ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хөхний даруулгыг яаж сонгох вэ?

Гоо сайхан  | 2011 / 09 / 22

Хөхнийхөө даруулгыг буруу сонгох нь бүсгүйчүүдэд тулгардаг гоо сайхны түгээмэл асуудлуудын нэг. Хэрэв та нүд эрээлжлэм олон дотуур хувцасны дунд ороод хаанаас нь, яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол эдгээр зөвлөгөө танд тус болно.

Хөхний даруулгыг яаж сонгох вэ?
Өөрийнхөө хэмжээг хэрхэн авах вэ?

Тойргийн хэмжээ
Амьсгалаа гаргасныхаа дараа, хэмжээс бүхий туузаар хөхнийхөө яг доогуур, цээжээ бүтэн тойруулж орооно. Туузны нэг үзүүрийн очиж таарч байгаа бүхэл тоотой хэмжээсийг тэмдэглэж авна. Энэ хэмжээг сул авч болохгүй, аль болох бариу аваарай. Хэрэв хэмжээ тэгш тоотой гарсан бол дээр нь 4-ийг, сондгой тоотой гарсан бол 5-ыг нэм. Гарсан хариу бол таны цээжний тойргийн хэмжээ юм.

Аяганы хэмжээ
Цэх зогсоод, хэмжүүрээ хөхний хамгийн их товойсон, дүүрэн хэсгийг дамнаж тойруулна. Ингэхдээ хатуулгагүй хөхний даруулга өмсөж болно. Хэмжүүр далийсан эсэхийг нягтлаарай. Гарсан хэмжээг тэмдэглэж авна.

Хөхний даруулганы хэмжээг тооцоолох
Аяганыхаа хэмжээнээс тойргийнхоо хэмжээг хасна. Гарч байгаа зөрүү нь таны хөхний даруулганы аяганы хэмжээг тодорхойлно. 1-2,5 сантиметр нь A хэмжээ, 2,5-аас 5 сантиметр нь B хэмжээ, 5-8 сантиметр C хэмжээ, 8-10 сантиметр нь D, 10-13 сантиметр нь E хэмжээ. Хэрэв та инчээр хэмжээгээ авсан бол тойргийн болон аяганы хэмжээн зөрүүгээс гарсан нэг бүхэл инч болгон нэг аяганы хэмжээ гэдгийг санаарай. Тухайлбал зөрүү нь нэг инч гарсан бол A, хоёр инч бол B, гурван инч бол C гэх мэтээр.

Жишээ:
Тойргийн хэмжээ: 82 сантиметр (тэгш тоо учраас 4-ийг нэмээд 86 сантиметр)
Аяганы хэмжээ: 92 сантиметр
Тооцоолол: 92-86=6 сантиметр
Хөхний даруулганы хэмжээ: 86C

Жич:
Хэрэв таны хөх бага зэрэг сулраад унжчихсан бол та өргөгчтэй, гэвч хатуулгагүй хөхний даруулга өмсөж байгаад хэмжээгээ аваарай. Тэгэхгүй бол таны хэмжээ жижигхэн гарчихаж мэднэ.

Дэлгүүрт ороод...

Юуны өмнө та хөхний даруулга сонгох гэж байгаа бол гэрээсээ гарахаасаа өмнө амархан тайлагддаг цамц өмсөхийг зөвлөж байна. Худалдагч нь танд өмсөж үзэхийг санал болговол зөвшөөрөх хэрэгтэй. Хувцас солих тасалгаанд орохоосоо өмнө нэгийг ч биш нилээд хэдэн хөхний даруулга сонгож аваарай. Өөр өөр үйлдвэрлэгчтэй байвал бүр сайн. Зүүж үзэхээсээ өмнө бүх хөхний даруулганы мөрөвчийг хамгийн сул хүртэл нь сунга.

Одоо харин хөхний даруулгаа туршиж үзэх цаг боллоо! Шинэ хөхний даруулгыг эхний дэгээн дээр тааруулж өмсөхөд л танд сайхан таарч буй мэт мэдрэгдэх ёстой. Хоёр дахь, гурав дахь дэгээнүүдийг (түгжээнүүд) бол тухайн хөхний даруулгыг эдэлгээний явцад сунаад ирмэгц, ашиглах зориулттай байдаг.

Мөн танд нэмж хэлэхэд урд талдаа түгжээтэй хөхний даруулга нь хэлбэрээ алдахдаа тун амархан байдаг учир үүнээс татгалзаарай. Сонголт хийхдээ бүү яар! Таны левчик хөхний тань хэлбэрийг зөв, сэргэр, дүүрэн харагдуулах ёстой юм шүү. Олныг өмсөж үзэхээсээ бүү цааргалаарай. Хөхний даруулгыг өмссөнийхөө дараа үл ялиг бөхийж, хоёр гараараа хөхийг өргөж тавин аяганд нь тааруулж өгөөрэй.

Үргэлж таньтай хамт байдаг үзэсгэлэнт 2 “найз”-даа сайхан “хувцас” сонгохыг хүсье!

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(724)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com