа угааж
Итгэлийн жунхаар будаж арилгаад
Үнсэхийн өрмөн дээр халуу оргиулан
Үлгэрт гардаг шиг жаргаж тоглодог

Хаа нэгтээгээс мөнхийн ус олоод
Хамтдаа уучихсан юм шиг
Харц харцандаа цэл залууханаараа
Хар багаараа үргэлжид нялхардаг
Уйлахаараа айлгаж
Аргадахаар минь тайвширч чи тоглодог
Учирлахыг чинь амталж
Ухаарахаараа тайтгарч би тоглодог

Тэврэхийн үнэрээр шүлэг шиг болоод
Тэмүүлэхийн хэмнэлээр шөнөжин алжаалж тоглодог
Шувууных шиг амьсгалыг
Шуурганых шиг анир болгоод
Буй биесээ буцалгаж тоглодог
Ашидын ерөөлтэй ариун цацалыг
Асгаруулан цацаад амилуулан тоглодог

Уярч хайлаад ус болж
Урсаж холилдож тоглодог
Уйтгарлан гунивч уур болж
Утаа шиг дэгдэхгүй гэж хэлэлцэн тоглодог
Элгээн хөштөл инээлдэн хөгжилдөж
Эзгүй хойгуур биесээ эрж хайж
Хүлээж тэвчихгүй дэгэлзэн
Хүүхэд адил дэрвэлзэн тоглодог

Ханалж өрсөн хайран дотороо
Хаан хатан болж тоглодог
Өлгийтэй байсан охин өсөөд
Өөрсдөөс минь өндөр болчихсон ч
Хоёр биендээ үзэсгэлэнтэй хэвээрээ
Хоног өдрүүдийг элээж тоглодог

Анхалж харсан хамгийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ би
Амраглаж тоглодог
Айл гэр болж
Аав ээж болж
Алагхан үрээ үнсэлж эрхэлдэг

Эх сурвалж: Яруу найрагч Д.Энхболдбаатар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(666)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com