ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ 12 дугаар сарын зурхай

Зурхай  | 2011 / 11 / 30

2011 нэртэй уртхан аяллын төгсгөлийн хэсэг танд юу санал болгож байна вэ? Хайр дурлал, эсвэл мөнгөөр бялхсан газрыг уу? Ирэх сарынхаа зурхайг уншиж, оныг хэрхэн үдэх төлөвлөгөөгөө гаргаарай.

Энэ 12 дугаар сарын зурхай

Хонь

Та энэ сард “амьдралынхаа гол дүр” байж чадна. Таны ордонд сугар, марс гариг хоёул орж байна. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу? Та өөрийнхөө удаан хайсан харилцааг олно. Эсвэл та өөр хэний ч явж үзээгүй, магадгүй явахыг хүсэхгүй замаар, явахыг хүсэхгүй газар луу зоригтой, шийдэмгий нь аргагүй явна. Мөн та тэгж зарим нэг зүйлээ золиослосныхоо ачаар их хэмжээний мөнгө олох болно. Амьдрал ч сайхан сонсогдож байа шүү. Хэрэв таны хуучин харилцаа бэрхшээлтэй тулгарсан бол бага зэрэг догдлол, гал нэмж өгөхийг бодоорой. Мөн та сарын дундуур үг хэлэндээ хямгатай бай. Өөрийнхөө үгэнд ороогдож мэднэ. Ажилдаа амжилт гаргахыг хүсвэл бусдаас өрсөхийн оронд тэдэнтэй хамтрах гээд үзээрэй. Гэр бүлийн хэн нэгэн таныг гайхшруулах үйлдлийг хийнэ. Түүнд хэтэрхий шүүмжлэлтэй хандаад хэрэггүй. Ерөнхийдөө тайван тогтвортой сар байх болно. 21-ны хавьцаа таныг том өөрчлөлт хүлээж байж мэднэ. Сэрэмжтэй бай. Гэхдээ энэ өөрчлөлт таныг өөрийнхөө дотоод хүчийг дайчлахад тусална.

Үхэр

Энэ сард та зөвхөн хөрөнгө мөнгөндөө л санаа тавина. Яг одоогийн нөхцөл байдалд танд тэр л чухал байна. Бусад зүйл аяндаа болох учраас бүү зов. Гэхдээ ганц бие үхрүүдийг эрсдэлтэй алхам хийгээд үз гэж зөвлөх байна. Эсрэг хүйстэнтэйгээ ярилцах айдсаа давахгүйгээр та амжилт олохгүй. Та энэ сард өөрийнхөө хүч чадлыг мэдэрч, улам бүр дээшээ тэмүүлж, урамших болно. Бусад хүмүүс таныг дутуу үнэлж эсвэл басаж магадгүй. Бүү санаа зов. Тэд тэгэх ч ёстой юм. Хүмүүсийн ширүүн үгний ачаар та илүү сайн хурцлагдах болно. Ялангуяа 12 дугаар сарын 6-ны үе бол хорвоо таныг шалгах үе юм. Гэрлэх гэж байгаа бол хорон санаат найз нөхдөөс хол бай. Тэд яс хаяж магадгүй.

Ихэр

Та өөрийнхөө оюун ухаан, зүрх сэтгэлийг бусдад илэрхийлэхийг хүснэ. Танд бодож явдаг зүйлээ хүмүүсээр үнэлүүлж, хэлсэн үгээ хүмүүст ойлгуулах хэрэгцээ хамгийн их байна. Тиймдээ ч энэ сард та олон хүмүүсийн анхаарлын төвд байх болно. Та бодож байгаагаасаа олон хүнд үлгэр дууриал болж болох тул хичээгээрэй. Хэрэв та одоогийнхоо харилцаанаас уйдаж эхлээд байгаа бол, дурлалаа сэргээх нь таны өөрийн үүрэг. Тэгэхгүй бол та төрөлхийн зангаараа өөр газраас романс хайгаад эхэлж магадгүй. Хэрэв та сэтгэл санаагаа эрүүлж байлгаж, аливаа юмны сайн талыг нь олж харвал юуг ч даваад л гарна. Зарим зүйл харагдаж байгаагаасаа хавьгүй хялбар байдаг. Та өөрийнхөө хамгийн том зорилго тэмүүллийг ойр дотныхондоо хүлээн зөвшөөрүүлэх нь чухал. Та энэ сард бага хугацаанд ихийг амжуулна. Нар таны дээр ээж байна. Хувийн эерэг чанаруудаа тодотго.

