ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Баригдсан даа!” Таны үйлдэл дээрээ баригдаж байсан хөгжилтэй түүх?

Чөлөөт цаг  | 2011 / 08 / 31

Хүн болгонд л ямар нэг нууц байдаг. Хэрэв хүн болгоны амьдрал ил тод байдаг байсан бол хорвоо ертөнц үнэхээр утгагүй болж хувирах байсан биз. Гоолингоогийн уншигчид өөрсдийн “аминчхан” үйлдэл нь баригдаж байсан хөгжилтэй түүхүүдээсээ хуваалцаж байна.

“Баригдсан даа!” Таны үйлдэл дээрээ баригдаж байсан хөгжилтэй түүх?

-Нэг удаа би нөхрийнхөө өвөрт унтаж байгаад өмнө нь сүй тавьж байсан хуучин найз залуугийнхаа талаар зүүдэлсэн юм. Бүр зүүдлэхдээ түүнтэй цуг секс хийж байна гэж зүүдэлсэн гээд бод доо? Харин маргааш өглөө нь би зүүдээ гайхсаар сэртэл манай нөхөр нэг л уурласан шинжтэй орж ирснээ “Миний нэрийг хэл дээ?” гэсэн. Тэгэхээр нь би гайхаад “Саруул. Яасан?” гэсэн чинь “Аан тийм байлгүй дээ, Би урьд шөнө гэнэт намайг чинь Галаа гэдэг билүү гэж бодлоо” гэж хариулсан юм даа. Дараа нь мэдэхнээ би шөнө зүүдэндээ бага зэрэг түргэн түргэн амьсгалснаа, гэнэтхэн л Галаа битгий гижиг хүргээд бай л даа гээд л тачигнатал инээгээд байсан юм гэнэ лээ. /25 настай Бөртэ/

-Найз залуу маань Эрдэнэтийнх. Тэгээд энд найзтайгаа цуг нэг өрөө байр хувааж хөлсөлдөг юм. Би найзтай нь сайн харилцаатай байдаг ч гэлээ хааяа хоёулахнаа баймаар санагдвал хамт угаалгын өрөөнд орчихдог юм л даа. Гэтэл нэг удаа бид хоёр цуг шүршүүрт орж зогсож байгаад миний гэнэт эгдүү хүрээд түүнийг гижигдчихсэн чинь тэр балмагдсандаа хойшоогоо саваад уначихдаг байгаа! Угаалгын өрөө нь их жижигхэнг, бас түгжээ нь сул болохоор түүнийг унахад хаалга нь дэлгэгдчихсэн. Зурагт үзээд сууж байсан найз нь нэг ангайснаа бид хоёрыг гэдсээ эвхэртэл шоолж билээ. /20 настай Чимгээ/

-Би энэ 6 сард Их Дэлгүүрт найзтайгаа явж байгаад урсдаг шатаар нь дээшээ гарч байсан юм. Бидний яг урд нэг царайлаг европ залуу зогсож байлаа. Тэгэхээр нь би найздаа “Хар аа! Энэ урд байгаа гадаад ямар гоё урт сормуустай юм бэ? Энэ гадаадууд нээрээ бүгд тэгшхэн хамартай бас өндөр нуруутай гоё залуучууд байх юм аа” гээд хэлчихсэн чинь тэр эргэж хараад инээмсэглэсэн. Би ч эхэндээ ойлгоогүй байлгүй дээ гэж бодоод өөдөөс нь хэнэг ч үгүй мишээчихээд буусан чинь тэр “Сайн уу? Би саяын ярьсныг чинь ойлгосон” гээд Монголоор хэлэхэд нь золтой л духаа алгадчихаагүй. Ичсэндээ юу ч хэлэхгүй зогсож байтал тэр надтай танилцах хүсэлт тавьсан юм. Одоо болтол бид хоёр уулзаж байгаа шүү. /24 настай Саранзаяа/

