ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сүүлэрсэн нөхрөө уучлах уу, яахав?

Хайр & секс  | 2011 / 11 / 25

Өнгөрсөн зууны эхэнд л гэхэд араар тавьсан нөхрөөсөө салах талаар бодож ч зүрхэлдэггүй байсан эмэгтэйчүүд харин орчин үед түүнийг өршөөх, салах эсэхээ өөрөө бие дааж шийддэг болсон. Гэхдээ дараа нь харамсахгүй байхаар шийдвэр гаргахад тань дараах зөвлөгөө тус болно.

Сүүлэрсэн нөхрөө уучлах уу, яахав?

Сэтгэл хөдлөлөө хяна
Сарнай Тэмүүлэн 2 гэрлээд 5 жил болж байгаа. Тэдний хамтын амьдрал саяхныг хүртэл хөгжилтэй, сонирхолтой, баяр баяслаар дүүрэн байлаа. Гэтэл гайт нэг өдөр Сарнай автын осолд орж эмнэлэгт хэвтэхэд хүрэв. Тун удалгүй Тэмүүлэнгийн ааш зан хувирч, эхнэрээ эргэж ирэх тоо нь цөөрч, ирсэн ч яарч өндөлзсөөр бушуухан явахын түүс болдог болжээ. Гэтэл “сайн санаат” хэн нэгнээс нь Сарнай нөхрөө нууц амрагтай болсныг мэдлээ. Тэрээр шоконд орж, хүнд хэцүү үед нь түүнээс урвасан нөхөртөө голдоо ортол гомдсон байна. Тэгээд нөхрөө эргэж ирэхэд нь бүгдийг мэдсэн учраас харахыг ч хүсэхгүй байгаа тухайгаа хэлжээ. Сарнай нөхөртөө хайртай, хэдийгээр тэр нь гаргасан алдаандаа харамсаж байгаагаа хэлж өршөөл гуйсан ч араар тавьсныг нь уучилж чадсангүй. Тэмүүлэн дахин хэд хэдэн удаа ирж эвлэрэхийг гуйсан ч Сарнай өөрийнхөө гаргасан салах шийдвэр дээр бат зогсчээ.

Он жилүүд улиран өнгөрч, хэд хэдэн нөхрөөс салсныхаа дараа Сарнай Тэмүүлэнгийн талаар огт өөр бодолтой болсон байлаа. “Тэр үед би түргэн зангаасаа болж салах шийдвэр гаргасандаа маш их харамсаж байна. Одоо бол би яасан ч тэгэхгүй байсан” гэж ярьж сууна.

Гэхдээ энэ нь араар тавьсан нөхрөө уучлах хэрэгтэй гэсэн үг биш. Тэгээд ч Сарнай нөхрөө уучилсан бол цаашид юу болох байсныг хэн ч мэдэхгүй.

Өөр нэг түүх сонирхъё. Уянгаа нөхөртэйгөө амьдраад 10 жил болж буй. Гэтэл нэг л өдөр нөхрийгөө нууц амрагтай болоод хагас жил болсныг мэджээ. Уянгаа нөхрийгөө хаяад явчих вий гэхээс айн тэр дор нь уучилж, түүнд маш их хайртайгаа хэлж, өөрийг нь хаяхгүй байхыг гуйж гувшжээ. Нөхөр нь салаагүй ч жилийн дараа түүнийг өөр нэг нууц амрагтай болсныг нь Уянгаа мэдэв. Дараа нь бас гурван ч хүүхэнтэй орооцолдож, эцсийн эцэст нэгнийг нь дагаад гэр бүлээ орхижээ.

Уянгаа тэр үед түүнийг уучилж, өөртөө хайргүй хүнээс болж өчнөөн цаг хугацаа, нэр хүндээ алдаж хохирсондоо одоог хүртэл харамссаар.

Араар тавьсан нөхрөө уучлах уу?
Хайртай хүн нь өөрөөс нь урвасныг мэдсэн ямар ч хүн тайван байж чаддаггүй, юу ч хийхээс буцахгүй болох нь элбэг. Гэхдээ л байдал нэгэнт иймдээ тулсан бол биеэ барихыг хичээж, уур хилэн, гомдол, ялангуяа ганцаараа үлдэх вий эсэн айдсаасаа болж ухаангүй шийдвэр гаргахын хэрэггүй.

Уур бухимдал өнгөрсний дараа хийсэн үйлдэлдээ харамсаж болзошгүй учраас аль болох ганцаараа байж, бүхнийг сайтар тунгаан бод. Араар тавилтын шалтгааныг нь мэдээгүй байж зөв шийдвэр гаргаж чадахгүй гэдгийг сана.

