ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Болзож болохгүй 10 төрлийн эр

Хайр & секс  | 2011 / 10 / 10

Дараах төрлийн эрстэй учир ургуулвал та сэтгэл санаа, бие махбодын хувьд хохироод үлдэх магадлалтай.

Болзож болохгүй 10 төрлийн эр

“Арай” салаагүй байгаа эр. Тун удахгүй гэрлэлтээ цуцлуулчихна гэж танд ам гарсан байлаа ч, бүрэн итгэж болох үгүйг та мэдэх боломжгүй. Та хоёрыг хамтдаа нэг романтик үдшийг өнгөрүүлж байтал гэнэт экс эхнэр нь ороод ирвэл дуусаа л гэсэн үг. Гэр бүл салах явц яаж ч удааширсан тухай шалтаг тоочиж байсан, тэр нь хангалтай бус юм. Бүх зүйл цэвэр болохыг хүлээсэн нь дээр.

“Түр зуурын” бармен. Тэр танд “Би жинхэнэ ажилдаа ортлоо түр зуур л бармен хийж байгаа юм” гэж хэлнэ. Гэтэл хоёр жилийн дараа ч энэ хэвээрээ байвал, текилла шот аягалсаар яваад өглөөний 6 цагт гэртээ орж ирдэг найз залуутай байхыг хэн хүсэх билээ? Түүнээс гадна хийдэг ажил нь л түүнд зугаацах, бүсгүйчүүдтэй сээтэгнэх, согтууруулах ундаа хэрэглэх “зөвшөөрлийг” олгодог гэж хэлж болно. Барменуудтай болзож “болохгүй” хэмээн шууд туйлшрахгүй ч, болгоомжтой байхыг зөвлөж байна.

“Бясалгагч” эр. Хамтрагч чинь таньтай ижил шүтлэгтэй байх нь тун сайн хэрэг. Ийм тохиолдолд ойлголцоход ямар нэг асуудал гарахгүй. Харин та түүнээс өөр шашинтай, эсвэл бүр шүтлэггүй бол байдал арай хэцүү болно. Таны сексийн хүслийг түүний бурхны тухай яриа унтрааж орхивол яах вэ? Түүнийг ариуслын тухай номлол айлдах хооронд та хөнжлөө тэврээд хэвтэх юм гэж үү? Шударга биш байна!

Шинэхэн бизнесмэн. Өөрийн гэсэн компани байгуулахаар зориг шулуудсан эрчүүдийг үнэлэхгүй байхын аргагүй юм. Гэвч тэд хайр дурлалын тал дээр сайн хамтрагч байж чадах эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь тэр хоногийн 23 цагийг ажилдаа зарцуулаад, таныг огт ойшоохгүй байж мэдэх юм. Тогтвортой харилцаа хайж байгаа тохиолдолд тэвчээд хүлээх нь зүй ёсных боловч хайр халамжинд үргэлж бөмбөрөхийг хүсдэг бүсгүйчүүдэд тэр шилдэг найз залуу байж чадахгүй.

Архины эмчилгээнд явж эхэлж байгаа эр. Дон гэдэг бол тун аюултай өвчин. Оюун санааг эзэмдчихээд, арилж өгдөггүй эд. Тиймээс архины эмчилгээнд яваад дөнгөж тав хонож байгаа эрд яаран итгэх хэрэггүй л болов уу. Түүний сурсан зан хэзээ ч хөдөлж мэднэ.

Аав ээжийнхээ гэрт очиж амьдарсан эр. Бизнес нь дампуурж, эсвэл ажлаа солих шаардлагатай болсны улмаас тэр орон байр, мөнгө санхүүгийн хувьд аав ээжийнхээ нөөлгөнд орсон байж болох юм. Гэхдээ ийм тохиолдолд хамгийн түрүүн эцэг эхийнхээ гарыг харах шийдвэрт хүрсэн эр сайн амраг болж чадахгүй. Тэдэнд эр хүний бие даасан шинж дутагдаж байдаг.

Хүндлэлгүй эр. Алив л дээ! Бид түүний бяцхан болзоог хүндэтгэж, үсээ ороож, даашинз өмсөөд ирчихсэн байдаг. Гэтэл тэр хэдэн сар угаагаагүй болов уу гэмээр бохир хувцаслаж ирчихээд, өөдөөс харж шүдээ чигчийлэнгээ, аман дахь хоолоо дуугаргаж идээд байвал энэ нь бидний сэтгэл рүү ус цацаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Заавал дэгжин харагдах ёстой биш ч, эрэгтэй хүний хувьд тэр энэ уулзалтыг хүндэтгэх ёстой.

Урьд нь нэг ч эмэгтэйтэй холбогдож үзээгүй 30 настай эр. Юу? Яагаад? Ийм юм байж болно гэж үү? Амьдралынхаа тэн хагасыг хүртэл нэг ч бүсгүй хүнтэй учирч үзээгүй эр байна гэдэг өөрөө маш гунигтай “үзүүлэлт” юм. /p<>

Огцом ууртай эр. Ийм төрлийн залуу 10-хан секундын дотор догшин болж орхидог нэгэн. Кофе нь хүйтэн байснаас, эсвэл зоогийн газрын гэрэл дэндүү хурц байснаас болоод ширээн дээрх сэрээг хугалах дөхөн, орилж байгаа эрээс та эртхэн холдсон нь дээр. Тэр дараа нь танд “Би уурласандаа болоод л ингэчихлээ” гэж хэлнэ. Ууурлах болгондоо ингэж балмад авирладаг хүнтэй хамт байх гээд хэрэггүй л болов уу.

Явдалтай эр. Энгийн онол. Хэрэв тэр зөвхөн сексийн харилцааг, харин та түүнээс илүү хүсэж байгаа тохиолдолд та хоёр тохирохгүй. Түүнтэй гэрлэж хүүхэдтэй болох талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Харин та ч бас түүнтэй адил хөнгөн учралыг илүүд үзэж байгаа бол, та хоёр тун сайн хамтрагчид болж чадна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(930)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2016-07-06
Гадаад материал орчуулаал тавьчихаж. Монголд эр ч бай эм ч бай гэрлэхээсээ өмнө бүгд л ээж аавтайгаа амьдардаг.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com