ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бритни Спийрс эргэн ирлээ!

Одууд  | 2011 / 09 / 26

30 насыг арай шүргэж амжаагүй яваа ч, поп гүнжийн амьдралын тэн хагас нь олон нийтийн хараан дунд өнгөрчээ. Эрч хүчтэйгээр эргэн ирсэн Бритнигийн “Harper’s Bazaar” сэтгүүлд өнгөрсөн 6-р сард өгсөн ярилцлагыг нь сонирхуулж байна.

Бритни Спийрс эргэн ирлээ!

Би Бритни Спийрстэй дөнгөж сая Лос Анжелост бүжгийн бэлтгэлээ хийж байхад нь утсаар ярьлаа. Тэр энэ зуны аялан тоглолтынхоо сургуулилтыг хийсээр нилээд завгүй байсан хэдий ч их хөгжилтэй, эрч хүчтэй дуугарч байв. Тэгэх нь ч аргагүй. Учир нь түүний шинэ цомог “Femme Fatale” өнгөрсөн 20 жилийн бүтээлүүдээс нь хамгийн сайн нь гэдэг үнэлгээг шүүмжлэгчдээс авсан билээ. “Би энэ цомог дээр маш их хичээж ажилласан. Тиймээс энэ амжилт намайг үнэхээр сэргээж байна. Яг л нар ээсэн, дулаахан өдөр өндөр шилэн аягатай цай ууж суугаа юм шиг...”

Лаура Браун: Та улаан хивсний ёслолын хувцаснуудаасаа алинд нь хамгийн дуртай вэ?

Бритни Спийрс: 2002 оны Греммигийн шагнал гардуулах ёслол дээр өмссөн улаан даашинз. Тийм богинохон, секси даашинз биш л дээ, урт классик байсан юм. Тэр үед би маш, бүр маш буржгар үстэй байсан. Тэр өдөр үнэхээр хөгжилтэй байсан шүү.

ЛБ: Тэгвэл таны хамгийн том хувцас загварын алдаа?

БС: 10 жилийн өмнөх Биллбоардын шагнал гардуулах ёслол дээр би улбар шаргал малгай, улбар шаргал хөхний даруулга, улбар шаргал өмд, ягаан торон цамц өмсөж очиж байсан юм байна. Аан, тийм бас улбар шаргал хүрэм өмсчихсөн байсан.

ЛБ: Халловийний баяр болж байсан юм уу?

БС [инээв]: Үгүй ээ, Халловийн болоогүй байсан. Тэр үед би өөрийгөө халуухан л харагдаж байна гэж бодож байсан юм. Гэтэл би ганцаараа дэндүү этгээд хувцасласнаа дараа нь мэдсэн. Улбар, ягаан хоёр өнгийг хольж өмсөх нь үнэхээр сайхан санаа гэж итгэж байсан юм л даа. Гэтэл хүмүүс намайг дунд сургуулийн хөгжөөн дэмжигч охин шиг харагдаж байгаа талаар шуугиж байсан.

ЛБ: Та бүжгээс дахин таашаал авч эхлээ юу?

БС: Бүжиглэх гэдэг маш сэтгэл догдлуулам эд. Аялан тоглолтын сургуулилт маш сайн болж байгаа. Энэ миний хамгийн сайн тоглолт болох байх.

ЛБ: Та дахиад аварга могойтой үзүүлбэр үзүүлэх юм биш биз?

БС: Харж л байя. Өөрийгөө тайзан дээр “зэрлэгшихгүй” байгаасай л гэж найдахаас.

ЛБ: Сүүлийн үед ямар дуу таныг сэргээж байна?

БС: Надад Рианагийнг "S&M”, "Only Girl" хоёрт их дуртай. Тэгээд л би "S&M"-ийн ремикс дээр хамтарч ажилласан хэрэг. Риана тун дажгүй дуучин. Би түүнд их дуртай.

ЛБ:Сүүлийн үед хүн бүр л Жастин Бийбэрээр “өвчилчихөж”. Та Жастинтай уулзсан уу? Түүнтэй хамтарч ажиллах санаа бий юу?

БС: Тэр их өхөөрдөм хүү. Би саяхан түүний киног үзээд, ямар “том эр” болохыг нь хараад бүр гайхсан шүү. Тэр их мундаг юм билээ. Киноных нь ихэнх хэсэг, миний анх дуучин болж байсан үеийг санагдуулсан. Би ч бас түүнтэй адилаар бүтэн жил сурталчилгааны аялан тоглолт хийж, радионууд дээр очдог байсан. Адилхан талуудаа харах сайхан байсан.

ЛБ: Юу таныг зогсолтгүй инээлгэж чаддаг вэ?

БС: Хүмүүсийг юманд тээглэж унахыг, эсвэл өөр ямар нэг байдлаар бүтэлгүйтэхийг харах. Өөдгүй зантайдаа биш шүү, хэрэв тэд үнэхээр өвдсөн нь мэдэгдэх юм бол би санаа зовдог. Харин тэд санамсаргүй уначихаад, юу ч болоогүй юм шиг босоод ирвэл би инээхээс яах вэ?

