ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яаж урлагтайгаар тайчих вэ: Дита Вон Тийз зөвлөж байна

Хайр & секс  | 2011 / 12 / 14

“Бүх бүсгүй хүнд хар өнгийн торон дотуур хувцас байх ёстой”-Дита өөрийгөө ямар тачаангуй гэдгийг мэдрэх дуртай бүсгүйчүүдэд ингэж зөвлөж байна. Burlesque-ийн хатан хаан бидэнд стриптиз үзүүлэх талаар өөр ямар зөвлөгөө өгснийг хамтдаа сонирхоё.

Яаж урлагтайгаар тайчих вэ: Дита Вон Тийз зөвлөж байна

(Plus: Стриптиз үзүүлэх тухай Гоолингоогийн зөвлөгөөг ч бас хавсаргасан.)

Та бол олон бүсгүйчүүдийн үлгэр дууриал болсон эмэгтэй. Та өөр шигээ стриптиз үзүүлэх, эсвэл Burlesque бүжиглэх хүсэлтэй охидод юу гэж зөвлөх вэ?

Стриптизийн гоо сайхан нь юундаа оршдгийг мэдрэхийн тулд яг үнэндээ жүжиглэх шаардлага байдаггүй. Burlesque-г заавал тайзан дээр биш өдөр тутмынхаа амьдралд нэвтрүүлж, өөрийнхөө үзэсгэлэнг тансаг аргаар бусдад мэдрүүлж болно. Хамгийн гол нь хийж багйаа бүжгээсээ өөрөө таашаал авч байвал, чи өөр хэнд ч таашаал өгч чадна. Тэгж чадвал энэ урлагийг ойлгоно. Хувцсаа нэг нэгээр нь тайлж, хүнд гоо сайхныг мэдрүүлэхийн тулд заавал мэргэжлийн бүжигчин байх албагүй гэж би боддог. Би хэзээ ч өөрийгөө нүцгэлэхээс ичиж, санаа зовж байгаагүй. Стритиз бүсгүй хүнийг өөрөө итгэлтэй болгодог.

Ямар ч эмэгтэй хүний хийж чадах үзүүлбэр гэж бий юу?

Чи стриптизийг гэртээ найз залуудаа, найзууддаа зориулаад ч хийж болно! Эсвэл зөвхөн өөртөө ч зориулж болно. Би залуу байхдаа тольны өмнө бүжиглэж, эргэлдэж, янз бүрийн хувцас сольж үздэг байсан. Тэр үеэс л би анх burlesque-ийн шоунд орох талаар бодож эхэлсэн юм. Стриптизийн мөн чанар бол ердөө л сайхан хувцас, нүүр будалтаар тоглож, бусдаас илүү адал явдалтай, сээтэгнүүр, хөнгөн, хөгжилтэй амьдрах арга гэж би боддог.

Унтлагын өрөөнд стриптиз хийхийг хүсдэг бүсгүйчүүдэд зөвлөхөд...?

Хамгийн нэгдүгээрт, өрөөгөө тийм хурц биш, бүдэг гэрэлтэй болгох хэрэгтэй. Бүдэг гэрэл л секси уур амьсгалыг бүрдүүлж чадна. Харин өрөөгөө лаагаар дүүргэхийг зөвлөхгүй байна. Яагаад гэвэл дотуур хувцсаа тайлаад шидэхэд гал гарах аюултай шүү дээ. Харин хоёрдугаарт сайн дасгал сургуулилт хийж туршлагажих хэрэгтэй. Ямар ч стриптиз маш амархан харагддаг хирнээ, зөв хийж сурахын тулд дахин дахин, янз бүрийн байдлаар туршиж үзэх хэрэгтэй байдаг. Өөртөө хамгийн эвтэйхэн санагдаж байгаа, таалагдаж байгаа үйлдлээсээ эхлэ. Тэгээд төгс даашинз, төгс дотоожоо олох хүртлээ түүнийгээ давтаж үз. Дараа нь хөгжмөө сонго. Заавал хуучны дуу байх албагүй. Ямар ч дуун дээр тохируулж хийж болдог. Хамгийн гол нь тэр нь чамд утга учиртай, онцгой санагдах ёстой. Энэ бүхэн бол өөрийнхөө бие даасан байдал, жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ батлаж байгаа хэрэг. Хэрэв би найз залуудаа зориулж стриптиз үзүүлэхээр болвол тайзан дээр гарахдаа тавьдаг дууг сонгохгүй байх байсан.

