ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жирэмсэн болсондоо баярлах 29 шалтгаан

Эрүүл мэнд  | 2011 / 11 / 17

Бидэнд бүгдэд нь хөл хүнд байх үедээ “Дахиж л жирэмслэхгүй юм шүү” гэж бодогдох үе байдаг. Магадгүй хоол хараад огиулахдаа, цүдгэр гэдэстэйгээ арай хийн сууж босохдоо та бага зэрэг бухимдаж мэднэ. Тиймээс жирэмсэн байна гэдэг тээр зовлон биш ховорхон олдох жаргал гэдгийг танд дахин сануулах гэсэн юм.

Жирэмсэн болсондоо баярлах 29 шалтгаан

1. Эхний хэдэн долоо хоногын турш, олонд зарлаагүй байх хугацаандаа та хоёр хоёулахнаа л тэр нандин, сайхан тохиолын талаар мэдсэн байх болно. Бусдаас нууцлах тэр амтат мөчүүд ямар их жаргалыг авчирна гээч?

2. Танд хүүхдээ мөрөөдөж, төсөөлж, үрийнхээ төлөө баяртайгаар төлөвлөгөө гаргах бүтэн 9 сар байна.

3. Жирэмсний хувцас сонгох мөчүүд. Өөр ямар ч хувцас таныг илүү өхөөрдөм, илүү гоо үзэсгэлэнтэй харагдуулж чадахгүй.

4. Танд одоо өөрийгөө эрхлүүлэх сайхан шалтаг бий боллоо. Анхилам үнэртэй бүлээн баннанд хэдэн цагаар ч хамаагүй хэвтэж, үрээ тээж байгаа хэвлийндээ зөөлөн иллэг хийж, хайраа мэдрүүлэхийн жаргал.

5. Гэр бүл, найз нөхөд, хамаатнууд чинь бүгд л танд өмнөхөөсөө илүү анхаарал тавьж, таныг хүндэлнэ. Хайрт чинь хүссэн бүхнийг чинь билүүлэхэд бэлэн байх болно. Зам гарахад хүртэл, жолооч нар инээмсэглээд таны төлөө дуртай нь аргагүй зогсоно.

6. Таныг гэр бүл, найз нөхдөөс гадна, төр хүртэл тусгайлан халамжлах болно.

7. Жирэмсэн байна гэдэг жин нэмэх тусмаа баярлах бүсгүй хүний ганц боломж.

8. Хэрэв энэ таны анхны хүүхэд бол, дараагийн 9 сард үд хүртэл хүссэнээрээ унтаж аваарай. Учир нь танд дараа нь тэгэх боломж тун цөөхөн гарна.

9. Олон, хөөрхөн хөхний даруулганууд шинээр худалдаж авах сайхан шалтаг.

10. Та саяхан нярайлсан хамаатныхаа эгч нартай өөрийн мэдэлгүй улам дотносох болно. Баяр хүргэе, та ээжүүдийн клубт үнэгүй элсчихлээ!

11. Сайхан мэдээнийхээ талаар дотны хүмүүстээ хэлэхэд тэдний царай нь хэрхэн гэрэлтэхийг та харах юм бол...

12. Шинэ чадваруудад суралцана! Оймс нэхэж, янз бүрийн хүүхдэд ээлтэй хоол хийж сурах гээд л...та нэг л мэдэхэд төрөл бүрийн шинэ зүйлийг туршиж үзэхийг хүсч байгаагаа мэдэрнэ.

13. Та өөрийнхөө ээжийг одоо л бүрэн ойлгож эхэлж байна.

14. Хүүхдийнхээ өрөөг чимэглэж бэлдэнэ гэдэг танд шинэ даашинз сонгохоос ч илүү баяр баясгалан авчирна.

15. Хүүхдийнхээ анхны хөдөлгөөнийг мэдрэх тэр мөчид, та өөртөө итгэж чадахгүй болтлоо их баярлана.

16. Хайртыгаа шоколадтай давхар зайрмаг, шарсан тахианд “зарах”-даа та анх удаа л тураах дэглэмийн талаар огт бодохгүй.

17. Магадгүй таны эцэг эх, өдийг хүртэл хадгалсаар ирсэн таны анхны бойтог, тоглоомыг гаргаж ирээд, бэлэглэнэ байх.