Бүхнийг сайтар тунгаан бод
Урнаа нөхрийгөө сүүлэрдэгийг санамсаргүй олж мэджээ. Ажил гарлаа, жаахан суух нь байна гэж утасдсан нөхөр нь машин дотроо өөр хүүхэнтэй үнсэлцээд сууж байгаа харагджээ. Хуурамч нөхөртэйгөө хэрүүл маргаан хийхийг Урнаа хүссэнгүй. Тэгээд зуслан дээрээ очиж хэд хонохдроо бүхнийг сайтар тунгаан бодоод шийдвэрээ гаргажээ. Нөхрийнх нь урвалт түүний нүдийг нээсэн болохыг тэрээр ухаарсан байна.

Учир нь тэр хоёрын харьцаа угаасаа л бага зэрэг ярвигтай, гэр бүлийнхээ амьдралыг сонирхолтой болгох гэсэн оролдлого нь нөхрийнх нь зүгээс ямар ч дэмжлэг авдаггүй байж. Бүсгүй энэ хүнтэй амьдрахыг хүсэхгүй, түүнд хайргүй юм байна гэдгээ ухаарчээ.

Тэрээр нөхөртэйгөө учир зүйгээр ярилцаад салсан байна. Урнаа үүндээ хэзээ ч харамсдаггүй бөгөөд нөхрийнх нь урвалт тэрний аль хэдийнээ гаргах ёстой байсан шийдвэрийгл гаргуулсан хэрэг.

Бас өөр тохиолдол ч байдаг...
Нөхөртэйгөө хэзээ ч муудалцдаггүй байсан болохоор нууц амрагтай болсныг мэдээд Туул ихэд гайхжээ. Гэр бүлийнх нь хувь заяатай холбоотой болохоор тэрээр энэ талаар нөхөртэйгөө илэн далангүй ярилцахаар шийдэв. Тэгээд энэ бүхэнд зарим талаар өөрөө буруутай болохыг ойлгожээ. Нөхөртэйгөө амьдарсан хэдэн жилд Туул өөрийгөө арчлахаа больж, сонирхож байсан зүйлсээ хаяж, нөхрөө халамжлах нь ч багассан байжээ. Тэрээр бүхий л анхаарлаа хүүхдүүддээ хандуулж, өөрийгөө гаргуунд нь хаясан байлаа. Нөхөр нь түүнд хайртай ч хамт амьдрахад уйтгартай болсон гэдгээ хэлжээ. Тэрээр урьдын хөгжилтэй, жавхаалаг Туулыг үгүйлж байлаа. Эхнэр нөхөр хоёр илэн далангүй сайтар ярилцаад гэр бүлээ аварч үлдэхийн тулд өөрчлөгдөхөөр шийджээ.

Туул гоо сайхандаа, нөхөр нь хүүхдүүддээ илүү анхаарал хандуулах болсноор тэд бие биенээ илүү ойлгож, сэтгэл хангалуун үлдэцгээж чадсан байна.

Хэрвээ та хууртагдсанаа мэдсэн бол зөвхөн сэтгэл хөдлөлөөр бүхнийг шийдэхээ азна. Тайвширсан хойноо нөхөртэйгөө ярилцаж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хий. Ихэнх тохиолдолд сүүлрэлт нь хос хоёрын харилцаанд үүссэн асуудлаас болсон байдаг бөгөөд харьцааг нь сайжруулж шинэ түвшинд гаргаж ч чадна, бас мухардалд орсон хосыг салгаж ч бас чадна.

Шийдвэр гаргахын өмнө өөртөө тавих асуултууд:
-Хэрвээ та ингэж шийдвэл юу болох вэ?
-Хэрвээ та ингэж шийдвэл юу болохгүй вэ?
-Хэрвээ та ингэхгүй бол юу болохгүй вэ?
-Хэрвээ та ингэхгүй бол юу болох вэ?
Энэ арга нь нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхээс гадна өөрийгөө илүү сайн ойлгож, өөрийнхөө далд ухамсраас хариулт авахад туслах болно.

Үлдээхийн тулд салах
Гэрлээ Тулгаа хоёр муудалцжээ. Муудалцсанаасаа болоод Тулгаа шөнийн клубт согттолоо ууж, хөнгөн явдалтай нэгэнтэй учир ургуулж орхижээ. Гэрлээ энэ тухай мэдэнгүүтээ уулзахгүй, утсаа авахгүй болжээ. Тулгаа буруугаа хүлээн гэмшиж, уучлахыг гуйж, хайртай гэдгээ хичнээн хэлэвч бүсгүй харьцаагаа таслана гэдэг дээрээ хатуу чанга зогссоор байлаа.