Олон хүнд биш, ганцхан хүнд зориулж тайчахын сайхан нь хүссэнээрээ чөлөөтэй хөдөлж болдог. Бас тайзан дээр гараад 1000 хүнтэй харьцахаас илүү дотно чөлөөтэй холбоог бүжиглэж байхдаа тогтоож болно. Тайчих клубт ажиллаж байхад хүртэл надад эн л дутагдаж байсан. Би үзэгчийнхээ яг нүд рүү харж байгаад, бүжгээрээ харьцах дуртай юм л даа. Ер нь янаглах урлаг гэдэг маш онцгой зүйл.

Гоолингоогийн сриптизийн зөвлөгөө

Сэтгэл гижигдэм хүлээлт
Эхлээд хайртдаа хүлээлт үүсгэхийн тулд өглөө нь эсвэл өдөр цайны цагаар түүн рүү утасд. Тэгээд түүнд шампанск аваад , орой гэхэд мөсөнд хийгээд бэлэн болгосон байхыг даалгаарай. Гэр лүүгээ очихоос 10 минутын өмнө түүн рүү залгаж, ширээн дээр бэлдэж тавьсан CD-г тавьж эхлүүлэхийг хүс. Яагаад гэвэл чамайг яг хаалгаар ороход чинь хөгжим эгшиглэж байх ёстой юм. Мөн түүнд гэрлээ бүдэгсгээд, буйдан дээрээ сууж байхыг “тушаах”-аа мартав аа. Одоо гүнзгий амьсгаа аваад...

Хүсэл төрүүлэм алхаа
Хаалгаа ширүүхэн онгойлгоод (гэхдээ танхай этгээд орж ирж байгаа юм шиг биш шүү), гар цүнхээ үүдний хавьд шидлэж орхи. Хэрэв таны хайрт буйдан дээрээ сууж амжаагүй байвал, түүнийг цээжнээс нь түлхээд суулга. Тэгээд таазаа үл ялиг хаялаж, эрүүгээ доошлуулж, харцаа хурцатган өөдөөс нь алх. Ингэхдээ нэг хөлөө нөгөө хөлнийхөө яг урд тавьж, сул хаяарай. Цээжээ төвийлгөж, өөрөөрөө бахарха. Таны биеэ яаж авч яваагаас бүх юм шалтгаална. (Энэ хооронд хундага шампаск ууж болох л юм)

Ороолтоороо тогло
Танд торгомог алчуур, эсвэл өдөн ороолт хэрэгтэй. Ороолтоо хүзүүнээсээ аваад, гараараа гүйлгэж, хоёр гартаа тоглонгуй барь. Ороолтоо гэнэ гэнэ хүчтэй хоёр тийш татаад, түүн рүү инээмсэглэ. Дараа нь буцаад ороолттойгоо зөөлөн харьц. Энэ нь түүнд таныг ямар ширүүхэн, атлаа энхрий хонгор нь байж чадахыг харуулах болно. Ороолтныхоо хоёр үзүүрээс бариад, хотойсон нурууныхаа хойгуур татвал бүр сайхан харагдана. Чи ороолтоо яаж ч ашигласан болно. Түүний нүдийг боож, хүзүүгээр нь ороож өөртөө татаарай. Хэрэв тэр хангалттай сайн хүү байж чадвал гарыг нь ортой хүлээд...амрагийн амтыг эдлүүл.

