ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Даргадаа хэлж болохгүй 10 үг

Ажил & Мөнгө  | 2011 / 09 / 27

Ганцхан үг хэлээд л өөрийнхөө карьерыг “баллаж орхимоор” байна уу? Ажил хэргийн талбарт хэд хэдэн зүйлийн үг нь хүнийг хэдхэн хоногийн дотор ажилгүйчүүдийн эгнээнд аваачих чадалтай байдаг аж. Тэдгээрээс эхний 10-ыг жагсаалаа.

Даргадаа хэлж болохгүй 10 үг

1. "Би энэ ажлыг хийж чадахгүй нь."
Мэдэхгүй, чадахгүй гэдэг үгийг тогтмол хэрэглэдэг хүнийг хэн ч удирдлаган дороо ажиллуулахыг хүсэхгүй. Гомдоллогчид ажлын байранд удаан тогтдоггүй. Нөгөө талаар, ажил олгогчид аливааг “чадна” хэмээн шүүрч аваад хийдэг, багийн тоглогч нарт дуртай байдаг. Танд оноосон даалгавар арай хүнд санагдаад байвал тусламж хүс. Гэхдээ тодорхой хэдхэн асуултыг л асуухад хангалттай.

2. "Энэ чинь миний хийх ёстой ажлаас гадуур зүйл."
Танд албан тушаал доогуур хүний ажил даалгасан талаар, эсвэл үүрэг даалгавраас тань гадуур зүйл хийлгэсэн талаар гомдоллож, бухимдахаасаа өмнө ажил чинь танд хир үнэ цэнэтэй болох талаар бодоорой. Хэрэв таны дарга таниас хувийн шинж чанартай зүйл хүсвэл та түүнд эвтэйхэн байдлаар хийж чадахгүй гэдгээ ойлгуулаарай. Үүнээс илүү чухал хийх зүйл байгаа учраас, гаргах цаг зав хомс байна гэж хэлж болно.

3. "Би энэ ажилд дэндүү гоёдоно"
Амбицтай хүн бүрт эхэндээ өөрийнх нь чадварыг дутуу үнэлээд байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Гэвч ухаалаг удирдагчид ажилтнуудынхаа зан араншин, хариуцлага, бололцоог ажиглаж байж аажмаар дэвшүүлэх сонирхолтой байдаг. Та үнэхээр гайхалтай чадварлаг хүн мөн бол үүнийгээ үг хэлэрээ биш үйлдлээрээ харуулах ёстой.

4. "Миний цалинг нэмж өгөөч."
Цалин нэмэх нь таны хир их хичээж, идэвх санаачлагатай ажилласнаас шалтгаална. Таны өрийн бичгэнд дарагдаад байгаа байдал, даргад чинь таны төлөө төсвөөсөө илүү мөнгө гаргах шалтгаан болохгүй. Харин түүний оронд амжилтаа ахиулах, тушаал дэвших боломжийн талаар асууж судлах, байгууллагын нөхцөл байдлыг сайжруулах аргыг дэвшүүлэх нь орлогоо нэмэгдүүлэх зөв арга юм. Гэвч хэрэв таны удирдлага гаргаж байгаа нөр их хичээл зүтгэлийг тань доогуур үнэлж байвал асуудал өөрөөр эргэнэ.

5. "Би уйдаж үхлээ."
Ажлынхаа ачааллыг одоогийнхоосоо илүү нэммээр байна уу? Эсвэл дахин ажлын байрны эрэлд гармаар байна уу? Уйдаж байгаа талаараа хэлэхэд л “болоод явчихна” гэж мэд. Үүнийг сонссон ухаалаг удирдагч танд илүү их ажил ноогдуулах юм уу, илүү идэвхтэй, шургуу ажилтныг оронд тань авах болно.

6. "Урьд шөнө шоудчихсан чинь..."
Хэдэн аяга шар айраг уусан тухай яриагаа гэртээ үлдээ. Үнэхээр толгой өвдөж, дотор муухайраад хэцүү байвал ханиад хүрчихэж гэж хэлээд чөлөө ав. Сүүмийсэн нүд, тамхины утаа ханхлуулж ажлынхаа байраар явсанаас хавьгүй дээр юм. Таны нэр хүндийг унагахаас цаашгүй.

7. "Хоёулаа ярилцъя."
Ийм маягаар түүнд хүсэлт тавих нь яагаад ч тохиромжгүй юм. Ихэнх удирдагчид илүү ажил хэрэгч байдлыг хүлээдэг. Үүний оронд хэдэн хором цаг гаргаж чадах эсэхийг нь асуугаарай. “Хоёулаа ярилцъя” гэж хэлэх нь найз бүсгүй нь найз залуудаа салъя гэж хэлэх гэж байгаа юм шиг сонсогдоно.

8. "Таныг би Facebook-тээ бүртгэчих үү?"
Хэрэв та хувийн шинж чанартай зүйлсийг ч facebook дээрээ биччихдэг бол, даргаа бүртгэж авах хэрэггүй.

9. "Би энэ ажилд чинь дургүй”
Та өөрийнхөө хүсэлтээр халагдахаар шийдсэн байсан ч, иймэрхүү бүдүүлэг үг хэллэгээс зайлсхий. Эс тэгвэл энэ нь таны дараа дараагийн ажлыг ч бас баллаж орхих болно. Нэг салбарынхан хоорондоо нягт холбоотой ажлладгийг хэн эс андах билээ?

10. "Би танд хайртай болчихжээ."
“Чадвал”, менежэр, даргынхаа хэн нэгэнд нь бүү сэтгэл алдаарай. Ажлын газрын романс гайхалтай гэрлэлтэнд хүрсэн түүх олон байдаг ч, дарга чинь таныг зөвхөн жирийн ажилтны нүдээр хардаг бол энэ нь таныг ажлаас халах шалтгаан болж мэднэ. Учир нь ажил, хувийн амьдралаа ялгаж салгадаг хүн тэдэнд хэрэгтэй. Яахын аргагүй зүрхний жолоо алдуурчихсан бол, тун тохиромжтой нөхцөл байдал цагийг харгалзаарай.

Жич:
Гэвч эдгээр нь олон жил тухайн газраа ажиллаж, даргынхаа итгэлийг зохих ёсоор хүлээсэн хүмүүсийн хувьд тийм ч ноцтой алдаа болохгүй байж болно. Харин дөнгөж ажилд ороод байгаа, статус нь хэврэг байгаа хүмүүсийн хувьд гарцаагүй -10 оноог авчирна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(443)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com