Мэлхий

Мэлхийнхэн энэ сард ажил мэргэжлийн талд нилээдгүй анхаарал хандуулна. Та хамт олон,бүлгийнхээ тэргүүн нь байхыг хүсэх болно. Жижиг гажуудлыг ч тэр дор нь засччадвал дараа нь үүсэх том асуудлаас ангижирна. Хайр дурлалын тал дээр та бусдын үгийг сонсох хэрэггүй. Өөрийнхөө зөн совинд найд. Та хүүхдүүддээ итгээгүйнхээ улмаас бухимдаж өөрийгөө дэмий зовоож магадгүй. Та эсрэг хүйстнүүдийнхээ анхаарлын төвд байх болно. Дахиж өр тавих хэрэггүй. Санхүүгээ хяналтанд байлга. Гэр бүлийнхнийхээ сэтгэлзүйг нарийн мэдэрч ойлгохыг хичээ. Энэ сарын 21-нээс танд сайхан үйл явдлууд тохиолдсоор он гаргана.

Арслан

Баярлахдаа бэлд! Учир нь таны орд энэ сард гайхалтай байрлалд байна. Маш олон эрх мэдэлтнүд, өндөр албан тушаалтан, эсвэл таны хүндэлдэг хүмүүс таньтай яриа өрнүүлэхийг хүснэ. Тиймээс одооноос алтан титмээ зүүхэд бэлд. Хайр дурлалын тал дээр та өөрийнхөө зөрүүд зангаас болж хүссэн зүйлийнхээ ирэх замд саад хийгээд байж магадгүй. Буруугаа хүлээн зөвшөөр. Одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүл, эцсийг нь үзэхээс нааш үр дүнг нь харах боломжгүй шүү дээ. Бусдын зөвлөгөөг эелдгээр хүлээж ав, гэхдээ энэ таны амьдрал гэдгийг бүү март. Аяллаар явахад, ирэх жилийнхээ төлөвлөгөө зорилтыг тодорхойлоход таатай сар. Эхний долоо хоногууд бага зэрэг зөрчилтэй байж магадгүй, гэхдээ өдөр ирэх тусам таныг улам аз жаргалтай болгох үйл явдлууд тохиолдоно.

Охин

Өөрийгөө тодорхойлох хэрэгцээ танд байна. Бусдын нүдэнд зөв харагдаж байж та тохирох имиджээ бүрдүүлнэ. Амжилтанд хүрьегэж бодож байгаа бол гаднах төрхөөсөө эхлэн өөртөө дүгнэлт хий. Та ойрын өдрүүдэд өөртөө хир анхаарал тавьж байгаа вэ? Дараа нь сэтгэлээ чагна. Амьдрал таныг залхааж байна уу? Хэрэв тийм бол бясалгал хийж тайвшир. Хэрэв таны хайр дурлалын харилцаанд итгэлцэл байхгүй бол хол замыг туулахгүй. Та ч түүний, тэр ч таны өнгөрсөн амьдралын талаар мартах ёстой. Ажил хэргийн хувьд та төсөөлөөгүй газраас магтаал сонсоно. Мөнгөө юунд зарцуулахаа та өөрөө л мэднэ. Энэ сарын 2, 30 хоёрт том шийдвэр гаргахаас зайлсхий.