18. Хайрттайгаа өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоод аль болох олон удаа та цэвэр агаарт гарч, зугаална. Байгальтай илүү ойртоно гэсэн үг.

19. Хүүхэддээ том болсон хойно нь уншуулах гэж жирэмсний тэмдэглэл бичих жаргалтай өдрүүд.

20. Та хөөрхөн цүдгэр гэдсээ илээд, инээмсэглэнгээ зургаа авахуулаарай. Дараа нь ямар том гэдэстэй байснаа хараад та гайхах болно.

21. Хэвлийгээ илэнгээ хайртынхаа тэвэрт хэвтэхдээ та хайр гэгч бүхэл бүтэн шинэ амьдралыг бий болгодог гэдгийг мэдэрнэ.

22. Ирээдүйд юу ч боллоо гэсэн, гараас чинь хөтлөөд түших үртэй болж байгаа гэдгээ мэдэх сайхан.

23. Өдрөөс өдөрт томорч байгаа гэдсээ толинд хараад, тэнд дахиад нэг хүн бий болж байгаа гэдгийг мэдрэх.

24. “Миний охин/хүү ирээдүйд ерөнхий сайд/дуучин/мэс заслын эмч болох болно” хэмээн мөрөөдөх.

25. Сандарсан хоолойгоор “Ус гарчихсан!” гэж утсаар хайртыгаа дуудах мөч ч бас нандин.

26. Дөнгөж төрсөн нялх үрийнхээ нүд рүү харахын төдийд л таны цээж багтамгүй их хайраар цалгиад ирнэ.

27. Мах цусныхаа тасархайг, өөрийнхөө үргэлжлэлийг хараад хайртыгаа яаж баярлаж, хөл нь газар хүрэхгүй шахам болохыг харах.

28. Нярайлсныхаа дараах өглөө нь сэрээд дэргэдээ нялх үрэ эхэвтэж буйг харан “Хөөх энэ бүхэн үнэхээр үнэн юм байна. Би ээж болчихжээ” гэж бодох.

29. Бүх найзууддаа хүүхэд төрсөн гайхалтай мэдээг дуулгаж, таны баяраас хуваалцах тэдний хоолойг сонсох.

