ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Суудлаасаа босолгүйгээр жингээ хас

Эрүүл мэнд  | 2011 / 08 / 11

Та өдөржин суудалтайгаа “наалдан пад” болчихдог уу? Хэтэрхий олон цаг нэг байрлалтай суух нь зүрхний болон нуруу, үе мөчний өвчинд хүргэдэг. Тиймээс хэдэн цагт нэг удаа доорх хагас минут л зарцуулагдах дасгалуудаас хийж, биеийнхээ чилээг гаргахаас гадна жингээ бага ч болов хасаад аваарай.

Суудлаасаа босолгүйгээр жингээ хас

Дасгал 1: Сандлан дээрх өргөлт
Ачааллах хэсгүүд: Гар, их бие
Сууж байхдаа сандалны түшлэгний гол хэсгээс нь гараараа сайн атга. Хөлөө шалнаас хэдэн см-аар хөндийрүүлж, гараа тэгшхэн болтол нь биеэ сандлан дээрээсээ өргөх гээд оролдоод үз. Өргөсөн чигтээ нэг тоолоод буцаад суу. Энэ дасгалыг 30 секундын турш хий. (Анхааруулга: Зөвхөн бат бөх, хөдөлдөггүй түшлэгтэй сандлан дээр сууж байгаа тохиолдолд хийж болно.)

Дасгал 2: Ширээний суниалт
Ачааллах хэсгүүд: Гар, мөр
Босоод ширээнийхээ тавцан луу нүүрээ харуулсан байрлалаар зогс. Гарандаа мөрний хэмжээтэй зай авж тулаад хойшоогоо нэг том алхаж биеэ ширээнээс хөндийрүүл. Нуруу, хөлөө цэхлэж байгаад ширээн дээр суниаж эхлээрэй. Цээжээ ширээнд нилээд ойрхон болтол нь доошлуулаарай. Суниалт нь таны гарны унжсан хэсгийг арилгаж та мөргүй даашинз хүссэнээрээ өмсөж чаддаг болно.

Дасгал 3: Суугаа гэдэсний таталт
Ачааллах хэсгүүд: Их бие, гэдэс
Урагшилж, сандалныхаа ирмэг дээр сууна. Тэгээд гараа түшлэг дээр тавина. Өвдгөө нийлүүлж, хөлөө тэгшлээд аажмаар газраас хөндийрүүлэн цээжтэйгээ аль болох ойртуулна. Хамгийн ойр цэгт нь хүртэл шахсныхаа дараа нэг тоолоод аажмаар буулгана. Нуруугаа урагшаа хойшоо хөдөлгөлгүй тэгшхэн байлгахыг хичээгээрэй. Энэ дасгалыг мөн л 30 секундын турш хийнэ.

Дасгал 4: Суулт
Ачааллах хэсгүүд: Хөл, өгзөг
Сандлаа хойшлуулаад, урд нь хэдэн см-ийн зайтай зогсоно. Таны өгзөг сандал руу харж байх ёстой ба хөлөө бага зэрэг салгаж зогсоорой. Гараа урагш нь сунгаад, аажмаар өвдгөө нугална. Ингэхэд таны өгзөг хойш оцойж, та яг суух гэж байгаа мэт харагдах юм. Өөрийнхөө биеийн жинг өсгийндөө төвлөрүүлээрэй. Өгзөг чинь сандалны гадаргуунд хүрэхийн даваан дээр буцаад зогс. Тэр чигт нь суучихаж болохгүй шүү.

Та эдгээр дасгалуудыг ажлынхаа завсарлагаанаар, байгаа газраа шууд хийх боломжтой ба ямар ч нэмэлт хэрэгсэл шаардахгүй учир хийхэд хялбар юм. Аль ч дасгалыг ердөө л 30 секунд хийхэд танд илт дасгал хийсэн нь мэдрэгдэх болно. Гэвч эдгээр дасгалууд нь зориулалтын зааланд хийх дасгалыг төдийлөн гүйцэхгүй учир та тогтмол явдаг спорт клубээ бүү таслаарай.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(832)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com