ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хямд үнээр “үнэтэй” хувцаслах арга

Загвар  | 2011 / 09 / 19

Заримдаа брэндийн хувцаснууд яагаад тийм үнэтэй байдгийг тайлбарлах аргагүй санагддаг. Сайн анзаарвал материалын чанар, оёдол, эсгүүр, өнгөний зохицолд л тэдгээр ам ангаймаар өндөр үнэний гол учир оршдог болохыг та мэдэх болно. Тиймээс загварлаг аятайхан хувцаслахыг хүсвэл заавал их мөнгө үрэх шаардлагагүй. Хэдхэн чухал зүйлийг л мэдэж байхад хангалттай юм.

Хямд үнээр “үнэтэй” хувцаслах арга

• Материалд ач холбогдол өг. Хэрэв та хувцсаа чанартай харагдуулахыг хүсч байвал материаланд хамгийн их ач холбогдол өгөх хэрэгтэй. Хямд материал маш амархан танигддаг. Байгалийн гаралтай материал хэзээд сайн сонголт байж чадна. Тиймээс 20 хувиас дээш нийлэг агууламжтай хувцас авахаас зайлсхийгээрэй. Гялайдаг хувцасны оронд даавуу, хөвөн даавуу, торгомсог хувцас авбал илүү чанартай, үнэтэй харагдана. Даашинзны хувьд ч мөн адил, атлаасан материал илүү хямд төсөр харагдуулдаг.

• Үнэтэй акссесуар ав. Та 300 долларын үнэтэй цамц авах боломжгүй байж болно. Гэхдээ акссесуараа харин ч нэг чанартай, тансаг брэндийн дэлгүүрээс сонговол таны хувцаслалт тэр чигтээ зэрэглэл өсөж харагдана. Гутал, цүнх, бүс нь стилийн ерөнхий дүрийг бүрдүүлж өгдөг гол элемэнтүүд учир тэднийг сайтар сонгож байгаарай. Эмэгтэй хүн бүрт наад зах нь нэг арьсан гутал, цүнх байх хэрэгтэй. Үүнээс гадна та хүзүүгээрээ торгомсог, чамин хээтэй алчуур зангидаж, бугуйндаа сайн цаг зүүсэн байхад л, энгийн хослол тань boutique-ийнх болж харагдана.

• Хооронд нь холь. Загварын мэдрэмжийг ямар ч их мөнгөөр худалдаж авах боломжгүй гэдэг нь мэдээж. Тиймээс үргэлж брэндийн хувцас өмслөө гээд сайхан хувцаслаж буйн нэр биш юм. Бүтээлч чанараа шалгаж, хямд, дундаж үнэтэй хувцаснуудаа үнэтэй хувцастайгаа зохицуулж өмсөх гээд үзээрэй. Өөрийн гэсэн стильтэй болохын тулд та маш энгийн загвартай жийнсийг, илүү содон цамцтай, эсвэл жирийн нэг пиджакийг чимэг бүхий чамин бошинзтой хослуулах чадварыг эзэмших хэрэгтэй юм. Загварын зурагнуудыг тогтмол үзэж, юуг хэрхэн тохируулж болох талаар шинэ сэдлийг олж болох юм.

• Чанар ч бас чухал. Ямар хувцас хамгийн чанартай харагддаг вэ? Товч нь бүрэн, оёо нь цэвэрхэн, утас нь нааш цухуйгаагүй, өө сэв байхгүй тийм л хувцас хамгийн чанартай харагддаг. Тиймээс таны авах гэж буй хувцас хэдий хамгийн сүүлийн үеийн загвартай байсан ч, эдгээрийг сайн шалгаж байж аваарай.

• Өөрчлөлтийг хий. Та цамцныхаа товчийг илүү гоёмсогоор солиод л, эсвэл бошинзныхоо хөвөөнд гялалздаг пластик оёод л шүүгээгээ шинэчилчихэж болно.

• Хар өнгө хэзээд сонгодог. Хар өнгө хэзээд элегант байдлыг илтгэдэг байсан ба солонгын долоогоос хамгийн уян хатан, хөлбөрөх чадвартай өнгө юм. Чөлөөтөөс ажил хэрэгч, өдөр тутмаас гоёл хүртэлх ямар ч үед танд хар өнгийн хувцас тус болж чадна. Жирийн нэг хар өнгийн хямд цамцыг маш олон янзаар хувиргаж тансаг, үнэтэй хувцаслалтыг бүрдүүлж болно. Жишээ нь дээр нь цагаан өнгийн цэцэг хатгах, гадуур нь гоёмсог пиджак өмсөх, эсвэл том statement хүзүүний зүүлт зүүх мэтээр.

Юу юунаас зайлсхийх вэ? Хэт их нийлэг материалтай хувцас, хуванцар болон хуурамч металлан ээмэг, зүүлт, бөгж, дэндүү олон өнгө нэг дор холилдсон хувцас, хэтэрхий урт засаагүй маникюр.

Ихэвчлэн байгаагаасаа илүү үнэтэй харагддаг хувцаснууд: Классик тренч цув, хар богино даашинз, гоёмсог клач, үслэг эдлэл, нүцгэн шаргал болон хартай ойртсон гүн өнгийн дэгжин хувцаснууд, "charm" буюу олон янзын хэлбэр дүрс бүхий кулонуудан унжлагатай бугуйвч зүүлт, савхин сүлжмэл гоёл чимэглэл, сувдан гоёл.

Та дээрх хялбар дүрмүүдийг мөрдөх юм бол худалдааны төвүүдийн нүд эрээлжлэм олон хямд бараан дундаас ч нэртэй брэндийн дэлгүүрээс авсан юм шиг харагдахуйц хувцсыг сонгож чадна.

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(679)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com