-Би нэг удаа ажил дээрээ уйдаад интернэт чат руу орчихсон сууж байгаад “Мишка” гэсэн нэртэй нэг эртэй танилцаад авлаа. Тэр өөрийгөө 28 настай, боломжийн амьдралтай, боловсролтой нэг газар дарга хийдэг гэж хэллээ. Би ч өөрийгөө 24 настай, нэг хувийн компанид ажилладаг гээд л хэллээ. Тэр өөдөөс “Ажил чинь хаана байдаг юм?” гэхээр нь Тэнгисийн хавьд, “...” гэдэг газар гээд л хэлчихсэн чинь тэр таг болчихсон. Би ч гайхаад л сууж байлаа. Гэтэл цаад өрөөнөөс манай дарга орж ирснээ, над руу жоготой харснаа “Чи чинь 24-тэй билүү?” гэж асууж билээ. Би бүх учрыг ойлгоод жинтүү шиг улайгаад л явчихсан. Дарга маань ч надад баригдаад, би ч даргадаа баригдсан хөгийн юм болсон юм. Тэр явдал гэхдээ инээдэм болоод л өнгөрсөн нь аз шүү! /24 настай Индра/

-Миний арван жилийн анхны хайртай найз охин маань мэдэлгүй танилцаад, үерхчихсэн юм. Хэдий багын явдал ч гэсэндээ тэр хоёрыг хамт байгааг харахаар л хардах харамлах сэтгэл төрөөд болдоггүй ээ. Нэг өдөр найзтайгаа утсаар ярьж байсан чинь “Одоо Төгөлдөртэй хамт хоол иддэг юм уу гэж хэлэх гээд л” гэж хэлэхээр нь би унтлаа гэж хэлж утсаа таслачихаад өрсөж Төгөлдөр рүү залгаад, “Чи манайд ирж оройн хоол идэх үү?” гээд дуудчихсан. Түүнийг манай гэрт ирээд би дайлаад сууж байтал хаалганы хонх дуугарахад нь очоод тайлчихсан чинь манай найз охин зогсож байсан. “Төгөлдрийг завгүй гэхээр нь би танайд ирье гэж бодоод” гэж хэлчихээд орж ирэхдээ манай найз үнэхээр цочирдсон. Би ч бас хэлэх үгээ ололгүй дэмий л сандарч зогссон. /26 настай Уянга/

-Их сургуульд байх үеийн хөгтэй явдал л даа. Би ангийнхаа нэг залууд дурлачихсан юм. Тэгээд нэг орой дүрсгүйтмээр санагдаад, бас яг өмнөх өдөр нь “Нууц”-ыг үзчихсэн байсан болохоороо хүслээ биелүүлэх гээд дурласан залуугийнхаа зургийг өөрийнхтэйгөө Фотошопоор эвлүүлээд, баахан зүрхний зургаар тойруулаад дэлгэцэн дээрээ хадгалчихсан байсан юм. Долоо хоногийн дараа би тэр зургаа мартчихаад, сургууль дээрээ “notebook”-ээ авчраад байж байсан чинь тэр надаас компьютерээ түр хэрэглүүлэхийг хүссэн. Би ч юу ч бодолгүй өгчихсөн чинь тэр дараагийн цаг дээр надад “Би мэдчихсэн шүү” гэж бичээд дэргэд нь алилагч зурчихсан цаас дамжуулсан. Нүүрээ хийх газраа олж ядаж байж билээ. /25 настай Энхтуул/

-Би нэг удаа найз охиныхоо гэрт хонолоо гэж ээждээ худал хэлээд үерхдэг залуугийндаа очиж хонож байсан юм. Бүх зүйл сайхан байтал гэнэт л хаа нэгтэйгээс манай ээжийн чарлаж байгаа дуу сонсогдсон. Би бүр гайхширч орхиод өрөөний тагт, хаалганы цаадах гээд бүгдийг нь савласан зүрхтэйгээр шалгаж үзчихээд байж байтал орны даавууны доор байсан утаснаас тэр дуу гарч байсныг нь олж мэдсэн юм. Бид хоёрыг ноололдож байх хооронд дарагдаад ээж рүү минь залгагдчихаж л дээ. Түргэхэн шиг утсаа аваад ярьсан чинь “Миний охион чи зүгээр үү, миний санаа зовоод, наана чинь юун аахилж уухилсан чимээ гараад байсан бэ?” гэж асуухад нь би золтой л утсаа унагаачихаагүй. /21 настай Булгаа /

-Та ч бас үйлдэл дээрээ баригдаж байсан хөгжилтэй түүхээсээ хуваалцаач?

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(818)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com