ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хосууд хамтдаа хийж болох 7 үр дүнтэй дасгал

Хайр & секс  | 2011 / 11 / 25

Дасал болоогүй дасгалуудыг ганцаараа хийснээс хайрттайгаа хийвэл хамаагүй ханьтай. Мөн хосууд хамтдаа дасгал хийх нь тэднийг илүү дотносоход тусалж, эрүүл мэндийг нь сайжруулахаас гадна сексийн амьдралд нь ч эерэгээр нөлөөлдөг болох нь батлагджээ. Идэвхтэй хөдөлгөөн нь либидо, стамина хоёрыг ихэсгэж, тачаангуй чанарыг нэмэгдүүлдэг учраас тэр. Одоо та юугаа хүлээсэн юм бэ? Эдгээр 7 дасгалаас сонгож хийж эхлээрэй.

Хосууд хамтдаа хийж болох 7 үр дүнтэй дасгал

1. Холбоотой амьсгалын дасгал
Холбоотой амьсгалын дасгалыг та хоёр идэвхтэй хөдөлгөөнийхөө өмнө бие халаах журмаар хийж болно. Хайртынхаа өөдөөс харж, хоёр алгаа нийлүүлж зогсоно. Та алгыг нь нийлүүлсэн хоёр гараа тэр чигт нь дээш өргөнө. Одоо хамтрагч чинь таны гарын шууг дагуулан өөрийнхөө гарыг доош гүйлгэсээр таны хамгийн эхний байрлалд шилжинэ. Дараа нь та өөрийнхөө гарыг буулгаж түүний нүүрний хоёр талаар явуулаад мөн эхний байрлалд шилжинэ. Энэ үйлдлийг ээлжилж, наад зах нь 4 удаа хийгээрэй. Тайван, нэгэн хэмнэлээр амьсгалахаа мартуузай.

2. Хөлний сунгалт
Шалан дээр өөд өөдөөсөө харж сууна. Хоёулаа хөлөө том алцайгаад, улаа нийлүүлцгээнэ. Хамтрагчийнхаа гарыг урдаа атгана. Ээлжилж урагшаа бөхийнө. Нэг нь бөхийхөд, нөгөө нь гэдийх хэрэгтэй. Нэг сунгалтыг 10 секунд барихыг хичээгээрэй.

3. Жинтэй суулт
Энэ дасгал нь таны хайртад л үр дүн үзүүлэх байх. Гэхдээ санаа зоволтгүй ээ, бүсгүйчүүд ээ, энэ та нарт ч бас хөгжилтэй байх болно. Хайрт чинь таныг хоёр гар дээрээ дамнаж өргөөд, 6 удаа босч сууна.

4. Шууны галбир
Энэ дасгалд та хайртынхаа хүч чадлыг ашиглаж өөртөө эсэргүүцэл үзүүлэх юм. Том ванны алчуурыг дэлгэж хоёр үзүүрийг нь гартаа барина. Тэгээд та тэр хоёр үзүүрийг газарт хүртэл нь доош татна. Хамтрагч чинь алчуурны голоос дээш барина.

5. Бүжиглэх
Тэр найз хүүхнүүдтэй чинь цуг Зумбад явахыг хүсэхгүй л байгаа байх. Харин тэр таньтай ганцаарчилсан салсагийн, эсвэл өөр бүжгийн сургалтанд явахыг хүсч байгаа. Хамтдаа хийж болох хамгийн дотно дасгал бол бүжиг. Та хоёр бие биетэйгээ уусах болно.

6. Теннис
Зөвхөн теннис ч биш, цана, гольф, усан спорт зэрэг нь та хоёрт хамтдаа цагийг өнгөрөөх боломжийг олгоно. Мөн бие биетэйгээ өрсөлдөж, хөгжилтэй байж, үүнийхээ хажуугаар эрүүл мэндээ сайжруулаад авна гэсэн үг. Хайртдаа орондоо ч спортдоо ч ялагч нь гэдгийг мэдрүүлээрэй.

7. Йог
Йог нь хосуудын биеийг амрааж, булчинг суллаж, уян хатан байдлыг нэмэгдүүлэхээс гадна тэдний хооронд жижиг маргаан үүсэхээс сэргийлж чадна. Учир нь йог бол тайвшралын дасгал. Та хоёр нэг нэгдээ тэнцвэрээ олоход нь дэмжлэг болоорой.

Та хайрттайгаа цуг дасгал хийдэг үү?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(130)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com