ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ жилийн “Halloween”-ы гоёл

Сүнсний баярын шилдэг төрхийг нэгхэн чухал элемэнтийн тусламжтайгаар бий болгож болдог. Танд санал болгож байгаа дараах 15 дүрээс та аль дуртайгаа сонгож “Halloween”-аар гангараарай. Гоолингоо хүүхнүүддээ зориулж хамгийн тачаангуй, эмэгтэйлэг хувцасны санаануудыг бэлдсэн гэдгийг онцолъё.

Энэ жилийн “Halloween”-ы гоёл
1. Афродита-Грекийн охин тэнгэрийн дүрийг бүтээхийн тулд танд цагаан, алтлаг гэсэн хоёр өнгө хэрэгтэй. Цагаан даашинз өмсөөд, алтлаг өнгийн бүчээр өөрийгөө олон давхар тойруулан бүслээрэй. Моодноос гараад удаагүй байгаа “гладиатор” сандааль танд хэрэг болно. Ээмэг болон зүүлтээ аль болох алтлаг, эсвэл зэсийн өнгөтэй байлгахаар бодоорой. Таны толгойг гоёмсог үсний даруулга, эсвэл ногоон өнгийн хоёр навч чимэглэж чадна. Үсээ маш жижигхэн буржийлгахаа мартуузай.
2. Сахиусан тэнгэр-Танд богино цагаан даашинз, цагаан тюлен, эсвэл силкен материал, бэлэн далавч, титэм хэрэг болно. Тюлэн материалаар гоёмсог өргөн ханцуй хийгээрэй. Ингэхийн тулд та тюлнээсээ гарандаа таарахуйц, трапецан маягаар хайчилж аваад, зөвхөн дээд хэсэгт нь нарийхан резин оёж зүүгээд л болох нь тэр.
3. Сувилагч-Мөн л богино цагаан, гэхдээ илүү ажил хэрэгч энгэртэй даашинз хэрэгтэй. Тэгээд бага зэрэг улаан хулдаасыг нэмэх хэлбэртэйгээр хайчилж энгэрт нь наагаад, цагаан татуургатай трико, туфль өмсөхөд л та тэр үдшийн хамгийн тачаангуй сувилагч болох болно. Харин сувилагчийн малгайг эмнэлэгт ажилладаг танилаасаа гуйх юм уу, өөрөө оёж өмссөн ч болох юм. Нэг л шөнө гангарах тул заавал төгс байх албагүй гэдгийг санаарай.
4. Супервүүмэн-Гадуур худалдаалагддаг домогт “S” үсэгний зураг бүхий футболкноос нэгийг аваад, доогуур нь улаан бошинз өмсөж, мөрөндөө улаан даавуу тогтоож нөмрөг хийчихвэл та “Супер” харагдах болно.
5. Муур эмэгтэй-Савхин, эсвэл гялтгар хар материалтай өмднүүд охид бүсгүйчүүдийн дунд түгээмэл болсныг та юу эс андах вэ? Тэгвэл яг тийм төрлийн өмд, хар бариу майк, савхин бээлий, муурын чихтэй үсний даруулганы тусламжтайгаар та харсаар байтал муур эмэгтэйн дүрд хувирч чадна. Маажуулахаас болгоомжил! Мяу!
6. “Playboy”-ын туулай-Ягаан өнгөнд дурлагсад “Halloween”-аар ихэвчлэн туулайны дүрийг сонгодог. Ягаан өнгийн корсет, урт бээлий, эрвээхэй зангиа, туулайны чихтэй үсний даруулга. Бүгдийг нь өмслөө, тачаангуй бүжинхэн бэлэн боллоо! Хүсвэл та хөвөнг олон давхарлаж бөөрөнхийлөөд, хөдөлдөг сүүл хийж болох юм. Чимхийн дайны бүтээлч сэтгэлгээ нэмэхэд та цор ганц онцгой стилийг бий болгоно.
7. Улаан малгайт-Энэ дүр бусдыгаа бодвол арай ярвигтай. Учир нь заавал дэрвэгэр улаан бошинз, хуниас нугалаа ихтэй энгэр бүхий цамц хэрэгтэй. Хэрэв энэ хоёрыг олж чадвал та үлгэрээс амилсан улаан малгайт шиг л харагдана. Мартах шахаж! Энэ дүрийн хамгийн чухал элемэнт болох улаан малгайг та дан улаан даавуу толгой дээрээ нөмрүүлж, хүзүүгээрээ бүчилж хийгээрэй. Мөн үсээ хоёр боож, жимсний сагс барихыг зөвлөе.