Жинлүүр

Таны өнөөдөр хийсэн юм маргаашийг чинь бүтээнэ. Та одоогийнхоо хамт олныг өргөжүүл, эсвэл тэдэнтэй илүү ойр ажиллдаг бол. Та энэ сард дан өөрийнхөө сонгосон замаар явбал эрсдэлтэй. Тийм учраас хүмүүстэй хамтар. Та одоог хүртэл жинхэнэ хайраа олоогүй байгаа бол түүнийг зөв газраас хайдаг эсэхээ бодоорой. Таны санхүүгийн байдал бага багаар өссөөр л байгаа. Чамлахаар чанга атга. Ирэх хэдэн сар танд угаасаа ээлтэй байх болно. Та энэ сард томоотой байж, “үгэнд орж” сурна. Зөрүүд зангаа засна гэсэн үг. Эхний долоо хоногт таны эргэн тойрныхон эмзэг байх тул болгоомжтой бай. Ганцаардаж байвал хүмүүст таньтай хамт байх боломжийг олго. Та үнэндээ өөрөө л тэнээс зугатаагаад байна.

Хилэнц

Удаан хугацаанд биелэх хүсэлд хамаг энергээ барах хэрэггүй. Биелэнэ гэдэгт нь итгээд яарахаа боль. Хүнд дурлах сайхан л даа, гэвч хэрэв энэ бүхэн таныг зовоогоод байвал өөрөөсөө хэрэгтэй асуултыг асууж, бодит байдалтай зоригтойгоор нүүр тул. Таныг хүмүүс бодож байгаагаас чинь илүү үнэлдэг.Тиймээс сонирхолтой ажлынхаа дагуу шинэ туршлага хуримтлуулвал сарын эцэст шагналыг нь амсана. Таниас илүү мөнгө олж байгаа нэгэнд бүү атаарх. Өөртөө байгаадаа сэтгэл хангалуун бай. Танд маш олон зүйлийг амжуулах шаардлага гарна. 10-даас та өөрийнхөө сэтгэл санааг ч, ажил мэргэжлээ ч сайжруулах тал дээр илүү анхаарч эхэлнэ. Зүгээр л урсгалаараа хөвөх гэсэн хүслийг чинь эргэн тойрныхон чинь ойлгохгүй.

Нум

Та хүмүүстэй харилцах тал дээр нуран унаж мэднэ. Энэ нь таныг өөртөө итгэлгүй ч болгож магадгүй. Үсээ зулгааж, уучлал эрэх хэрэггүй. Танд сайхан цэвэр агаар, юм бодох орон зай хэрэгтэй байна. Сэтгэлийнхээ шарханд эмзэг хандаж магадгүй. Таны өнгөрсөн өдрүүдийн турш өөрийгөө дайчилсны чинь үр дүн сарын төгсгөлөөр ирнэ. Танд одоогийнхоо хүрсэн цэгээс бүр цааш явах хүч хангалттай байна. Өөрийгөө эрхлүүлмээр санагдвал мөнгө үрэхээс бүү ай. Сарын эхэнд амьдрал донсолгож магадгүй. Зүрх сэтгэл чинь уймарч юу хүсч байгаагаа мэдэхээ болино. Гэхдээ тун удахгүй бүх юм хэвийн байдалдаа орно. Ийм юм болж л байдаг учраас тайвшир. Хурдан шийдэлд хүрч, зорьсон ажлуудаа шууд гүйцэтгэж эхэл. Боломж дахиж ирэхгүй.

Матар

Танд байгаа мөнгө алга болчихгүй учраас тэднийг өөрийнхөө дэргэд хориод байлгүй банкинд хийгээд март. Орлого зарлагаа тооцож, цалингийнхаа 20 хувийг ч болов гэр бүлийнхээ баярлуулахад зарцуул. Мөн зарим хэсгээр нь хувьцаа худалдаж авч болох юм. Энэ сард таниас гарах, таньд орох мөнгөний эргэлт сайн байна. Сарын дундуур сайн мэдээ сонсохдоо бэлэн бай. Жаахан тэвчээртэй байвал хайртай хүн чинь таныг уучилж 12 дугаар сарын 10-даас бүх зүйл сайжирна. Энэ чигтээ явсаар сарын төгсгөлд та гялалзах болно. Боломжийг ашиглаж төвөгтэй асуудлуудаа 12-20-ны хооронд шийд.