ЛБ: MTV-гийн шагнал гардуулах ёслол дээр Мадоннаг үнссэнээс чинь хойш 8 жил өнгөрчээ. Та түүнээс юу сурч авсан бэ?

БС: Би хэдэн долоо хоногийн өмнө түүнтэй нэг үдэшлэг дээр тааралдсан. Тэр надад өөртөө үнэнч байхыг л хамгийн их сургасан байх. Хэлэхэд ч амархан л даа. Гэхдээ тэр надад зүгээр ч нэг сургамжлаад орхиогүй, үйлдлээрээ үүнийг зааж өгсөн юм. Эргэн тойронд чинь маш олон үзэл бодлууд байдаг ч, өөрийнхөө зөн совинд л хамгийн түрүүн найдах хэрэгтэй.

ЛБ: Мэргэжлийн талаас Женнифер Лопез танд урам зориг өгдөг хэмээн нэгэнтээ хэлж байсан. Танд American Idol-ын шүүгч болгох санал ирвэл зөвшөөрөх үү?

БС: Зөвшөөрнө өө! Тэр чинь тун догь хэрэг. Гэхдээ би тийм ч хатуу шүүгч болохгүй байх.

ЛБ: Та Лэди Гагагийн талаар юу гэж боддог вэ?

БС: Тэр гайхалтай авъяаслаг бас их өвөрмөц. Түүний бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж чаддаг чанар надад таалагддаг.

ЛБ: Таны вебсайтан дээр “БС анхааруулга” нэртэй хов живийн талаар үнэн мөнийг дулугадаг булан байдаг. Танд өмнө нь хүмүүсийн “янзыг үзэх” гэж албаар цуу яриа тарааж байсан үе бий юу?

БС: Үгүй шүү! Tэд миний тусламжгүйгээр янз бүрийн түүх зохиочихож дөнгөдөг.

ЛБ: “Ээжийн үүрэг” карьераа хөөхөд тань хир их саад учруулсан бэ?

БС: Би өмнөхөөсөө илүү санаа зовомтгой болчихсон гэх юм уу даа. Гэхдээ би ээж болоод илүү шулуун зантай болсон. Би өмнөхөөсөө хамаагүй нээлттэй, зоритгтойгоор өөрийгөө илэрхийлж чаддаг болсон. Залуу байхдаа би бодож санаж байгаагаа шууд хэлж чаддаггүй байсан, харин ээж болоод ирсэн чинь юмс өөрчлөгдсөн.

ЛБ: Та дахиж гэрлэхийг хүсч байна уу? Дахиж хүүхэдтэй болохыг...?

БС: Би хоёулангийнх нь талаар бодож үзсээн. Цаг нь болвол...

ЛБ: Таны хүүхдүүд урлагийн хүн болвол яах бол?

БС: Тэдэнд урлагийг гэсэн сэтгэл, итгэл байвал яагаад болохгүй гэж? Хүссэнээрээ л болог. Тэд бол хөөрхөн бяцхан жүжигчид. Бас их хайр татмаар. Би тэднийг урлагийн хүн болвол нэг их гайхахгүй.

ЛБ: Таны хит дуунуудаас аль нь танд “Би чадлаа” гэсэн бодол төрүүлж байсан бэ?

БС: Магадгүй бүр эхэндээ л... “Baby One More Time"-ийн үед ч юм уу. Би тэр дууны клипийг үзэлгүй их удсан байна шүү.

ЛБ: Таны хамгийн хайртай клип?

БС: "Overprotected." Их олон юмыг өгүүлсэн юм шиг санагддаг. Маш сайн найруулгатай, их өнгөлөг, бүжиг нь ч гайхалтай болж чадсан.

ЛБ: Дуучдаас хэн нь танд хамгийн их үлгэр жишээ болдог вэ?

БС: Уитни Хьюстон. Би хүүхэд байхаасаа л түүнийг шүтдэг байсан.

ЛБ: Та нэг үдэшлэг дээр өөрөө өөртэйгөө тааралдвал яах вэ?

БС:Өөрөө өөртэйгөө тааралдвал, би түргэхэн шиг мэндэлчихээд “Ямар найрсаг охин бэ?” гэж бодох байсан.

ЛБ: Хамгийн сайхан өдрийг, өглөөнөөс орой хүртэл нь төсөөлвөл?

БС: Өглөө босч хоёр аяга кофе уугаад, дасгал хийж, усанд сэлээд...Хүүхдүүд маань усан сан дотор тоглоод л. Мөхөөлдөс авч идээд, найз залуутайгаа кино үзэж цагийг өнгөрөөнө. Дараа нь магадгүй Femme Fatale болж хувирна. [инээв]

ЛБ: Буруу гэдгийг нь мэдсээр байж татагддаг зүйл?

БС: Bapchi-гийн карамелан ирис. Миний байрласан зочид буудлын өрөөнд байсан юм. Тэгээд би бүх хүмүүсийн өрөөнөөс чихрийг нь авчруулж идэж байсан.

ЛБ: Хүмүүс таны талаар юуг мэдэхгүй вэ?

БС: Би хүмүүсийн боддогоос илүү энгийн эмэгтэй. Би бусадтай яг адилхан.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(562)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com