ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Унгар мөөгтэй шөл

Хоол хүнс  | 2011 / 09 / 16

Хэрэв та гэр бүлээрээ нэг оройг хөнгөн хооллож өнгөрөөхөөр шийдсэн бол зөөлөн амтат мөөгтэй шөл тохирно. Мөн махан хоолны дэргэд ч олгож болох юм.

Унгар мөөгтэй шөл

Найрлага /6 хүн/
• 4 хоолны халбага цөцгийн тос
• 2 аяга хэрчсэн сонгино
• 450 гр хэрчсэн мөөг
• 1 цайны халбага паприк
• 1 цайны халбага буурцагны соус
• 2 аяга тахианы шөл
• 1 аяга сүү
• 3 хоолны халбага гурил
• 1 цайны халбага давс
• Хар перец
• 2 цайны халбага лемоны шүүс
• 1/4 аяга хэрчсэн яншуй
• 1/2 аяга цөцгий

Жор
1. Том саванд цөцгийн тосоо хийгээд дунд зэргийн гал дээр хайлуул. Сонгиноо цөцгийн тосондоо 5 минут орчим хуур. Дараа нь мөөгөө хийж 5 минутын турш хуур. Шөл, паприк, буурцагны соусаа дээр нь хийж, галыг багасгаад, тагийг нь таглаж 15 минут орчим байлга.
2. Тусдаа жижиг саванд сүү, гурил хоёроо хийж хутга. Энэ хольцоо шөлөндөө хийгээд, уустал нь сайн хутгана. Мөн таглаж 15 минутын турш байлгана. Энэ хооронд хааяа хутгана.
3. Хамгийн сүүлд давс, перец, лемоны шүүс, яншуй, цөцгийгөө хийж хутгана. Багахан гал дээр 3-5 минут байлгаарай. Буцалгаж болохгүй. Дараа нь шууд олгоно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(574)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com