ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн зурвас

Мэдээлэл  | 2011 / 10 / 09

Нэгэн онигоо: Чи ямар хөөрхөн юм бэ? гэсэн магтаалд Франц эмэгтэй “Би энэнээс ч илүү хөөрхөн байсан юм”, Орос эмэгтэй “Баярлалаа” гэдэг бол, Монгол эмэгтэй “Битгий хүн доромжлоод байгаарай” гэж хариулдаг.

Хэтрүүлэгтэй хэрэг. Манай бүсгүйчүүд ийм бүдүүлэг биш шүү. Гэхдээ үүний оронд, бидний дунд сайхан үгийг, шүүмжлэл сонссон юм шиг л эрс эсэргүүцэж, өөрөөсөө бушуухан холдуулахын “түүс болдог” хүүхнүүд бий. Зөвхөн гадаад төрхийн тал дээр ч биш, “Чи ёстой мундаг юм аа” гэж магтуулвал “Юу нь мундаг байх вэ дээ, би бол байдаг л нэг эмэгтэй” гэж хариулах бүсгүйчүүд олон. Яагаад бид өөрсдийгөө бусдаас ялгарах юмгүй, “жирийн” болгох гэж тэгтлээ адгана вэ? Онцгой гэдгээ мэдсээр байгаа хирнээ.

Магтуулах хэмжээний хүн л, магтаалын үг олныг сонсдог. Өөрөөр хэлвэл магтаал нь хүний үнэ цэнийг өөрт нь төдийгүй бусдад мэдрүүлдэг билээ. Бидний боддог шиг хий хоосон бялдууч зангийн илрэл огт биш учраас, магтуулж сурах, мөн өөрийнхөө хувьд эрдэнэ адил нандин хүмүүсийг магтаж сурах нь өдөр тутмын амьдралыг аз жаргалтай болгоход маш чухал юм. Гоолингоогийн дараа долоо хоногийн мэдээллүүдээс дурдвал:

Нөхрөө яаж “онгироох” вэ?
Та өөрийнхөө юунд хамгийн дуртай вэ? (Өөрсдийгөө жаахан магтацгаах уу?)
Хүүхдээ өөртөө итгэлтэй болгож сургах 12 арга (...өчүүхэн ахиц дэвшлийг нь ч магтан сайшааж байвал...)
Магтуулж сурсан бүсгүй ямар байдаг вэ гэж үү?
Түүнчлэн:
Нүдийг том болгож харагдуулах 20 арга
Болзож болохгүй 10 төрлийн эр
Эрчүүдийн сексийн үеэр гаргадаг 10 бүдүүлэг зан

Магтаал хүртэл ач холбогдолтой байжээ. Огт жирийн бус, онцгой бүсгүйчүүд минь ирэх долоо хоногт олон хүнээс сайхан үг сонсож, тэр чинээгээрээ улам гэрэлтэн жавхаажих болтугай!

Чиний Гоолингоо XOXO

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(792)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com