Хумх

Юу таныг өөрөөсөө ингэтлээ уйдахад хүргэв? Таны үс, амьдралыг үзэх үзэл, алхаа гишгээ, эсвэл хайр дурлалын амьдрал чинь уу? Магадгүй эд бүгдээрээ ч таныг ингэж урвайхад нөлөөлсөн байх. Энэ сард та гэр бүл, ажи, найз нөхдийнхөө хүрээнээс шинэ мэдээ сонсоно. Хайр дурлалынхаа алдагдсан очийг эргүүлж олохын тулд эрсдэлтэй алхам хийхэд илүүдэхгүй. Хийж байгаа ажилдаа зүрх сэтгэлээ бүрэн зориулахгүй цагт танд ашиг тусаа өгөхгүй. Та яг одоо алтны уурхай дээр сууж байгаа учраас юм атгаад босохыг бод. 23-наас таны санхүүгийн амьдрал хүндэрч магад. Аяллаар явбал ухаан санаагаа цэвэрлэж чадна. Уг нь та энэ сард бүх салбарт шийдэмгий, том алхмуудыг хийх нь дээр боловч таны дотоод байдал тогтуун тайван байгаа учраас ингэж чадах эсэх нь тодорхойгүй.

Загас

Өөртөө байгаа бурхнаас заяасан бэлгүүдийг тодотго. Тэгж чадвал та илүү хүчтэй болно. Энэ сард бүх зүйлийг төлөвлөх гэж бүү хичээ. Өөрийнхөө бодлыг сонсож, юм бичиж, хүмүүстэй ярилцаж, орлого зарлагаа тооцоход цаг гарга. Тань луу хүсэн хүлээсэн сайхан зүйл чинь очиж явна. Бусад хүмүүсээр хайр дурлалынхаа амьдралыг бүү заалга. Хамгийн гол нь та өөрөө юу хүсч байгаа нь чухал. Хэрэв юу хүсч байгаагаа ойлгохгүй байвал 10-даас ойлгож эхэлнэ. Шинэ ажилд орох нь танд эрч хүчийг өгөх нь үүнээс үүдэлтэй бага сага золиос, хохиролуудад бэлэн бай. Мөнгө олохдоо, өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлийг барьж ав. Тэгвэл 19-дөөс танд их хэмжээний орлого хялбархан орж ирнэ. Шаардлагагүй бол аяллаар бүү яв. Хий дэмий зардал болно. Удаан хугацаанд яригдсан зүйлийг нэг тийш болгоход эхний долоо хоног тохиромжтой. 12 сарын 2-ны хавьд юм тийм ч сайнгүй байгаа мэт санагдана. Гэхдээ таны гаргасан бүхэн хэд дахин үржиж ирнэ. Удахгүй.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(261)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Жинхэнэ найзын “жинтэй” зөвлөдөг аргууд
    би лав зовлодоггуи оориинхоо бодлоо л хэлдэг харамсалтаи н тэр н зовлогоо болоод хэрэгжээд бдаг. Хүмүүст жишээ нь ямар хүн таарах эсэхийг хэлдэг хэрнээ өөртөө тэгж дүгнэж чаддаггүй.
  • Заяаны ханьтай учирсны чинь 10 баталгаа
    utgagui yum saraachaad. hereg bolgoj unshsan chini. humuus helehdee ihenhdee ene hun gesen medremj l tordog gej yaridag. tuunees naad durdsan yumnuudiig chini neg n ch durdaj bgaagui. Ingej bodsonuud bol iluu tolgoigooroo yum uu ayulgui bdlaa harj shiidver gargaj gerlej bna gesen ug.
  • Надад огт итгэдэггүй юм шиг байх юм
    ter door aigaad bgaa hun ger oron naiz nohod bdag bol iim hun bna aigaad bna gej unenee hel tednii demjleg av. tuunees gadna aih hereggui. ternii surduulgiig temdeglej avaad l bai. yer n haritsahgui olohgui bh gazar luu och. Iim uyed aih hereggui . Gol n aigaad bgaa bolohoor l chi ternii atgand n bgaa haragdaad bgaa yum. ene bol yag gemt hergiin setgehui shuu. bitgii ai. holboogoo tasal ul moroo balla oorchil.
