ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тансаг зэрэглэлийн топ 10 брэнд

Мэдээлэл  | 2011 / 10 / 27

Амьдралдаа тансаг хэрэглээг нэвтрүүлэх нь яагаад чухал гэж? Өнөөдөр боловсрол, харизмаас гадна эдлэл хэрэглээгээр нь хүний нийгэмд эзлэх байр суурь, статус тодорхойлогддог болсон нь нууц биш. “Моод монголоор дуусдаг” байсан цаг хол хаягдаж, дэлхийн хэмжээний дээд түвшний брэндүүд эхнээсээ манай оронд дэлгүүрээ нээж байгаа. Зүгээр нэг хувцас, ээмэг зүүлт төдийхнөөс хамаагүй илүү олон зүйлийг илэрхийлж чаддаг, хамгийн шунал хөдөлгөм 10 брэндийг танд ашиг орлого, үнэлгээнийх нь дарааллаар танилцуулж байна.

Тансаг зэрэглэлийн топ 10 брэнд
1. No. 1: Louis Vuitton. Бусад арьсан эдлэлийн брэндүүдээс хавьгүй эрт эхлэлээ тавьсан LV-гийн үнэлгээ өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өсч, 24 тэрбумд хүрэн, бусдаас “хол тасарчээ”. Анх 1854 онд цүнхний дэлгүүрээр гараагаа хийсэн Францын нэрт брэндийн креатив захиралаар Карл Лагерфийлдтай эн зэрэгцэхүйц дизайнер Марк Жейкобс ажилладаг. Тэдний огцом “цойлсон” амжилтын нууц нь шинэ үеийн хэрэглэгчдийг татахын тулд санхүүгийн боломжгүй, залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллуулсан явдал юм.
2. No. 2: Hermès. Викториа Бекхэмийн хайртай брэнд. Түүнд Hermès-ийн цүнх барьж авахуулсан цүнх хэд байдгийг паппараци сэтгүүлчид л үл мэднэ. Тансаг хэрэглээний ертөнцөөс 2011 онд бусдын анхаарлыг хамгийн их татсан энэ брэндийн гол “мөнгө хүүлэгч” бол трапефан хэлбэртэй цүнх юм. LV-гийн удирдлага Hermes-ийг хамгийн том өрсөлдөгчөөрөө тооцон, хамтран ажиллах санал хүртэл тавьсан. Брэндийн үнэлгээ өмнө жилийнхээс 41 хувиар огцом өсч, 11,9 тэрбумд хүрсэн байна. Магадгүй үүний учир нь 1920, 1950-иад оны загварууд хүч түрэн орж ирсэнтэй холбоотой байх.
3. No. 3: Гуччи. Эхэндээ Gucci морьны тоног хэрэгсэл зардаг дэлгүүр байж. Дэлгүүрийн эзэн Гуччио Гуччигийн зохиож байсан морьны амгай, дөрөөний лого нь бүтэн зуун жилийн дараа тансаг хэрэглээний бэлэг тэмдэг болжээ. Бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон энэ брэндийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс хоёр хувь буурсан боловч топуудын эгнээнээс гараагүй хэвээр. 2011 оны байдлаар Gucci брэнд 7,5 тэрбум долларын үнэд хүрч байна. Алсын хараагаараа гайхагддаг дизайнер Frida Giannini-гийн “ачаар” өдгөө угсарсан G үсэгний логотой цүнхнүүд дэлхий даяар нэр хүндээ өргөсөөр байгаа.
