ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Cupcake хийх хялбар жор

Аливаа баяр ёслол, гэнэтийн тэмдэглэлт үйл явдал болоход гарын дорх материалаар хийж болох, хамгийн амархан бялуу бол cupcake. Ялангуяа хүүхдийн төрсөн өдрийн үдэшлэг, жижиг гэр-хүлээн авалт зэрэг олон хүнийг хамарсан баяруудад тохиромжтой дессерт юм.

Cupcake хийх хялбар жор

Найрлага:
3 аяга гурил
2 ½ цайны халбага дрожж
½ цайны халбага давс
1 ¾ аяга элсэн чихэр
2/3 аяга давсгүй цөцгийн тос /зөөлөрсөн/
2 өндөг
1 ¼ аяга сүү
1 цайны халбага ваниллийн охь

1. Шарах шүүгээг 175 градуст урьдчилж халаана. Гурил, дрожж, давсаа дунд зэргийн саванд хийж хольж тавина.

2. Харин түүнээс арай том саванд цөцгийн тосоо хөөсөртөл нь хутгана. Хутгах зуураа элсэн чихрээ бага багаар нь хийгээрэй. Тэгээд зөөлөн, хөвсгөр болтол нь хутгана. Дараа нь өндгөө нэг нэгээр нь хийж завсраар нь сайн хутгана.

3. Арай жижиг саванд сүү, ваниллийн охь хоёроо хийж холино.

6. Цөцгийн тостой холимог дээрээ гурилтай холимогийнхоо ¼-ийг хийж сайтар хутгана. Дараа нь түүнийхээ дээр мөн адил сүүтэй холимогийнхоо ¼-ийг хийж сайтар хутгана. Энэ мэтээр гурилтай, болон сүүтэй холимогоо ээлж ээлжээр ни хийж, хийх бүрдээ сайтар хутгасаар зөөлөн зуурмаг маягтай болгоно.

7. Зөөлөн, шингэвтэр зуурмагаа cupcake-ны жижиг, жижиг хэвэнд хийнэ. 15-20 минутын турш, бялууг хэвнээсээ давж гартал нь жигнэнэ.

8. Бэлэн болсон cupcake-ээ шарах шүүгээнээс гаргаж 10 минутын турш хөргөөд, хэвнээс нь салгаад бүрэн хөртөл нь байлгана.

9. Та хүсвэл сupcake-ээ чимэглэж болно. Жишээ нь бэлэн кремийг хүнсний гялгар уутанд хийж, үзүүрийг нь цоолон, цагирагалуулан чимэглэх юм уу, бүрэн хатаагүй байхад нь сахарны нунтаг цацаж болно.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(797)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com