ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Оддын нүдний будалтыг туршиж үзэцгээе!

Гоо сайхан  | 2011 / 09 / 13

Твиггигийн давхар зураастай будалт, Дита Вон Тийзийн “pin-up” бүсгүйн төрхийг өөртө бий болгомоор байна уу? Бидний бэлтгэсэн зөвлөгөө танд хэрхэн гэрийн нөхцөлд оддын будалтыг хийх аргыг зааж өгөх болно.

Оддын нүдний будалтыг туршиж үзэцгээе!
Та оддоос өөр хэний будалт, эсвэл үс засалтыг туршиж үзмээр байна? Сэтгэгдлээр үлдээгээрэй.
1. “Калифорнийн охин” Кейти Перри. Кейти Перри “California Girls” дууныхаа клипэн дээр чихэр шиг амтлаг, тод будалтыг хийсэн байдаг. Цайвар, цагаан царайтай бүсгүйчүүдэд энэ будалт маш сайхан харагдах болно. Танд юуны түрүүнд зөөлөн улбар, ягаан, цайвар бор өнгийн тень, хөвсгөр багс хэрэгтэй. Эдгээр өнгөнүүдийг хооронд нь уусгаж тоорын шаргал ягаавтар будалтыг гаргаж авах юм. Эхлээд зовхио бүхэлд нь улбар өнгөөрөө будна. Дараа нь зовхины дунд хэсгээр ягаан өнгийн тениэ тавиад энэ хоёрыг хооронд нь багсаараа уусгана. Зөөлөн бор өнгийн будгаараа нүдний зөвхөн гадна талын хүнхэр хэсгийг будан сүүдэрлэнэ. Мөн энэ өнгөөрөө доод зовхины хүрээг будаад, контураа хүссэн хэмжээгээрээ тавихад болно. Нэмж хэлэхэд уруулаа интоорын ягаан, гялалзуулагчтай өнгөлөгчөөр өнгөлвөл та яг Кейти Перри шиг хазаад авмаар хөгжилтэй, цоглог төрхийг бүрдүүлж чадна.
2. Английн жүжигчин, загвар өмсөгч Твигги. Түүний “нэрийн хуудас” болсон давхар зураастай будалтаар будахын тулд танд ваниллийн цайвар, хар, шаргал бор өнгийн нүдний тениүд, нарийхан бийрэн болон жижиг хавтгай багс хэрэгтэй. Эхлээд зовхио бүхэлд нь ваниллийн цайвар шаргал өнгөөрөө будна. Мөн хөмсөгнийхөө доод хэсгийг энэ өнгөөр будаж харцаа өргөж өгнө. Дараа нь бийрэн багсаа үл ялиг норгож байгаад шаргал бор өнгийн тениэрээ нүдний хүнхийж байгаа хэсгийн заагийг дугуйруулан будна. Дараа нь хавтгай багсныхаа ирмэг хэсэгт хар будгаа түрхэж байгаад, мөн хүнхийж байгаа хэсгийн заагийг тодотгон нарийхнаар нямбайлан зурна. Үүнийхээ дараа бийрэн багсаараа саяны хараар зурсан хэсгээ үл ялиг уусгаж, зөөлрүүлнэ. Дараа нь түрүүчийн адилаар хавтгай багсаа хар будгандаа дүрж байгаад ирмэгээр нь нүднийхээ дээд хүрээг хүрээлнэ. Доод сормуусаа сайтар будаж, уруулаа гэнэн ягаан өнгөөр өнгөлөхөө мартуузай. Твиггитэй адилхан төрхтэй болохын тулд үсээ нилээд далий хувааж, гельдэн, доор бооход болно.
3. “Fetish” модел Дита Вон Тийз. Дита Вон Тийзийн дуртай 1950-иад оны будалтыг хийхийн тулд танд цайвар шар, цөцгий шиг тослог тень, нүд хүрээлэгч контур, цагаан нүдний харандаа, хөмсөгний харандаа хэрэгтэй. Эхлээд зовхио бүхэлд нь цайвар шаргал тениэрээ будаж, контураа дээшээ чиглэлтэйгээр зурна. Дита Вон Тийзийн контур нүдний төгсгөл хэсэгт нилээд өргөсч ирдэг. Цагаан харандаагаар доод зовхиныхоо дотор талыг, мөн контурныхаа төгсгөлийн урт хэсгийн доогуур үл ялиг зурж өгнө. Хөмсгөө нилээд өргөсөн хэлбэр гаргаж будна. Хамгийн сүүлд уруулаа час улаанаар өнгөлмөгц та Дита шиг хурц, тачаангуй төрхийг өөрөөсөө олж харна.
4. Дуучин Адэл. Дуучин Адэлийн дулаахан хирнээ хүчирхэг будалтыг хийхийн тулд танд алтлаг болон шороон боронзон тень, зэсэн шаргал, цагаан шаргал гялалздаг тениүд, хавтгай багс, зөөлөн хөвсгөр багс хэрэгтэй. Түүний будалт харьцангуй амархан. Эхлээд алтлаг будгаар зовхио бүхэлд нь будна. Дараа нь зэсэн шаргал болон шороон боронзон тениэ хооронд нь хольж, хавтгай багсныхаа ирмэгээс нүдний хүнхийсэн ясны хэсгийг үл ялиг дээшээ гадагшаа чиглэсэн хэлбэртэйгээр будна. Дараа нь зөөлөн багсаараа бүгдийг нь уусгаад, цагаан шаргал гялалздаг будгаараа зовхины нуухны доод болон дээд хэсгийг будна.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(611)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com