ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Угаалгын өрөөнд хийж болох 10 секси үйлдэл

Хайр & секс  | 2011 / 12 / 14

Тэнд таныг хэн ч харахгүй. Гэрт олон хүмүүс цугларсан үед ч, та зөвхөн “өөртэйгөө” цуг байхыг хүсвэл биеийн тосны нялуун үнэр үнэртсэн угаалгын өрөөгөө зорьж болно. Хамгийн секси мөрөөдлүүдээ хэрэгжүүлэх бяцхан тачаангуй “нуувч”-инд бид юу хийж болох вэ:

Угаалгын өрөөнд хийж болох 10 секси үйлдэл

1. Биеэ энхрийл
Өөрийнхөө биенд бүрэн массаж хийж өг. Бүрэн нүцгэлээд гарынхаа хоёр алган дээр хангалттай хэмжээний биеийн тос авч байгаад эхлээд шилбэнээсээ дээш гуяа дагуулан түрх. Дараа нь өгзөг, нуруу, хөхөндөө түрхээд хамгийн сүүлд хүзүүгээ зөөлөн гараараа энхрийл. Өөрийнхөө биеийг энхрийлж байхдаа та гараа хайртынхаа, эсвэл хэн нэг мөрөөдлийнхөө залуугийн гарыг байна гэж төсөөлөөрэй. Эрчүүд таны биед хүрээд яг ямар мэдрэмж авдгийг олж мэд. Та өөртөө улам бүр дурлах болно.

2. Сарнайн дэлбээнд шумба
Тайван Бямба гаригийн үдшийг ванн дүүрэн хөөсгүйгээр яаж төсөөлөх билээ? Анхилам үнэртэй хөөсөөр ваннаа дүүргэж хэвт. Жижиг лаагаар угаалгын өрөөгөө тойруулж тавиад гэрлээ унтраавал жинхэнэ амралт болж чадна. Дэргэдээ хундага улаан дарс тавьж бага багаар шимээрэй. Цэцэг байвал дэлбээгээр нь ваннаа дүүргэж байгаад дотор нь шунга.

3. Утсан секс хий
Хөөсөөр дүүргэсэн ваннан дотор хэвтээд дарс шимж байгаа нүцгэн бүсгүйн толгойд юу эс орж ирэх вэ? Та энэ дүрсгүйтлээ хайртдаа мэдэгдүүлэхийг хүсч байвал утсаа шүүрч аваад өөрийгөө яг одоо юу хийж байгаагаа “илтгэ”. Шимсэн сархад чинь таны хоолойг улам секси болгосон байгаа. Хэрэв ичээд байвал эхлээд жирийн яриагаар эхлүүл. Дараа нь “Чи миний юу хийж байгааг таа даа?” гэж хэлээрэй. Түүнийг таахгүй байвал “Арай илүү секси юм бод” гэж хэл. Таасных нь дараа утсан секс хий. Анхны оролдлого бүтэлгүйтэх гээд ирвэл мессежээр түүн рүү өөрийнхөө хийсэн халуухан үйлдлүүдийн талаар бичиж явуулаарай. Ямар хариу ирэхийг нь төсөөлж байна уу?

4. Жинхэнээсээ секс хий
Бүх хүний нүднээс хол бяцхан өрөөгөө түүнтэйгээ хуваалцая. Хайрттайгаа цуг шүршүүрт орж бие биенийхээ биеийн бүх хэсгийг угааж өг. Шүршүүрт секс хийхэд та хоёрт бага зэрэг зориулалтын тос хэрэг болж магадгүй шүү. Зөвхөн гэрийн ч биш рестораны амралтын өрөөний усыг гоожуулж хаалгаа түгжиж байгаад, хайрттайгаа амжуулаад авсан ч болно. Дараа нь та хоёр тэр рестораны хажуугаар гарах болгондоо бие биенээ хачин их хүсч эхлэхээ мэдээд гайхав аа.

5. Нүцгэн биеэ алдаршуул (өөртөө)
Хөгжмөө чангалж байгаад угаалгын өрөөнийхөө толинд биеийнхээ бүх хэсгийг анхааралтай ажигла. Ингэхдээ өөртөө таалагддаггүй хэсэг дээрээ биш, таалагддаг хэсэг дээрээ илүү их цаг зарцуулаарай. Яаж зогсож, яаж харж, нүцгэн байхдаа ямар үйлдэл хийвэл илүү тачаангуй харагддаг болохоо өөртөө нээ.

6. Зургаа авахуул
Сэтгүүлийн зураг авалтанд оролцож байна гэж өөрийгөө төсөөлөөд, хамгийн секси харцаа ил гаргаж зураг авахуул. Аппаратаа тольны тавиар дээр тавьж, секундыг нь 5 дээр тааруулаад, ванны том алчуураар зөвхөн цээжин хэсгээ халхалж, нуруугаа харуулсан хэсгээр зогсож авахуулаад үзээрэй. Ингэхдээ хойшоогоо үл ялиг сахилгагүй харц шидлэн харсан байвал зүгээр. Эсвэл гэрийнхээ торгомсог халаадыг нөмрөөд хөх болон гуя хэсгээ ил гарган, уруулаа ув улаанаар будаж авахуулж болно.

7. Авсан зурагнуудаа түүн лүү илгээ
Хэрэв та хоёр одоохондоо тусдаа амьдарч байгаа бол өөрийнхөө авахуулсан зурагнуудыг түүн лүү илгээгээд зурвас дээр нь “wanna play?” гэж бичээд илгээ. Мөн дотуур хувцаснуудаа тайлж шалан дээр хаяад, түүнийхээ зургийг аваад “хөхөвч, дотоожоо тайлчихлаа, ирж өмсүүлж өгөхгүй юм уу?” гэж бичээд явуулаарай.

8. Хайрын зурвас үлдээ
Хайртыгаа шүршүүрт орж байхад нь сэмээрхэн ороод, халуун усны ууранд цантсан тольны шилэн дээр “Нүцгэн чигээрээ гараад ирээрэй. Хүлээж байя” гэж бичиж үлдээ. Толь нь цантаагүй байвал уруулын будгаар бичсэн ч болно. Түүнийг нойтон ус дуслуулсаар тэсэж ядан гарч ирэхэд нь та дуртай дотуур хувцсаа өмсөөд хүлээж байгтун.

9. Өөрийгөө “баярлуул”
Шүршүүрийн даралтат усаар өөртөө гар хангалга хий. Таны сэрлийн цэгийг ямар ч эр хүнээс илүү мэдэх гайхалтай амраг бол та өөрөө.

10. “Намайг эзэмдэх чиний сэтгэл”, эсвэл “Touch my body”-г дуул
Хөршийн халуухан залууд сонсогдохоор байвал бүр сайн. Эсвэл зөвхөн өөрийгөө энхрийлэхдээ зориулж дуулсан ч болно. Гэхдээ үүнийг гэртээ ганцаараа байхдаа л хийхээ мартуузай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(354)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com