ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны хамгийн хачирхалтай зуршил?

Чөлөөт цаг  | 2011 / 09 / 29

Зуршил гэдэг яг л тархин дотор тогтсон замтай адил гэдэг юм билээ. Оюун санаанд тэр тодорхой нэг зам үүсчих юм бол түүнээсээ хазайж чадахаа больчихдог. Бид хааяа өөрсдөө ч мэдэлгүйгээр, ямар ч утгагүй хирнээ, хийхгүй л бол тайван сууж чаддаггүй зуршилтай болчихсон байдаг. Гоолингоогийн уншигчид өөрийнхөө хамгийн хачирхалтай, инээдтэй зуршлуудаас хуваалцаж байна.

Таны хамгийн хачирхалтай зуршил?

-Би ямар нэг юманд нэг хуруугаараа л хүрчих юм бол, заавал бүх хуруугаараа тэрэнд хүрэхгүй бол санаа амардаггүй. Заавал тэгэх шаардлагагүй байсан ч тэр. Жишээ нь хэн нэгний цамц, эсвэл нуруунд санамсаргүй хүрчих юм бол, гарынхаа бүх хурууг тэрэнд хүргэж байж л салдаг. Хачин шүү. /25 настай О/

-Миний хажуугаар хэн нэгэн хүн зөрөх юм бол би амьсгалаа 2-3 секунд түгжиж байгад, амьсгалж эхэлдэг. Тэгэхгүй бол өөр нэг хүнтэй нэг халуун агаараар амьсгалж байна гэж бодохоос дотор муухайраад байдаг юм. /29 настай Э/

-Би нэг мэдэхэд л цамцныхаа захыг амандаа хийчихсэн сууж байдаг. Бас би ундаа ууж дуусаад соруулыг нь үрчгэр, толигор биш болтол зажлах дуртай. Сүүлийн зуршлыг өөртөө хэвшүүлээд долоон жил болж байна. Нэг ч соруул залгичихаагүй байгаа нь яамай. /22 настай Э/

-Би үнэрлэх зуршилтай. Цамц худалдаж авсан ч, ус уух гэж байсан ч, ном унших гэж байсан ч эхэлж заавал үнэрлэдэг. Заримдаа дэлгүүрт янз бүрийн юмсыг үнэрлэж зогссоор байгаад хамаг цагаа барчихсан байдаг юм. Гартаа тааралдсан юм болгоныг барьж аваад л хамартаа ойртуулдаг. Хүүхэд байхаасаа л ингээд сурчихсан, яагаад гэдгээ ч би мэддэггүй. /30 настай А/

-Хэн нэгэн хүн намайг харсаар байтал гудамжинд хог хаячих юм бол би түүнийг нь аваад хогийн саванд хийдэг. Тэгэхгүй бол хог унасан байгаа газраас хөлөө ч хөдөлгөж чаддаггүй, яаж ч хичээгээд явж өгдөггүй юм. Заавал авч тэр газар цэвэрхэн болсныг харж байж л тайвширдаг. /31 настай Ө/

-Би өдөрт яг нэг ширхэг “Snickers” идэхгүй л бол тэр шөнөө унтаж чаддаггүй. /19 настай Х/

-Би гуяныхаа завсар дэр, эсвэл чихмэл тоглоом, өөр ямар нэг зөөлөн юм хавчуулахгүй л бол яагаад ч унтаж чаддаггүй юм. Хүнтэй цуг унтаж байвал тэр хүнийхээ гуяыг хавчуулж унтдаг юм. /26 настай Т/

-Би нүүрээ будсаныхаа дараа заавал шүдээ угаадаг. Яагаад гэдгээ мэдэхгүй л юм. /27настай Г/

-Хэн нэгний хөл миний биенд хүрэхийг тэвчиж чаддаггүй юм. Нөхөртэйгөө унтаж байхад хүртэл түүний хөл надад хүрмэгц би сэрээд, уурлаж эхэлдэг. Ер нь л хөлөнд дургүй. /35 настай Б/

-Миний өдөр бүр хийгээд заншчихсан нэг зуршил бол зүүн хөлнийхөө гутлыг эхэлж өмсөх. Баруун гутлаа санамсаргүй бариад авчих юм бол, буцааж тавьж байгаад зүүнээ түрүүлж өмсдөг. /24 настай Т/

-Оймсоо индүүдэлгүйгээр өмсөж чаддаггүй. /42 настай Э/

-Би гэрээсээ гарахдаа хаалгаа яг 3 удаа түгжиж, нээж үзэхгүй л бол сэтгэл амардаггүй юм. 2 удаа нягталж, түгжигдсэн гэдгийг нь мэдсээр байж “За одоо ганцхан удаа” гээд л дахиж нэг удаа заавал үздэг. Хэзээнээс тэгдэг болсноо мэдэхгүй юм. /27 настай Ж/

Таны хамгийн хачирхалтай зуршил юу вэ?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(851)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Deegii.   2016-07-03
Bi shohoi balaruul virvvleh durtai gartaa barij baigaad l virvvldeg tgheer neg saihan bolood yawchdag bas uuruu ch anzaarugui bhdaa huluu chichignvvleed suudag :)

Зочин: Serena.   2016-07-03
bi sandarhaaraa gariin huruuniihaa 2 taliin arisiig n uhaad avchihdag. Daraa n hed honood harahad butsaad tuljchihsun bdg. tgd dahiad l.... haahhaha....

Зочин: Хатанзаяа.   2016-07-03
Би ердөө ганц л зуршилтай. Бага байхаасаа л тийм байсан ерөөсөө салж чадахгүй юм. Аливаа хувцасыг имэрдэг. Гэрийнхэн маань дурсахдаа хар багын унтахдаа бандаашаа имрээд бдаг гэж ярьдаг одоо болтол яг хэвээрээ хэхэ. Ямар ч хувцас бсан эрхий дунд хуруу 2роо имрээд л суучихна. Гэхдээ хааяадаа тус болдог бухимдсан үедээ юм имрэхээр их хурдан тайвширдаг. Бас найз нөхөдтэйгөө уулзахра санамсаргүй хувцсыг нь бариад авчихыг яана. Одоо гэхдэ өөрийнхөө биш нөхрийнхөө бандаашийг имэрч унтдаг болсон доо. Ичмээр 😂

Зочин: Alic.   2016-07-03
суухдаа дандаа хөлөө ачаад гараа хөлөг завсраа хийн суудаг тэгэхгүй л бол нэг л эвгүй гар даараад :))

Зочин: khulan.   2016-07-03
sonirholtoi ym bi bas der esvel garaa guyniihaa dund hiij teverch untdag bas shudend ym orchvol zaaval avj baij ym yridag tegehgui bol hetsuu bdag ym. Tegeed bas iluu aris garah ym bol arisaa jajilj ideed bdag ym sonin shuu. Ooriihoo neg hesgiig avaad butsaad ideed bgaa ym shig kkk

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com