ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нярай хүүхдийн массаж

Гэр бүл  | 2011 / 08 / 10

Массаж нь хэрхэн аав ээж болон хүүхдийн хоорондох харилцааг бататгадаг тухай ээж аав нарт зориулсан зөвлөмж.

Нярай хүүхдийн массаж

Массажийг хүүхэд та хоёрт эвтэйхэн л бол ямар ч аргаар хийсэн болно. Нүүрэндээ массаж хийдэг байдлаараа хүүхдийнхээ гар, хөлийг арчиж байгаа мэт зөөлхөн илж өгөөрэй.

Хүрэлцэхүй нь хүүхдийн аюулгүй орчинд байгаагаа мэдрэх чухал арга. Бидний хамгийн том эрхтэн бол арьс бөгөөд хүүхдийн арьс илүү мэдрэмтгий байдаг. Хүрэлцэхүй нь хүүхдийн хувьд шинэ мэдрэмж. Учир нь хүүхэд эхийн умайд байх есөн сарын хугацаандаа хүрэлцэхүйг мэдрэх боломж бараг үгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр хараа, сонсгол нь сайжирна. Массаж хийж өгөх нь мэдрэхүйг хөгжүүлэх сайн арга юм. Эрдэмтэд хүүхдийн биеийг зөөлөн илж өгснөөр өсөлт хөгжилд нь сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна.

Массаж нь стрессийн дааврыг бууруулах, биеийн дархлааг сайжруулах, амьсгал, цусны эргэлт, бодисын солилцоо болон хоол боловсруулалтыг хэвийн болгох нөлөөтэйг судалгаа баталж байна. Зарим тохиолдолд массаж нь хүүхдийг унтуулахад тусалдаг. Мөн гэдэс нь базалснаас уйлж байгаа хүүхдийн гэдсийг зөөлхөн массажилж өгөхөд тайвширдаг. Массаж нь хүүхдэд хайрлуулж байгаа мэдрэмж төрүүлдэг байна. Эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ харьцахын аз жаргалыг мэдрүүлэх, хэрхэн хариу үзүүлж байгааг ажиглах сайхан боломжийг массаж олгодог. Залуу эхчүүдэд зориулсан сургалтанд хамрагдах нь массаж хийх аргад суралцаад зогсохгүй бусад ээж нартай танилцах сайхан боломж танд олгоно.

Массаж анх хийхэд хувцас, өлгийгүй хүүхдэд хамгаалалтгүй болсон мэт таагүй мэдрэмж төрдгөөс хүүхэд дургүйцэж мэднэ. Харин яваандаа танил зүйл болоход хүүхэд массажийг тэсэн ядан хүлээнэ.

Хүн болгоны сэтгэлд нийцсэн байхаар массаж хийх хэдэн зөвлөмж.

Тохиромжтой цагийг сонго:
Хэн ч саад болохооргүй тайван үед массажийг хий. Хэрвээ хүүхэд чинь өлсгөлөн эсвэл дөнгөж саяхан хооллосон бол массаж түүнд огт сайхан санагдахгүй. Олон эцэг, эхчүүд хүүхэд усанд орсныхоо дараа тайвширсан, массаж хийлгэхэд бэлэн байдаг гэж үздэг. Хэрэв та массажийг богино хугацаагаар, олон удаа хийхийг илүүд үзэж байгаа бол живхийг нь солих бүрдээ массажилж болно.

Тохиромжтой газрыг сонго:
Хүүхдийн эмч нар массажийг дулаан газар хийхийг зөвлөдөг. Та хүүхдээ өлгийддөг вандан, нүүр гарын алчуур, бүтээлэг эсвэл орон дээрээ тавиад массажилж болно.

Хүүхэдтэйгээ харьцаж бай:
Массаж хийх явцдаа “одоо гарт нь массаж хийнэ” гэх мэтээр юу хийх гэж байгаагаа хүүхэддээ ярьж өгөөрэй. Хүүхэд рүүгээ харж инээмсэглэн, тайван сайхан ярих нь хүүхдийг тайвшруулж, аюулгүй орчинд байгааг нь мэдрүүлнэ.

• Гэдсийг нь эргэлдэх хөдөлгөөнөөр дээрээс доош нь чиглэлээр илж өгөөрэй.
• Гар, хөлд нь массаж хийх болгондоо жижигхэн хуруунуудыг нь зөөлөн нугалаад илээрэй.
• Хоёр гараараа хүүхдийнхээ толгойг хэдэн секунд зөөлөн бариад дараа нь хацрыг нь илж өгөөрэй.
Эх сурвалж: Таны хүүхдийн эрүүл бойжилтонд үргэлж санаа тавьдаг Pampers
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(946)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com