ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Савны гадуурх жирэмслэлт гэж юу вэ?

Эрүүл мэнд  | 2011 / 09 / 28

Үр тогтсон өндгөн эс умайн гадна хэсэгт байрласнаар, савны гадуурх жирэмслэлт үүсдэг. Өндгөн эс ихэвчлэн үр дамжуулах хоолойд байрласан байдаг ч, үүнээс өөр умайн гаднах ямар ч хэсэгт томорсон байж болдог. Энэ нь эх эндэх гол шалтгаан болдог учраас бүсгүйчүүд бие давхар болсноо мэдмэгц ЭХО-д харуулах хэрэгтэй. Хөл хүнд эмэгтэйчүүдийн нэг хувьд савны гадуурх жирэмслэлт тохиолддог.

Савны гадуурх жирэмслэлт гэж юу вэ?

Савны гадуурх жирэмслэлтэнд хэн өртөх магадлал өндөртэй вэ?
• 35-44 насны эмэгтэйчүүд
• Өмнө нь савнаас гадуур жирэмсэлж байсан эмэгтэй
• Аарцаг болон хэвлийн хөндийн мэс засалд орж байсан бол
• Аарцагны үрэвсэлт өвчин туссан бол
• Хэд хэдэн удаа абортонд орж байсан бол
• Спираль тавиулсан үед жирэмсэн болвол

Савны гадуурх жирэмслэлтийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Сарын тэмдэг ирэхгүй байх, тестээр үзэхэд эерэг хариу гарах зэрэг хэвийн жирэмслэлтийн үеийнх шиг шинж тэмдгүүд илэрдэг ч эдгээрийн зэрэгцээ хэвлийн доод хэсэг, гэдсээр хүчтэй хатгуулж өвдөж байвал савны гадуур жирэмсэлсэн байх магадлалтай. Заримдаа мөр болон хүзүүгээр өвдөж, толгой эргэж, ухаан алддаг. Мөн үтрээнээс доош сарын тэмдгээс хавьгүй их, эсвэл бага хэмжээний цус гарна.

Савны гадуурх жирэмслэлтийг яаж эмчлэх вэ?
Хэрвээ үр дамжуулах хоолой урагдаж, цус алдаж эхэлсэн бол яаралтай мэс ажилбар хийхээс өөр аргагүй. Ингэснээр үр дамжуулах хоолойг гэмтээлгүйгээр жирэмслэлтийг зогсоож болно. Маш цөөн тохиолдолд үр дамжуулах хоолойг тэр чигт нь авахаас өөр аргагүй болдог. Хэрэв цус алдалт явагдаагүй бол түүнд заавал мэс ажилбар хийх шаардлагагүй. Эмчийн нарийн хяналтан дор ажиглалт хийн хүлээж болно. Зарим тохиолдолд үр хөврөл томорч, өөрөө амьгүйдэн зулбаж гардаг. Ийм тохиолдолд эхэд дараа нь учирч болох наалдангийн аюулаас хамгаалах хэрэгтэй.

Савны гадуурх жирэмслэлтийн дараа яах вэ?
Та hCG дааврынхаа хэмжээг 0 болтол нь байн байн шалгуулах хэрэгтэй. hCG дааврын хэмжээ өндөр байх нь хэвийн бус хөгжилтэй хөврөлийг бүрэн аваагүй байгааг харуулдаг. Савны гадуурх жирэмслэлтийн дараа дахин хэвийнээр жирэмслэх магадлал 60 хувьтай байх учир та биеэ гамнаж, эрүүл мэнддээ анхаарал хандуулвал боломжгүй зүйл огт байхгүй юм.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(950)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: ch.   2016-08-24
hCG daawar gej yu we? hCGgee yaj xaana shalguulj xayanaltand bx we

Зочин: sbsbsb.   2016-06-04
svvliin 2 sar minii benii yum irsen gvi test tawiad bas jiremsen gej garsan gvi zowolgoo ogooc bi odoo yah we?

Зочин: Gerle.   2016-02-04
Bi sayhan Savni gadur jiremselsen hagragui bolhoor shimegduuleh emchilgee hissen her udaj jeremsleh magadlaltai ym bolo zovolgoo ogooch

Зочин: Gerle.   2016-02-04
Bi sayhan Savni gadur jiremselsen hagragui bolhoor shimegduuleh emchilgee hissen her udaj jeremsleh magadlaltai ym bolo zovolgoo ogooch

Зочин: jjj.   2016-02-03
savnii gaduur jiremselsen uyd test-r uzehed medegdeh uu ? jiremsen bolson ugui ni

Зочин: B.   2015-10-06
19nastai tgd gaduurh jiremslelt gesn onoshtoi yag ene shinjuud garaad bhiin, 50s deesh nasnd tohiolddg gj unen umuu

Зочин: tsengel.   2015-08-06
sawnii gaduurah jiremseltiig ymar argaar zogsoodog yum blo.odoo ymar ch zowiur bhgvi.mesgvigeer zogsooj bldog yum u bvsgvichvvde nadad zowl ch.

Зочин: tsengel.   2015-08-06
sawnii gaduurah jiremseltiig ymar argaar zogsoodog yum blo.odoo ymar ch zowiur bhgvi.mesgvigeer zogsooj bldog yum u bvsgvichvvde nadad zowl ch.708

Зочин: dara.   2015-07-09
narika d j gej helhed mamai egch 3 jiliin umnu savni gaduurh jiemslelt bolood hagalgaand orj bsn hharin daraa jil ni jiremsen bolood ohintoi bolson say 06 sard huutei bolson tegeheer bolomjgui zuil gej bhgui e sanaa zovoltgui

Зочин: Nariika.   2015-07-09
bi 5 n jiliin umnu sawnii gaduur jiremselj hagalgaand orj neg taliin undguwchgyi bolsonoos hoish ahij jiremslehgyi bna odoo huuhedtei bolhiig ih husj bna daanch bolohgui ym yaahuu

Зочин: tsene.   2015-05-22
sawnii gaduur jiremslelig yj mdh we yawl dr we

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com