ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таньтай өнгөрүүлэх нэг шөнийн төлөө тэрбум төгрөг санал болговол...?

Гэр бүл  | 2011 / 10 / 18

Та жүжигчин Дэми Мурын тоглосон “Зохисгүй санал” киног үзэж байсан уу? Хэрэв тийм бол миний юу ярих гээд байгааг таасан байх. Ердөө л мөнгө, гэр бүл хоёрыг чиглэсэн салаа замын ирмэг дээр таныг түрхэн зуур аваачих гэсэн юм. Эхнээс нь өгүүлье.

Таньтай өнгөрүүлэх нэг шөнийн төлөө тэрбум төгрөг санал болговол...?

Хүмүүс учирдаг. Тэгээд бие биенээ хайрладаг. Дараа нь хуримаа хийдэг. Та хоёр ч бас төгс хосуудын гаталж, эцсийг нь үздэг энэ л энгийн жимээр хөтлөлцөөд алхаж явсан. Эр нөхөр чинь танд хөлбөмбөгийн тэмцээн үзүүлээгүйнх нь төлөө тунирхаж, та ч бас түүнийг бохирдсон хувцсаа энд тэндгүй тараагаад хаячихдагт нь гоморхдог. Тэгээд л болоо. Өөр юун дээр ч санал зөрдөггүй. Зөрсөн ч тэр нь, ганцхан үнсэхийн төдийд л мартагдах өчүүхэн зүйлс байдаг. Ямар ч бэрхшээл та хоёрын зүрхэнд тасралтгүй ундраад л байдаг хайрыг дийлж чадаагүй байсан юм.

Гар гараасаа барилцаад, амьдралын жимээр инээмсэглэн алхаж явтал замд гэнэт шуурга дэгдлээ. Эдийн засгийн уналт та хоёрыг ажилгүй болгож, байраа барьцаалж зээл авахаас өөр аргагүйд хүрэв. Шинэ ажилд орохоор хоёул идэвхтэй хайж эхэлсэн боловч, хямралд өртсөн хэдэн зуун байгууллагуудад шингэх газар олдсонгүй. Зээл төлөх хугацаа ойртож, байр хураан авах тухай мэдэгдэл ирсээр. Гэтэл та хоёрт хэдэн арван мянгаас өөр юу ч үлдээгүй байв. Бухимдал...хэний ч буруу биш атал хэн нэгэнд нь бүх бүтэлгүйтлийг тохох гэсэн оролдлого. Таны гэр хэрүүлээр дүүрэн болов.

Ингэж явтал аз эзийн аль нь болох нь үл мэдэгдэх үйл явдал тохиолджээ. Дэлгүүр дотор даашинз үзэж зогссон таныг, зартай тэрбумтан хараад ухаангүй дурлачихаж. Таныг нөхөртэй гэдгийг олж мэдсэн тэрбумтан, таныг оройн хоолонд уриад, нэгэн “зохисгүй санал”-ыг тавина. “Би таньтай нэг л шөнийг өнгөрүүлье. Харин оронд нь тэрбум төгрөг бэлнээр өгье. Өөр юу ч хэрэггүй”. Ингэж хэлэхийг нь анх сонсмогцоо та хачин их эвгүйцэж, эрс татгалзсан хариуг өгнө. Гэвч гэртээ харьсан хойно өнөөх санал толгойноос тань гарч өгөхгүй л байлаа. Ганцхан шөнө. Тэнд таны сэтгэл биш, харин бие л байх болно. Ганцхан шөнө, өөр эрийн өвөрт орлоо гээд та хоёрын хайр өөрчлөгдөнө гэж үү? Харин оронд нь байраа барьцаанаас авж, хэдэн ч жилийн турш идэх хоолондоо санаа зовохгүй амьдарч болохоор болно гэсэн үг. Хамаагүй дөт зам. Нөхөртөө хэлээд үзтэл бас л анхандаа зөвшөөрөхгүй байсан ч, хэдэн цагийн турш дотор нь муухайрсан хүн шиг царайтай сууж байснаа, “Энэ явдлын дараа ч чиний намайг гэх сэтгэл хэвээрээ байна гэвэл зөвшөөрч байна” гэж хариулна. Та “Мэдээж би өөрчлөгдөхгүй” гэж итгэл дүүрэн хариулсан, сэтгэлийнхээ өнцөгт эргэлзээ тээж буйгаа мэдэрч байлаа. Гэхдээ л гэнэтийн нөхцөлд байдал хүнийг юу ч хийхээс буцахгүй болгодог аж.

Бодит амьдралаас хол сонсогдож болох ч, хэдхэн минут өөрийгөө итгэмээргүй нөхцөл байдалд оруулж төсөөлөөд үзэцгээе. Та яг дээрх шиг нөхцөл байдалд орвол ямар сонголт хийх вэ? Жинхэнэ мөнгөний тухай яригдаж байгаа нөхцөлд, та энэ алтан боломжийг алдахыг хүснэ гэж үү? Эсвэл энэ таны хувьд боломж биш, харин ч гай дагуулсан “зохисгүй санал” уу? Энэ бүхний дараа та хоёрын харилцаа эргээд хэвэндээ байх болов уу?

Гоолингоогийн ээлжит санал асуулгад оролцож, энэ асуудлын тал дээр санал сэтгэгдлээ хуваалцаарай.

Таньтай өнгөрүүлэх нэг шөнийн төлөө тэрбум төгрөг санал болговол...?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(431)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sonirhogch.   2016-07-08
bugdl zowshooroh bizde

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com