Хүрмээ тайлv
Таны хүрэм, эсвэл цамц товчтой байвал зүгээр. Гэхдээ цахилгаантай байсан ч болно. Хамгийн гол нь та маш удаахан тайлах ёстой. Нэг нэгээр нь товчоо тайлах зуур, цамцны чинь цаанаас цухуйж эхлэх хөхний чинь багахан хэсэг түүнийг мансууруулах шидтэй. Бүх товчийг нь тайлчихаад мөрнийхөө дагуу зөөлөн гулсуулж унагаа. (Яг Титаник дээр Рөүз цамцаа тайлж унагаадаг шиг) Эсвэл түүн лүү нуруугаа харуулж байгаад, нэг гараа эхэлж тайлан, цээжээ халхалсан чигээрээ нөгөө гараа тайлж болно. Хоёр гараараа цээжээ дарж байгаад, хайрт руугаа эргэж хараарай.

Богино банзал баяртай!
Түүн лүү мөрөн дээгүүрээ эргэж хараад, банзалныхаа цахилгааныг аль болох улаан тайл. Тайлах зуураа өгзгөө тонтойлгож, нуруугаа хотойлгоорой.

Өндөр өсгийтийн тухайд
Цахилгаантай, үдээстэй, оломтой гуталнаас зайлсхий. Хөнгөхөн нь аргагүй мултардаг гутал өмс. Кинон дээр урт түрийтэй, платформ өмсдөг ш дээ гэж бодож магадгүй. Гэхдээ эхний удаад хэрэггүй. Таныг өнөөхөө тайлах гэсээр байтал хамаг юм нурж орхино.

Трикогоо тайл
Түүний нүд лүү тачаангуй харсан чигтээ, нэг хөлөө сандалны түшлэг дээр тавь. Татуурганаас н салгаж байгаад, хоёр гараараа шилбээ дагуулан зөөлөн гулсуулж тайл. Трикогоо шагайн дээрээ очтол гулгуулж буулгасаар бай, энэ үед таны өгзөг өргөгдөх болно. Тайлж дуусаад хүсвэл түүний хамарны урдуур өнгөрүүлж болно. Тэр таны биений анхилам үнэрийг үнэртмэгцээ дараагийн үзэгдэл юу байхыг тэсэн ядан хүлээнэ.

Хөхөвчөө тайл
Стриптиз үзүүлнэ гэдэг бол бэлэгний боодлыг аажмаар тайлахтай адил. Түүний нүүр лүү харж байгаад, мөрөвчийг зөөлөн, удаанаар тайл. Хөхөвчнийхөө дэгээг тайлсны дараа шууд тайлалгүй, хөхөө хоёр гараараа таглаж, цаашаа шид. Хөхөвчөө шидсэнийхээ дараа хөхнөөсөө гараа аажим аажмаар салга. Одоо харин хөхнийхөө толгойгоор тоглож болно.

Дараагийнх нь дотоож!
Бие засах өрөөнд орсон юм шиг шууд унагааж болохгүй. Дотоожны цаана л гол оньс агуулагдаж байгаа шүү дээ. Хөлөө аль болох оролцуулахыг бодоорой. Дотоожныхоо дотогшоо зөвхөн хоёр гарынхаа эрхий хурууг хийж, биенээсээ хөндийрүүл. Аажмаар гулсуулж байгаа маягтайгаар гуяныхаа дагуу тайлна. Ингэхдээ биеэ дагаж хөдөлгөөрэй. Дотоожоо шилбэнийхээ хавьд аваачмагцаа дээшээ бос. Одоо түүн лүү зөөлөн зөөлөн алхаж оч.

Ялалтын далбаа
Та түүнд ойртож очсон ч өөрөө түрүүлж үнсэх ёсгүй. Тэр өөрөө тэсвэр алдан тань луу дайрах учиртай юм. Тиймээс түүнийг хүрж иртэл өөрийнхөө биеэр, мөн түүний биеэр тогло. Удахгүй та “ялалтын далбаа”-г атгах болно. Тэр таны секси үзүлбрийн өмнө гулдайн унаж, цагаан тугаа өргөх вий.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(805)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com