Таны хувьд жирэмсэн байхын жаргал юунд оршдог вэ? Бидэнтэй өөрийнхөө туршлагаас хуваалцаач.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(950)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    Taniltsah busgui bnuu 96001415sms bicheree
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    hariu ogj tuslaaj bi zow vzej bnuu
  • Төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлох нь
    bi 90oniih 2016oni 8 sard jiremsen bolson 28nastai gj vzheer uug n huanlii deer ergetei hvvhedtei gj bhiin exond haruulsan ohin gj bhiin 28gj vzeh n zow bizdee
  • 12 сарын зурхай
    1r sariinha zurhaig oruulahgvi bsiin bhda hvleeser bgl sar barag duuslaa daraa n ingej udaahgvi ym bgaz de daraa sariinhiiga l hvleej baiy da
  • Бидэнд эдгээр “эмч” ургамлууд бий
    Ih shuudergene, bagvaahai, gishuune.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin sanhvv awna utas 80530350 88535554
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    19tei dajgvi huurhun ohin bna sanhvv awna
  • Салалт хэцүү ч гэсэн …
    Nuhruusuu salmaar bn. Bid 2 deer ued bolzoj bgaad, tuuniig 3 nastai huuteigee nadaas nuuj bsniig uur hunees sonsoj medeed salj bsn. Ehnereesee salsan gj nadad helj bsn ch, nadad ter ni ogt hamaa bgaagui. Buhel buten huniig nuuna gdg nadad muuhai sanagdsan. On jil ungurch 11 jiliin daraa halit taaraldlaa. Nadad hairtai heveeree yum bhoo. Heg yog geed minii yaria evlehgui l bsn. Gevch ter tseej bayan zangaa hayaad ayataihan chig handlagatai bolchij. Haaya neg uulzdag bolood btl, horvoogiin hamag saihan ug bolgoniig udur bolgon nadad helj, neg l udur gerleh sanal taviad bi ch uuruu setgel aldarsan bolohoor ni zuvshuurluu. Ber guigaad, gerleltee ch batluullaa. Buh yum ih hurdan bolj ungursun. Harin ene hugatsaand arhi uuh durtai ni ajiglagdsan. Ger bultei bolj bgaam chini eruul bh chuhal, uuj idehee zohitsuul, hamtdaa utluh hani ijlee eruul jargaltai bailgamaar bn geed l ali boloh evteihen heldeg blaa. Getel suuldee buur sogtuu ircheed agsan tavidag bolov. Umnu ni uzeegui bolhoor gaihahdaa uchirlaj heleed, uildag bailaa. Suuldee amia hamgaalah geed uur shig ni muuhai aashilj, barij avaad tsohih gehed ni nuur luu us tsatsah geed yostoi uuruusuu garna gj bodoogui uildlee hurtel hiij uzlee. Ger buliin amidral gj iim aihtar bdgiin bh daa l gj bodson. Ene hugatsaand jiremsen bolood, shunu nuhur hardaad sogtuu untuulahgui, udur ni ajildaa guij btal haniad hurch haluuraad huuhed mini amigui bolchihson. Nileed udaan hevtej emchluuleed sar garangiin daraa dahin jiremsen bolson ch uridchilan sergiilsen murtluu dahiad l haniad hurchihlee. Haluuraad bosoj chadahgui hevtej bhad nuhur ugluu garaad l shunu 11, 12toi uraldaj irne. Hool und ch baihgui. Uuruu hiiye geheer bosoj chadahgui, deerees ni jiremsnii hordlogotoi uner avch chadahgui ogiulaad. Nuhurtuu hool zahihaar za gecheed avchirch uguhgui shuniin 2, 3 hurtel alga bolno. Argaa baraad aav eejiigee guij hool hiilguulsen chini uurlaad, shunu ni gertee harij irehgui alga bolson. Jiremsen hunii uuj boloh haniadnii em barag baihgui hoino sain tsai, hooloor tordood, setgel sanaa taivan bailgaj bgaad edgeeye gj hani ijil ni bol bodoh baimaar. Getel manai nuhur tiim ch ajiltai, iim ch huntei uulzana geed shunujin irehgui. Bi hooltoi hoolgui haluursaar bgaad huuhed mini zulbachihlaa. Gedes bazlaad 00 orson chini dooshoo buun yum garaad bi sandraad uilahaas uur yu ch chadaagui. Dooshoo harsan neg yum unjij bsn ni minii huuhed bsn. Dunguj hul gar ni bureldeed, huruunuud ni hurtel medeggdeg bolchihson tiim urgaa bi gar deeree avaad bi asgartal uilsan. Hichneen hun turhuu guitsed oloogui ch ur mini yum bologoor egduutei huurhun l haragddag yum bilee. Gehdee bi ur huuhdee 00-iin usand ursgachaagui aztai gj uuriiguu boddog. Harin hair gdg ug iim huuramch bdgiig busad humuus medej avaasai gsndee uuriin uitgartai tuuhee bichlee. Ta buhen hunii ugiig bish uildliig ni harj anzaarch bgaarai. Uildel hezee ch hudlaa yarihgui, harin saihan ugiig hen ch helj chadna. Ene huniig dahin er nuhruu gj hairlaj hundelj, enhriilj chadahguigees hoish ger bulee tsutsluulahaar shiidsen. Harin ter salahgui, tegvel amia horlono geed bgaa. Nadad hamaagui ee, ter umnu ni ch arhi uuchaad agsan tavihdaa olon ch udaa amia horlono gdg bsn. Odoo boltol amid l bn. Deerees ni ene hunii hajuud bj aashaa evdej, hardahaas ni tuvugshuusunduu garch orohoo hurtel hyazgaarladag ter amidralaar amidrahiig husehgui bn. Ta nar mini nadad amjilt huseerei.
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    ni tainiltsah bvsgvi b.nu tuslii 94154676 bainuu tusalii
  • Та хэнтэй нь дотносохыг хүсэж байна вэ?
    HI TANILTSAY EGCH NARAA GUIJ BNA TUSLUULII SEXDEE SAIN ZALGAARAI EGCH NARAA GUIY80191576

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com