Хэсэг хугацааны дараа Гэрлээ Тулгаатай ярилцахыг зөвшөөрч, маргааныг шийддэг арга нь таалагдахгүй, хойшид ч гэсэн ингээд байх вий гэхээс айж байгаагаа хэлжээ. Хайртай бүсгүйнхээ итгэлийг эргүүлж олж авахын тулд Тулгаа багагүй хүч хөлс зарцуулсан бөгөөд эцсийн эцэст бүх зүйл сайнаар төгсжээ.

Гэрлээг алдахаас айсан Тулгаа ахиад өөр бүсгүйн тухай бодохоос ч айдаг болсон байна. . Харин Гэрлээгийн хувьд үнэн хэрэгтээ тэрээр Тулгааг уучилж чадах байсан ч тийм амархан бууж өгөхийг хүсээгүй аж. Хэрвээ би түүнийг тэр дор нь уучилсан бол тэр давраад ахиад л сүүлрэх байсан. Харин одоо бол намайг үнэхээр тоглоогүй юм байна гэдгийг ойлгож зохих шангаа хүртсэн гэжээ.

Тэгэхээр хэрвээ та сүүлэрсэн нөхрөө, найз залуугаа уучлахаар шийдсэн бол энэ тухай түүнд шууд хэлэх хэрэггүй. Хэтэрхий хурдан уучлах нь түүнд өөртөө бардамнах сэтгэл төрүүлж, маргааны дараа сүүлрэх нь гэм биш зан болж хувирахыг үгүйсгэх аргагүй.

Сүүлрэлтийн дараа яах вэ?
Сүүлрэлт нь хэлж биш хийсч ирдэг гай учраас түүнд урдаас бэлтгэх аргагүй, түүнийг мэдсэн хүний хэрхэхийг хэн ч тааж мэдэх аргагүй юм. Гэхдээ та ямар ч шийдвэр гаргасан байлаа гэсэн урвагчийг уучлах нь маш чухал. Энэ нь араар тавьсан хүндээ гэхээсээ мэхлэгдсэн хүндээ илүү чухал.

Мэдээж мэхлэгдсэнийхээ дараа хүмүүст болон хайранд итгэх итгэлээ эргүүлэн олж авахад хэцүү. Гэхдээ гомдол хилэнгээсээ хэдийчинээ түргэн сална, төдийчинээ хурдан амьдрал чинь хэвэндээ орж, зүрх чинь дахин хайрыг хүлээж авахад нээлттэй болно.

Хэрвээ та урвагчийгаа уучлахгүй бол салсан хойно ч гэсэн энэ харилцаа нь он жилээр урхагшиж таны сэтгэл санаанд нөлөөлж дарамт учруулсаар байх болно. Дараах дасгалыг хийснээр та зүрх сэтгэлээ гомдол шаналалаас чөлөөлөхөд тань тус болно.

1. Өөртөө эвтэйхнээр суугаад нүдээ аниад аман дотроо: “Би өнгөрсөн үеийнхээ ачааллаас өөрийгөө чөлөөлж байна. Намайг гомдоосон /нэр/-ийг би өршөөж байна. Тэрний надад хийсэн сайн үйл болгоны төлөө би түүнд талархаж байна. Бүх юм сайхан, миний сэтгэл санаа тайван байна.” гэж хэл. Үүнийг та тансаг үнэртэй ваннад орох үедээ юмуу эвтэйхэн зөөлөн сандалд суугаад намуухан хөгжим тавиад хийвэл бүр сайн. Хамгийн гол нь та тайван, биеэ сул тавьсан байх ёстой.

2. Нүдээ аниад аажмаар бүх булчингаа сулла. Тэгээд өөрийгөө бүгдийг захирсан, бүхний хайрыг булаасан, хүсэл бүхэн нь дороо биелэгддэг хатан хаан ч юм уу үзэсгэлэн гоо дагина мэтээр төсөөл. Таны зарц нар урвагчийг чинь бяцхан хүүхдийн дүрээр авч ирнэ. Тэр тан руу биширсэн харцаар харж, өөрийнхөө бурууг гэмшиж, ямар муу үйл хийснээ ухаарч, танаас өршөөл эрнэ. Уучилж өршөөсний тэмдэг болгож та түүнийг сарнайн дэлбээгээр хучиад “би чамайг өршөөж байна” гэж хэлэхэд тэрээр аз жаргалтайгаар инээмсэглэж таны энэрэнгүй сэтгэлийн төлөө танд талархана. Таны сэтгэл санаа сайхан, тайван болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(320)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2020-11-12
mnai nuxur sayxanaas aash zan oor bolood ert irdeg bsan hvn bvr oroi irdeg bolood tgd sayxan oor hvntei bolsoniig medlee bid hoyr 1nas garantai joohon hvvhedtei yma bi salah gheer hvvgee yaaj osgoh we yaaj amidrah gj zondoo bodloo hvvheddee uyagdaad salj chdahgvi ymshg bn bi yag yaah ystoi we

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com