  • Надад огт итгэдэггүй юм шиг байх юм
    20 jil ingej amidardag doorh avgai unen archaagui avgai yum daa, teriigee bas boloogui yamar neg yum zoliosloh yostoi geed nerlechihne. tegj yarih yum bol ugtaa huchirhiilegch huchirhiilel 2-iig oorsdoo bii bolgodog n uun shig avgai nar yum. tuunees eregtei hun ch ehees torohdoo tiim bgaagui n lavtai. gerleed nogoo taltaigaa amidrahad l uuseh zuil tegeheer evgaigiin ooriinh n buruu
  • “Нууц”-ыг хэрэгжүүлсэн “нууц биш” аргууд
    Goyo yumaa
  • Та жирэмсэн болсноо яаж мэдэх вэ?
    Jiremsnii ehnii 1.2 sartaid huu ohin todorhoildog test baidag gej sonsson. Ter testiig haanaas abah bolomjtoi boloo? Helj ugch tuslaach
  • Суугаад алдах уу, яваад алдах уу?
    bi yg l ene asuudalt sariin omno tulgarsan. Tom companyd tuslahaar ajillaj bsan. Hezee deeshee tushaal ahina gj bodj durgui ajillaa hiih bilee dee. Nas zaluu tatlaa tutleegui bgaa deeree oorinhoo moroodliig yagd biyluuulj bolohgui gj, bas neg l amidrah ene amidralaa tiim sonirholgui ajliiig hij ymar ch bayr baysalguigeer amirdah ym gj uu . Ene ajlaas bolj bi ooriinhoo unet zuilsiig toolgui denduuu uhaangui ybsnaa medeed l orgodloo ogood l garsan daa.Oooriinhooo hussenee hiij. oroi untahdaa margaash tiim ym hiine dee ged toloblood ogloo durt ajlaa hiih ged yarn garh uneheer saihn shuu. Magdgui bi ooriin ajlaasaa garsndaa daraa harmsch medh ch odoo bi az jargalt bna. Zorigt ybad l uz suugad huleej bsnaas l deer bh.
  • Сүүлдээ гэр рүүгээ явмааргүй санагдах юм
    oooroo ajiltai mergejiltei yum chine huuhdee 24/7 tsetserlegt ogood ch hamaagui saloo.iim hun zasrana gej HEZEE ch bdagggui yum shuu.Er ni l ehneree zodoj bgaa hun adguus l gesen ug.huuhde orowdood gedeg ugeer shaltgaan hiiged demii shuu.manai aaw eej hoyr bas ingeed salsan gehde odoo bi eejiigee zowtgodog shdee aawtai amidarsan bol nasaaraa zowoh bsan bh gej bodood bdiin.
  • Би 40 гарсан, ганц бие, аз жаргалтай бүсгүй
    Hvn bolj tursnii utga uchir hairlaj hairluulhad l orshdog gj boddog. Ylanguya emegtei hvn hevliidee haluun ami teej eej bolno gdg aguu zuil. Hamgiin chuhal n hairaar dvvren amidral l utga uchirtai. hichneen bayn bailaa gd heneer ch hairluulj chadahgui uur busdad hairaa ugch halamjilj chadahgui amidrana gdg utgagui. tegeheer zuvhun neg talruu n tuilshrah utgagui. ali aliniine zohitsuulad ajlaa ch hiiged amidrlaa ch zohiogood amidrahad l ter shan bolovuu
  • Жинхэнэ найзын “жинтэй” зөвлөдөг аргууд
    vnen yunmaa hed hongiin omno tarmjgvi jijghen zviles bolood nztaiga muudtsan haritsahgv baigaa ghde hajuud baiga ch gsen ene udaad minii zow bi tvrvvlj uuchlalt guihig hvsehgvi baigaa ch minii naiz l yum chin ged uuchlalt guinaa gej shiidlee minii huwid erhem hvn min yum shvv dee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com