8. Тачаангуй сурагч-Хамгийн амархан “босох” дүр гэж хэлж болно. Өмсөхөө больсон хуучин срочкон цамцыг доороос нь тайрч богиносго. Ингэхдээ урд талынх нь хэсгийг уртаар нь үлдээгээрэй. Учир нь үлдсэн урт даавууг та гэдсэн дээрээ уяна. Тэгээд үсээ хоёр сүлжиж, шоотой дэрвэгэр бошинз, урт цагаан оймс, туфль өмсөөд л гүйцээ.
9. Клеопатра-Танд барын эрээн өнгийн коктейл даашинз бий юу? Түүнийгээ алтлаг өнгийн бүсээр бүсэлж, шигтгээтэй сандааль өмс. Богинохон, тэгш тайралттай үстэй бол сайтар индүүдээд, үгүй бол клеопатрагийнх шиг парик олж зүүгтүн. Метрлэж зарагддаг алтлаг пластик чимэглэлтэй туузаар толгойгоо чим. Эцэст нь нүд, сормуусаа сайтар тодруулахгүй бол таны жинхэнэ дүр харагдахгүй.
10. Үлгэрийн дагина (fairy)-Ногоон, ягаан, шар зэрэг тод өнгийн богино даашинз бий юу? Тэгвэл та түүнийхээ хойно бэлэн зарагддаг далавч авч зүүгээд үлгэрийн шидэт дагина шиг харагдах боломжтой. Гар аргаар шидэт дохиур хийж барьж болох юм. Мөн титэм, саатай будалт, нэмэлт шигтгээ зэргээр дүрийнхээ онцлогийг гаргаарай.
11. Гейша-Энэ намрын загварын чиг хандлагат “кимоно” хэмээн нэрлэгддэг зөрүү энгэр, нимгэн хөвөлзсөн материал, гоёмсог хээтэй цамцнууд хүч түрэн орж ирснийг бид дуулгаж байсан. Тийм цамц, эсвэл даашинз өмсөөд, үсээ гоёмсогоор шууж цэцэг хатгамагц та Японы эрхэмсэг гейша нартай ижил харагдана. Сакура мэтйн дорнын цэцгийн зурагтай сэвүүр байвал бүр сайн.
12. Дракула-Улаан, хар хоёр өнгөөр тоглож чадвал та цус сорогчийн дүрийг төвөггүйхэн бүтээчихнэ. Соёо зүүж, нүүрээ аль болох цагаанаар будаад, уруулаа ув улаанаар будахаа мартуузай. Илүү их эффект оруулахын тулд уруулаа дөнгөж будаад, гарынхаа араар хажуу тийш арчиж орхиорой. Хацар дээр тань улаан ором бий болно. Ав хийгээд дөнгөж ирж байгаа цус сорогч бүсгүй адил харагдана.
13. Энэтхэг эмэгтэй-Том нүд, боровтор арьстай бүсгүйчүүдэд энэ дүр яг тохирно. Дурын энэтхэг дэлгүүрээс сари, эсвэл түүнтэй төстэй тод өнгийн шигтгээ гоёл бүхий хувцас худалдаж аваад, духныхаа голд уруулын будгаар тэмдэглэгээ хийгээрэй. Эсвэл гоёлын хөхний даруулга, түүнтэй өнгө дагуу урт бошинз, нимгэн алчуур гурваар харц булаам энэтхэг эмэгтэйг “бий болгож” чадна.
14. “Халуу шатсан” чөтгөр-Ердөө л улаан даашинз, чөтгөрийн чихтэй үсний даруулга байхад хангалттай. Сэрээтэй сэрээгүй та “аймшигтай” халуухан харагдана.
15. Цагдаа-Ажил хэрэгч энгэртэй хар цамц, богино хар юбка, хар зангиа, савхин бээлий, хар саравчтай малгай, урт түрийтэй гутал гайхамшгийг бүтээнэ. Дүрийн онцлогийг гаргаж өгөхөд танд дугуй хэлбэртэй металл ялтас хэрэгтэй. Үүнийг та медаль, цомон дээр үг сийлдэг газруудаас төвөггүйхэн олчихно.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(784)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: egshiglen.   2015-10-20
Neeh goy bish ym baina sh dee ihenh ni aimshgiin geheesee iluu zugeer goyliin bolchij

Зочин: sondor.   2015-10-05
Aimshgiin bayriin nuur budalt ymarhuu baival zugeer ym bol heleed ogooch

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com