4. No. 4: Шанель. 1909 онд анх Коко Габриель Шанель бүсгүйчүүдэд элегант, мөртлөө биед эвтэйхэн, шинэлэг загваруудыг санал болгосноор Шанель брэндийн нэр түүхэнд бичигджээ. Өдгөө эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байдаг “жижиг хар даашинз” ч бас түүний санаа. Шанелийн гинжэн оруулга бүхий бариултай классик цүнх, бөс даавуун пиджак хоёр нь тус брэндийн хамгийн олон ширхэг зарагдаж, хамгийн олон дизайнеруудад хуулагдсан загварууд юм. 1983 оноос Карл Лагерфийлд Шанельд тачаангуй байдлыг хачирлаж өгснөөрөө брэндэд илүү их хүч чадлыг нэмсэн гэж хэлж болно. Chanel-ын өнөөдрийн үнэлгээ өнгөрсөн жилийнхаас 23 хувиар өсч, 6,8 тэрбум болсон байна.
5. No. 5: Картиер 2010 онд 8 дугаар байранд жагсаж байсан гоёл чимэглэлийн тансаг зэрэглэлийн брэндийн хувьд энэ жил тун амжилттай байна. 34 хувиар өсч 5,3 тэрбумын үнэд хүрсэн Францын алмазан эдлэл, бугуйн цагны алдарт брэнд сүүлийн үед Азийн орнуудад салбараа нээж эхэлж байгаа.
6. No.6: Rolex. Францын үнэт эдлэл хүчээ авч байгаа юм байна. Гэхдээ Швейцарын цаг тэдэнд байраа тавьж өгсөнгүй. Картиертай тэнцүү буюу 5,3 тэрбум долларын үнэ хүрсэн Rolex брэндийн цагийг зүүсэн хүнийг эргэн тойрныхон нь хараад л хүндэтгэж эхэлнэ гэж мэд. Хүнийг түрхсэн үнэртэн, зүүсэн цаг, гутал гурваар нь шинждэг гэдэг дээ.
7. No. 7:Hennessy. Hennesy-гийн коньяакны амтыг юутай зүйрлэж болох вэ? Юутай ч биш. Өөрөөр хэлвэл зүйрлэж боломгүй сайхан мэдрэмжийг хэрэглэгчдээ өгч чаддаг. Францын тэргүүн брэнд нь дэлхийн коньяакны хэрэглээний 40 хувийг хангадаг. Hennesy-гийн коньяак жилд 50 сая шил зарагддаг аж. Хамгийн сүүлд уламжлалт коньяакны амтнаас татгалздаг хүмүүст зориулж “Pure White”, "Hennessy Black" "Fine de Cognac" гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг гаргасан.
8. No. 5: Moët & Chandon. Хүмүүс энэ жил өмнөхөөсөө илүү олон баяр тэмдэглэж байгаа бололтой. Учир нь дэлхийн хамгийн алдартай шампанскны брэндийн үнэлгээ 2010 онд 12 хувиар доогуур байсан. 1000 гаруй гектар усан үзмийн талбайг эзэмшдэг энэ брэнд жилд 26 сая шил оргилуун дарсыг үйлдвэрлэдэг. II Элизабетын таашаадаг цорын ганц дарс Moët & Chandon-ых.
9. No.9: Фенди. Америк болон Европын орнуудад тийм ч хүчирхэг бус энэ брэнд яагаад ийм дээгүүр байранд орсон бэ? Та таалаа. Азийн “fashionista”, загварын блогчдын хамгийн дуртай цүнхнүүд Фендигийнх байдаг. Өмнө жилийнхээс 7 хувиар өссөн тэдний үнэлгээ 3,4 тэрбумд хүржээ. Зөрж байрласан давхар F үсэгний лого Ази хүүхнүүдийн нэр хүндийн баталгаа аж.
10. No 10: Burberry брэнд урьд нь ТОП 10-ын жагсаалтанд орж байгаагүй юм байна. Харин энэ жил 2010 оныхоос ашиг орлого нь хэдэн арав дахин нэмэгдэж, үнэлгээ нь даруй 86 хувиар өссөний учир нь өмнөхөөсөө илүү орчин үеийн шийдлийг загварууддаа тусгасны ач хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Бэлэг тэмдэг, мөн чанараа өдий хүртэл алдалгүй хадгалсаар ирсэн Их Британийн алдарт брэнд өнгөрсөн жил УБ-т нээлтээ хийсэн билээ.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(592)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com