ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Та ганц бие эцэгтэй гэрлэх үү?

Гэр бүл  | 2011 / 09 / 29

Түүнийг анх хараад л таны сэтгэл яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, учиргүй их гэрлээр дүүрээд ирсэн. “Заяаны хань” гэдэг үг толгойд зурсхийж орж ирмэгц, сандарсандаа хэлээ хазчихаж байсансан.

Та ганц бие эцэгтэй гэрлэх үү?

Ухамсаргүйгээр инээмсэглээд л суухдаа та дотроо “Тэр ч бас надтай адилхан хамраа үрчийлгэж инээдэг юм байна” гэж бодож байлаа. Бүх юм чинь таарах юм шиг, яг л таны эвлүүлдэг тоглоом шиг зүрхний дутаад байсан ганцхан хэсэг нь тэр юм шиг.

Эхний хоёр сар гайхалтай сайхан өнгөрсөн. “50 анхны болзоо”-той өдрүүд. 50 анхны үнсэлт, 50 анхны шүргэлт. “Чиний уруул миний нүдэнд ямар гоё зохио вэ?”* Түүний царайг харан, ингэж бодох болгондоо гаднаа савлууртай жижигхэн дүнзэн байшингийн гал тогоонд түүний дуртай шпагеттиг хийгээд, ажлаасаа тараад ирэхийг нь хүлээж байгаагаар өөрийгөө төсөөлөх дуртай байсан. Гэвч "байсан".

Төгс өдрүүдийг тань эвдэлж орхисон тэр үг бол “Би хүүхэдтэй”. Цочирдсондоо амьсгалж байгаа эсэхээ ч мэдэх сөхөөгүй болсон ч, өөрийн мэдэлгүй маргааш нь түүний гэрт очиж хүүтэй нь уулзахаар товлочихож билээ. Цээжээ даран түүний гэрт орохоосоо өмнө, гэнэт санасан юм шиг хажуугийн дэлгүүр рүү хурдхан орж шоколад, бас нэг жижигхэн чихмэл тоглоом худалдаж авч байгаа өөрийгөө хараад мөн их гайхсан. Гайхах мөчдөө л өнөөх зүрхэн дэх гэрэл нь хүүхэд гэдэг үгийг сонсоод улам их болчихсон гэдгийг анзаарсан.

Хаалгаар нь ороход хэзээний таньдаг хүн харсан юм шиг инээж, хэвлүүхэн нь аргагүй аягатай цай авчирч өгч байгаа өхөөрдөм бяцхан хүүг үзээд таны цээж шархираад л байж билээ. “Би ээж нь болж чадна” гэсэн бат итгэлээр гэртээ хариад ээж, аавдаа зүрхшээн байж хэлтэл тас эсэргүүцсэн хариуг сонсоно. Зангирсан хоолойгоор хамгийн сайн найз руу гаа утасдахад “Анхнаасаа сэвгүй амьдралыг эхлүүлсэн нь дээр” гэдэг үгийг л олж сонсоно. Урьд нь нэг ч удаа амьдрал эхлүүлж байгаагүй олон эрийн сонголт танд байгаа болох талаар нухацтай бодож үзсэн ч, тэдэн лүү биш ганцхан түүнлүү л уяатай юм шиг зүтгээд байгаагийнхаа учрыг олохоо больж эхлэнэ. Ядам хуруундаа зүүсэн хос бөгжөө хармагц л, ердөө харахын төдийд л...”Яагаад болохгүй гэж?” хэмээн дотроос дэлдсээр...

Дээрх шиг байдалд орсон бүсгүйчүүдийн 40 орчим хувь нь гэрлэх хувилбрыг сонгодог бол үлдсэн нь салах шийдвэрийг гаргадаг байна. Дурлалын төлөө бидний гаргадаг золиос дэндүү ихдээд байгаа мэт санагдавч, нөгөө талаар хайртай хүнийхээ хүүг өөрийнхөө ертөнцийн бас нэгэн нар болгоно гэдэг юу нь тийм буруу болохыг олж үл харна. Гоолингоогийн бүсгүй та энэ нөхцөл байдалд ямар сонголтыг хийх байсан бэ? “Хүний хүү хүрэн бөөртэй” гэсэн үзлийн талд бат зогсох уу, аль эсвэл илүү уян зөөлөн хандаж “Би ч бас түүний сайн ээж болж чадна” хэмээн бодох байсан уу?

*Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар-ын шүлгийн хэсгээс

Та ганц бие эцэгтэй гэрлэх үү?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(705)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com