ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Эхнэрийн урхи”

Гэр бүл  | 2011 / 10 / 21

Шинэ зууны эхнэрүүд үглэж өөрсдийгөө зовоохоо больсныг та мэдэх үү? Харин үүний оронд тэд бяцхан, гэм хоргүй заль хэрэглэдэг болсон юм. Юунд ч гомдоллолгүйгээр, бүхнийг өөрийнхөө хүслээр болгож чаддаг бүсгүйчүүдийн ов мэхээс суралцмаар байвал...

“Эхнэрийн урхи”

1. Нөхрөө гэрийн ажилд хэрхэн туслуулах вэ?
Түүний бохир оймсоо орны доогуур шидэлж орхидог зан нь цэмцгэр бүсгүй таны бухимдлыг яаж бардгийг би төсөөлж байна. Гэхдээ “Оймсоо угаалгын өрөөнд оруулж тавь” гэж хэдэн ч удаа хэлсэн, тэдний чих рүү ус хийснээс өөрцгүй байх болно. Тэд таныг гэрээ цэвэрхэн байлгахыг биш, өөрийнх нь эрхийг боогдуулахыг л оролдож байна хэмээн санана.

Эрчүүдээр байнга хүссэнээ хийлгэх хамгийн чухал дүрэм бол, тэдэнд өөрсдийнхөө сонголтоор хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх явдал юм. Өөрөөр хэлвэл таныг шаардсан болохоор биш, өөрсдөө хүссэн учраас л тэд танд тусалдаг байх ёстой. Эрчүүд юманд маш амархан дасан зохицдог улс. Ялангуяа таныг том өрөөгөө янзалж бөхөлзөх хоорондуур, буйдан дээр хэвтээд зурагт үзэх “зуршил”-д дасах шиг амархан юм хаана байх билээ? Тиймээс хэрэв та түүнийг гэрийнхээ ажилд бага ч болов туслуулахыг хүсч байвал, нэг удаа аяга тавгаа хөхний даруулга, дотоожтойгоо угаагаад үз. Түүнийг тэсгэл алдаад хүрч ирэхийн даваан дээр “Хонгор минь, хурдхан шиг энэ ажлыг дуусгачихаад хоёулаа унтлагын өрөөнд оръё” гэж хэлээрэй. Гэрийн ажил та хоёрын хамтдаа жаргах цагаас хугаслаж байгааг тэр мэдрэг л дээ.

Эсвэл орой ирэхэд нь “Өнөөдөр би тоосоо соруулаад чинийхээ дуртай хоолыг хийж чадсангүй”, “Өнөөдөр би угаалгын өрөөгөө цэвэрлээд хувцсыг чинь угааж чадсангүй” гэж хэлээд үзээрэй. Мөн орой ажлаасаа орж ирээд хамаг хувцсаа энд тэнд тарааж хаядаг зуршлыг нь засахыг хүсвэл, тэгж орхисон хослол, зангиаг нь авч шүүгээнд хийхээ л больчих. Энд гомдоллож үглэх шаардлага огт байхгүй байгаа биз? Тэр маргааш өглөө нь ажилдаа явахдаа урьдын адил, угаагдаж индүүдэгдсэн хослол шүүгээнд нь өлгөөтэй биш байхыг хараад “Юмыг байранд нь тавьж сурах” гээчийг тун сайн ойлгож авах болно.

2. Нөхрөөрөө яаж хувцас, бэлэг сэлт авахуулах вэ?
Бүсгүй хүн гэдгээ хааяа ч болов мэдэрмээр байдаг. Гэтэл “хөлдүү” царай гарган хөлбөмбөг үзэн суугаа хайртдаа үүнийг хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл дараагийн удаа хамт цэцгийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө , шилэн хоргоны цаадах баглаануудыг харж санаа алдалгүй, дотор нь орж ямар нэг цэцэгний урд очиж үнэрлээд, ямар сайхан харагдаж байгааг нь хэл. Хэрэв түүнийг вааран дотроос тэр цэцгийг сугалж гаргаж ирвэл, хацрыг нь илбээд, үнсэж баярлаж байгаа гэдгээ илэрхийл. Харин маргааш нь үүдэн дээрээ сагс дүүрэн цэцэг барьсан түүнийг харвал битгий гайхаарай. Энэ мэтчилэн өөрийнхөө хүслийг далд байдлаар илэрхийлж болно. Харин “Үүнийг аваад өг” гэж шууд хэлэх нь хүчилж байгаагаас өөрцгүй юм.

