ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бидэнд аз жаргал бэлэглэдэг 27 үнэгүй зүйл

Чөлөөт цаг  | 2011 / 11 / 10

Бидний амьдралаас хүсдэг зүйл ихэвчлэн үнэтэй байдаг. Гэтэл үнэндээ биднийг жинхэнээсээ сэтгэл хангалуун байлгах бүхэн ямар ч үнэ төлбөргүй олддог.

Бидэнд аз жаргал бэлэглэдэг 27 үнэгүй зүйл

Хүн бүрийг баян байгаасай гэж хүссэн учраас амьдрал маш олон сайхан зүйлийг бидэнд үнэгүй олгосон. Гэвч бид өөрсөддөө байгаагаа олж хардаггүй учраас, хамгийн үнэт эрдэнэсээ анзааралгүй орхидог юм. Дараах 27 зүйлийг худалдаж авч болдоггүй. Учир нь тэднийг үнэлж баршгүй. Гэхдээ тэд таниас юу ч шаардалгүйгээр, өөрсдөө таны дэргэд хүрч ирдэг.

1. Хайр.
2. Гэр бүл.
3. Өглөө болгон сэрээд л, нарны гэрлийг харж чадна гэдэг гайхамшиг.
4. Өөрийнхөө үргэлжлэл болох үр хүүхдээ харах боломж.
5. Зүгээр л амьд байж, хүссэн хэмжээгээрээ уужуу амьсгалан, энд оршин байгаа гэдгээ мэдрэх хичнээн сайхан!
6. Бид өөрсдөө ч мэдэлгүй, хэн нэгний амьдралд сайнаар нөлөөлж орхидог нь гайхалтай.
7. Найз нөхөд.
8. Хүмүүс. Бид заримдаа энэ орчлон дээр ганцаархнаа үлдэхийг хүсдэг. Гэвч таниас өөр хэний ч амьсгал, инээд, үг сонсогдохгүй хорвоо ямар аймшигтай байх бол? Янз бүрийн хүмүүстэй хамт байх боломжтой байгаадаа талархах хэрэгтэй.
9. Инээмсэглэл. Мөн түүний халдварладаг чанар.
10. Хэн нэгнээр хайрлуулах.
11. Ямар ч муу юмыг, түүнээс илүү сайхан талтай байхаар хорвоо бүтээсэн. Үүнийг мэддэг минь бидний аз!
12. Итгэл найдвар. Учир нь “тэр” бол бидний хамгийн тууштай, хэзээ ч бөхдөггүй чанар.
13. Амьдралын бидэнд бэлдэж тавьдаг гэнэтийн бэлгүүд. Түүнийг хүлээх сэтгэл догдлуулсан мөчүүд.
14. Амьдралын хором бүрээс бүхнийг шинээр эхлүүлж болдог нь. Танд нэг минутанд л гэхэд 60 удаа дахин гараагаа тавих боломж байгаа гээд төсөөл дөө?
15. Онигоо, хөгжилтэй түүхийн нөөц хэзээ ч дуусдаггүй нь, амьдралаас үнэгүй олддог бас л нэг баяр баясгалан.
16. Эрх чөлөө. Та яг одоо гэрээсээ гараад хамаг чангаараа хашгирсан ч болохоор тийм нээлттэй нийгэмд амьдарч байна.
17. “Хоёр дахь боломж” Энэ үг байдаг нь ямар их аз вэ? Боломж бүхэн нэгээр л дуусдаг байсан бол...
18. Дурсамж.
19. Тухайн үедээ хэцүү санагддаг байсан бүхний тухай хожмоо эргээд санахад “Сайхан байжээ” гэсэн бодол төрдөг нь.
20. Цэцэг дэлгэрэхийг, өвс ногоо ургаж, мод нахиалахыг харах. Цас, борооны үнэрийг мэдэрч, ямар ч мөнгө төлөлгүйгээр голын урсгал дээр дураараа хэвтэж болдог нь.
21. Хайртай хүний духан дээрх үнсэлт. Ээждээ үнэрлүүлэх мөч. Аавын тэврэлт.
22. Эрүүл мэнд. Бас нойр.
23. Аз жаргалд хүрэх ганцхан биш, мянга мянган зам байдаг нь сайхан.
24. Үүрдийн юм гэж байдаггүйд баярламаар. Дургүй зүйлээ хэзээд өөрчлөх эрх танд бий.
25. Хөгжим.
26. Төсөөлөн бодох чадвар.
27. Гар хуруугаа хүссэнээрээ хөдөлгөх, өөрийгөө удирдах чадвар.

Та баян хүн үү? Өөр юу таньд үнэгүй олддог мөртлөө, таныг хамгийн баян байлгадаг вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(397)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com