Хувцас загвар бол урлагийн нэг төрөл болохыг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг "Haute Couture"-ийн долоо хоногийн шилдэгүүд.
"Haute Couture" гэдэг нь орчуулвал дээд зэрэглэлийн хувцас, хэрэглэл гэсэн утгатай франц үг юм. Ийм коллекцийн бүх загварууд зөвхөн хамгийн үнэтэй, тансаг материалаар хийгддэг ба бүгд дахин давтагдашгүй, цор ганц загвартай байдаг. Оёдол бүр нь нарийн дүйгээр бүтээгдсэн "Haute Couture"-ийн хувцаснуудыг зөвхөн дэлхийн шилдэг дизайнерууд урладаг. Язгууртны шинжтэй ч гэж хэлж болох.
Өнгөрсөн 7-р сард Парист болж өнгөрсөн энэ оны намар өвлийн "Haute Couture"-ийн долоо хоногт гэрэлтдэг, тюлэн, торгомсог, өдөн хөвсгөр, боронзон гялалздаг материалууд түлхүү харагдаж байлаа. Мөн хүзүүнээсээ хөл хүртлээ шулуун, эсвэл гуя хүртлээ сул, түүнээс доош бариу хэв маяг зонхилж байв. Зохион бүтээгч бүр өөрийнхөө онцлогийг шингээхээ ч мартсангүй. Ингээд шилдэг загваруудыг таалан соёрхоно уу.
Сэтгэгдэл (0) | Хэвлэх | Үзсэн тоо: 14577 | | | |
Өмнөх мэдээлэл Өөрөөсөө илүү бүхэнтэй ойр бай |
Дараах мэдээлэл Гоолингоогийн зурвас |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.