Бүсгүй та нөхрөөрөө шинэ хувцас авахуулмаар байвал, “Манай найзын нөхөр нь сая төрсөн өдрөөр нь булган шуб бэлэглэсэн гэсэн. Надад тийм нөхөр байсан ч болоосой” мэтийн үг хүслийг чинь биелүүлэхгүй. Тэр таньд хамт амьдрах хугацаандаа ямар нэг юм авч өгсөн, ядахдаа сонгож өгсөн л байж таараа. Тэгвэл эхлээд “Миний ханийн 4 жилийн өмнө надад авч өгч байсан даашинз үнэхээр гоё шүү. Би тэрийг өмсөх ямар дуртай гээч. Найзууд маань магтаад л байдаг юм. Чи минь ч сонголт сайтай шүү” гэж хэл. Энэ үед тэр өөрийгөө мундаг эр гэж бодох болно. Харин долоо хоногийн дараа нөхөртөө “Би уг нь чинийхээ авч өгсөн даашинзад дуртай л даа. Гэхдээ манай найз хүүхнүүд бүгдээрээ шинэ шинэ даашинз авчихсан байна лээ. Яадаг юм билээ?” гэж хэлээрэй. Тэр одоог хүртэл мундаг эр хэвээрээ гэдгээ батлахын тулд цуг дэлгүүр хэсэх өдрийг өөрөө хэлэх болно.

3. Нөхрөө яаж өөртөө илүү хайртай болгох вэ?
Гэр бүл болоод тодорхой хугацаа өнгөрсний дараа бүх зүйл анхных шигээ догдлол дүүрэн байхаа больчихдог. Тэр өмнө нь таны сэтгэлд нийцүүлэхийн тулд бүхнийг хийдэг, ямар ч шалтгаангүйгээр утсаар ярьдаг байсан. Харин одоо бүх юм эсрэгээрээ эргэж, та л түүнийг оройжин цаг ширтэж хүлээдэг болчихжээ. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх вэ? Юун түрүүнд үүнийг маргаан болгох хэрэггүй. Сүүлийн жилүүд таныг улам бүр эмзэг болгож орхисон байх учир та бүхнийг хүндээр тусгаж авч буйгаа харуулснаар түүнийг айлгаж, улам зугтаахад хүргэнэ.

Нэгт та эхлээд өөрийгөө хайрлах ёстой. Түүнээр тоглоом шоглоом хийн, хамтдаа кино үзэж, оройжин машинд нь үнсэлцэж өнгөрүүлдэг байсан үеэ дурс даа. Та тэр үед маш хөгжилтэй, амьдралд хайртай, хэнээс ч хараат бус нэгэн байсан. Буцаад 18 настай, бүхнийг өөдрөгөөр хардаг гал цогтой, бие галбир гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бүсгүй бол. Түүний анхаарлыг өөр дээрээ татахын тулд, толгойг нь хүчээр нааш харуулахыг бүү оролд. Тэр яг л зөрүүд жаал шиг улам цаашаа харах гэж хамаг байдгаараа хичээнэ. Харин та өөрөө түүний харцыг булаахгүй байхын аргагүй эмэгтэй бол. Тэр “өөрийнхөө хүслээр” таныг бишрэн шүтэж эхлэг.

Сүүлийн жилүүдэд та түүний төлөө ганцаархнаа хичээл зүтгэл гаргаж байсан уу? Өөрөө давсгүй хоолонд дуртай хирнээ нөхрийнхөө таашаалд нийцүүлэх гэж шорвог хоол иддэг байсан үе одоо ард хоцорчээ. Одоо түүнд зарцуулдаг байсан бүхнээ өөрийнхөө дуртай зүйлд зориул. Тэр нэг талаар шинэ, нөгөө талаар харин ч “хуучин” таныг хараад таны юунд дурлаж байснаа санана.

Гол нь юуг ч тайлбарлаж, юуны ч талаар гомдоллож үг хаях хэрэггүй. Магадгүй тэгснээрээ та ганц хоёр удаа хүссэндээ хүрч болох л юм. Гэхдээ тэр үед та түүнийг аль хэдийн залхааж орхисон учраас л тэр аргагүй эрхэнд зөвшөөрсөн байх болно. Харин дээрх шиг үгээрээ биш үйлдлээрээ юу хэлэх гээд байгаагаа ойлгуулах нь эрчүүдийг “сурган хүмүүжүүлэх” шилдэг арга.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(988)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com